Амьдралыг дотроос нь амтлах гэж биш гаднаас нь тэмтрэх гэж мэдэрхүй бүр минь гадагшаа бус дотогшоо хумирсан он жилүүдийн хүүрнэл...
Tuesday, 26 June 2012
Сонин хачин солиу гажуу гэж...
Ойрын үед нэг иймэрхүү сонинтой. Нээрээ нөгөө аварга амьтныг чинь нэг шөнө үйлдэл дээр нь барьж аваад дээрийн бодож олсон аргаараа бодийг нь хөтөлчихсөн гэж байгаа. Том зээ охин дүүгийн минь төрсөн өдөр нар буцах өдөртэй таардаг юм. Төрсөн өдрийх нь маргааш дүүд минь хадаг тавьжээ. Дөнгөж хорин насыг өнгийж байгаа түүний ангийн хүүхдүүд бүгд хүнтэй суугаад хүүхэдтэй болох нь болчихсон гэж ярихыг нь сонсоод гайгүй хүн таарвал найзлахад буруудах юмгүй гэж хэлсний дагуу асуудлыг ийнхүү шийджээ. Нас явах хирээр сайн хүнтэй таарах магадлал буурдаг тул ийнхүү зөвлөсөн хэрэг. Ёс төр сайн мэддэг сүрхий хүмүүс ирээд сүйн хадгаа тавиад явсан сурагтай. Хүргэн болох залуу их сургуулийн компьютерийн ангийн оюутан хэдий ч хажуугаар нь монгол бөхөөр занимаалддаг хүнийм гэнэ. Одоо наадмын бэлтгэлд гараад тун завгүй сурагтай. Нутгаар минь дорвитой зун болж амжаагүй мөртлөө нар буцангуут л уулархаг газраараа цас орсон гэнэ. Энд бүтэх шахуу суугаа надад цас гэсэн үг хичнээн сайхан сонсогдов оо. Сэр сэр салхитай сэрүүн сайхан хангай нутгаа мөн ч санаж байна даа. Сайхан өндөр уулан дээр гарч сэнгэтэл амьсгалах юм сан. Сүм хийдээр орж хийморь сүлдээ сэргээх юм сан гэж л их бодогдох боллоо, нас явнаа гэж.
Ач зээ нар минь амьдрал ахуйгаа цэгцлээд эхэллээ. Мань хүүхэн нь хэзээ айлын дансанд орох юм болдоо.
Subscribe to:
Post Comments (Atom)
3 comments:
Чи ямар айдаггүй юм бэ, Би бол орилоол зогсох байх даа.
Наагүүр чинь очьё гэсэн билэт ёстой тэнгэрт гарчихжээ. Нэг талдаа 2500 канад доллар гэнээ ийй иййй иййййййй.
Удахгүй ээ. Заяаны хань тань хайгаал явж байгаа байх даа.
Тэмээчин минь
тэгэж цааш нь харуулж санаагаа амраахгүй бол хэд хоног хагас гэрэлтэй хонолоошд.
өө тийм үнэтэй байдымуу, одоо ч жуулчлалын сизоний үе болохоор тэгэж чангарч байгаа байх даа... чи минь тэгээд хэдүүгээр бууж мордох гээд байна?
хэ хэ харин ээ хөөө
Одоо нэг жаахан цэгцлэх ажил байна Тэгээд санаа байнаа. Билет л аймаар үнэтэй байна даа. Америкаар дайрч явбал хямд байна гээд л тэгж байна. Тийм амар юм ч олдохгүй байхаа даа. Харж л байя.
Post a Comment