Friday, 15 June 2012

Шинэков зочин

Дээр нэг шөнө гэнэт ноолийн өрөө орох болоод сэрлээ. Давсаг чинэчихсэн байгаа гэж жигтэйхэн. Өрөөний гэрлээ асаалгүй ноолийн өрөөний гэрлийг асаагаад орох гэтэл босгон дээр нь урд өмнө огт үзэж хараагүй нэгэн аварга амьтан зогсож байх нь тэр. Айсандаа өрөөний гэрлээ асаагаад цаг хартал шөнийн 2 цаг гучин хэдэн минут. Ээ бүү үзэгд юу гээчийн амьтан бэ гээд сайн харлаа. Их биеийн урт нь миний долоовор хурууны тал, сахал үснийх нь уртыг тооцвол долоовор хуруу тэр чигтэй болмоор айхтар аварга эд байв. Өө шээт нөгөө яриад байдаг жоом гээч нь байх нь гэсэн бодол толгойд орж ирэв. Шөнийн харанхуйн нам жимд сайхан зугаалж явахад нь гэнэт асаасан гэрэлд цочин зог тусан зогсох түүнийг хараад шооконд орсон би учраа олохгүй хий дэмий л ноолийн хаалгаа хаалгүй өрөөн дотроо холхив. Нөгөөхөө хальт харчихаад, буцаж алхаад л. Нэг эргээд харсан өнөөх чинь алга болцон байв. Хаашаа орсныг мэдэж чадсангүй алдчихав. Ноолийн өрөө рүү цааш орчихсон байх гэж санаад өрөөний үүдийг хааж гэрлийг нь унтраав. Азаар шал угаадаг түмпэн ил байсны буянаар чинэсэн давсагны асуудлыг эвтэйхэн шийдэж, гал тогооны угаалтуураа сайн гэгч нь угаав. Аварга амьтан байгаа өрөөнд яаж орж зүрхлэх билээ. Намайг битий шоолоорой үнэндээ тэгэхээс өөр арга байгаагүйм, ус гэдэг сайн цэвэрлэгч, ариутгагч байхад юунд алзах билээ. Давсгаа суллаж санаа амарсан ч нөгөөхийг алдсандаа харамсаж байв. Шалны алчуураа шал ус болтол нь норгож байгаад дээрээс нь хаячихсан бол яг болох байсан юм шиг санагдаад. Нойтон алчууран доор байгаа түүнийг алчууртай нь хумиж аваад гадаа коридорийн цонхоор алчууртай юутай хээтээй нь шидчихсэн бол яг болох байсан юм билээ. Орондоо орсон хойноо л бодож олов. Энэ байранд уул нь 2 жил шахуу амьдарч байгаан. Энэ хугацаанд нэгийг ч хараагүй юм. Хүмүүс гэрт нь тиймэрхүү амьтан үзэгдсэн гээд ярьж байснаас өөрт тулна гэж бодож байсангүй. Тэрнээс хойш ноолийн өрөөнд орохдоо дээд доод хана туурга, булан тохойг нь нэгд нэгэнгүй харж, сэм сэмхэн гэтэж ордог болсон. Монголд байдгууд бол хажууд нь юу ч бишийм байлээ.

4 comments:

Тэмээчин бүсгүй said...

Яанаа би бол айгаад үнхэлцэг хагарах юм байна. Миний ѳрѳѳнд ойрдоо үстэй хар хорхой (борцонд байдаг) харагдах боллоо. Нэг ѳдѳрт 10ийг олж байна. Юу болхоо байчсын бүү мэд.


Их айсан байх даа. Хажуудаа ханхар залуу бодоо хѳ. Би яг ийм үед эрчүүдийг бодно. Бусад үед мартчихна ха ха ха.

Танай ѳрѳѳнд тэр муухай амьтан дахин бүү үзэгдэг!

Монгол бүсгүй said...

@ Тэмээчин бүсгүй

Тийм үед айхаас илүү яаж асуудлыг шийдэх вэ л гэж бодогдох юм билээ. Даанч оновчтой арга олж амжаагүй байтал алга болчихсон. Чийгтэй холбоотой л тийм хорхой гарч ирээд байгаан болуу даа.

Зарим эрчүүд чинь маниусаасаа дор байдын биш үү, лоллл.

Ерөөлөөр болог ээ. Одоо нэг харвал ч дуусгаж авахгүй бол цаашид олон болчиж магад гэж санаа зовоод байна.

MRowan said...

Олон жилийн өмнө гэртээ юм хийгээд шөнө сууж байтал хөл доогуур огтоно гүйгээд айсандаа аавыгаа сэрээтэл нойроо харамлаад яадаг юм, яршиг, өөрөө ал, өөрөө ал гэчихээд унтаад өгч байсан санаанд оров хэхэ

Монгол бүсгүй said...

MRoman

яс юман дээрээ аав өөрөө айсын биш биз дээ, хэ хэ. элдэв янзын иймэрхүү бичил амьтнууд ч эвгүйцүүлээд эвгүй хогнууд шүү. шөнө дөлөөр гүйдэлтэйг нь яана бас