Wednesday, 21 November 2012

Жонкуууу

Сонгууль гэж нэг заваарсан завхарсан юм болоод байх шиг байнаа, цаана чинь. Хүргэн ах аймгийнхаа иргэдийн төл-ийн хуралд дэвшсийн байхаа. (мөрөөрөө ажлаа хийгээл явжийхгүй тийм заваан юм орж яадаг байна даа) Тэгээд өнөөдөр эгч (эхнэр нь) ээж аав хоёр дээр нь өөрийн том охиноо машиндаа суулгаад сонгуулийн байрандаа сонгуулиа өгөхөөр очжээ. Очоод машинаасаа буувуу үгүй юу өөдөөс нь мангар том камер үүрсэн гарууд гарч ирээд хүнд, хахуул өгч нөхрийнхөө төлөө санал өгүүлэх гэж байна энэ тэр гэсэн гэнэ. Хөөрхий тэр хахуул авсан хүмүүс нь ээж аав хоёр нь бас охин нь болж таарч байгаан. Тэгсэн эгчийн охин (жирэмсэн мөртөө) элдэв хэл ам хийгээд байгаа бакь хүүхнийг нь барьж аваад тонгороод унагаацан гэхийн. Хүүе чи чинь жирэмсэн байж яажийгаан гэсэн чинь уур хөдөлгөөд байхаар нь тэвчээгүймаа гэхийн өөдөөс. Эгчийг цагдаагийн газар луу аваачаад мэдүүлэг авчийгаан байх. Сонгуульд нэр дэвшигчийн ар гэр бөөнөөрөө явж сонгуулиа өгч болохгүй гэсэн хууль дүрэм заалт байдгийн болуу ч гэж бодогдов. Үнэндээ мань улс төр, сонгууль энэ тэрээс тас хол хүн л дээ. Энэ талаар ярихаар эсвэл бодохоор яагаад ч юм уур хүрэх гээд байдаг болохоор мэдрэлийн хэдэн эсээ хайрлаж гамнахын үүднээс дөлж дутааж явдаг ухаантайм.

Улс төр бохир, Монголын улс төр бүр ч бохир. Нөхөр нь нас барангуут эхнэрийг нь гаргаж ирдэг, эхнэр нь буунгуут хүүхдийг гаргаж ирдэг шал утгагүй. Хаан ширээ залгамжилж байгаа бол хамаа ч алга доо. Хүүхэд шуухад энээ тэрээ хэн нь гарч иржийсан. 

Ерөнхийлөгчид нэр дэвшээд гараад ирэх байтугай нэр дэвшүүлчихээр баагийнууд байхгүй л байгаа санагддаг. За нөгөө далан хэд ч бас ялгаагүй дээ. Цохолж онцлоод онцлоод гарын арван хуруу дарагдах тооны нөхдүүд л байгаа байж магад.

Ер нь тэгээд бодоод байхад одоо болтол улс төрийн мэдлэг, мэдрэмж нь төлөвшиж, юу байдгийг нь ойлгоогүй хүмүүст сэлэм барьсан нэг айхтар уур ихтэй хаан л таарахым шиг байгаам доо.

Нэгнийхээ үгийг сонсоод үгэнд нь ороод эв зүйгээ олоод нэгэн зүгтээ хамтдаа хараад аятайхан амьдарч чадахгүй хүмүүс чинь уур ихтэй хааны удирдлага доор гайгүй цэгцэрч магадгүй.

Уул нь ам нээгээд уушиг нээ гэдэг шиг нилээн юм бичье гэж бодож байсан боловч гэв гэнэт залхуу хүрсэн тул ингэсгээд халтуурдаад дуусгахаас. Дургүйд хүчгүй л гэж энэ байх, улс төр угаасаа миний дургүй сэдэв. Улиран балран хэдэн жил төрд шургасан, хийсэн бүтээсэн нь үл харагдах том том гүзээ шигээ том томоор худлаа ярьдаг хүмүүсээс болоод ийм алергитай болчих юм шиг байна лээ.

2 comments:

Гудиггүй эр said...

Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа гэсэн үг байдаг даа. Улс төр ийм бохир болсонд залуучууд бид бүхний буруу бас бий байх шүү хө.

Монгол бүсгүй said...

@Гудиггүй эр

Ямар ард түмэн байна тийм төр засаг байдаг гэж үг бий бий. Сонголт хийж байгаа маниудад бас буруу байгаа. Гэхдээ миний бодлоор манай улсын улс төр бүр хэтэрхий цус ойртчихсон юм шиг санагддаг.

Бүр цаад шалтгааныг нь аваад үзвэл ард түмэн болон төр баригчид удирдах удирдуулах мэдлэг бас туршлага дутмаг юм шиг санагддымаа. Уул нь бол цагтаа хэдэн зууны турш дэлхийн ихэнхийг удирдаж явсан ТОМ туршлагатай ард түмэн. Харамсалтай нь манжийн дарлалд 200 жил болохдоо хамаг юмаа устгуулаад мартчихсан. Ардчилал гарч ирэхийн өмнө орос ах нараар бүх юмаа заалгаж чиглүүлж ирсэн. Одоо тэгээд өөрөө өөрсдийгөө авч явах гээд л үзээд байдаг. Бүтэн хорин жил хүнээр бодоход оюутан цагаа дуусгаж байгаа цаг үе гэж үзвэл одоо нэг сэхээрч өөрөөр харах, хийх цаг нь дөхөж байгаа гэж горьдохын.

Дэлхийн аль нэг орныг идеал загвараа болгож аваад дуурайж болдоггүй л юм байх даа. Уламжлал гэдэг юмаа орхигдуулалгүйгээр орчин үеийн бүх сайн сайхныг нь үлгэрлэд явж болмоор л санагддын.