Saturday, 10 November 2012

Хоол хош

Муу хүн идсэн ууснаа гэж жаахан идэш ууш ярьчдын билүү гсн. Түрүү долоо хоногт хонины хавирга аваад чанаж идэв. Бүтнээрээ урт хавирга идэх нь гээд л гэсэхийг нь хүлээгээд байлаа. Гэсэхээр нь салгаж ялгаад хартал тайрсан хавирганы тал нь байдаг гэнээ. Тал талдаа бүр өөх ихтэй бөгсний хэсэг нь. Уул нь хавирганы толгой хэсэг бараан мах ихтэй бас их амттай байдаг даа. Тийм л хавирга гэж төсөөлөөд байсан чинь хулхидуулцан байв. Гэхдээ яс гэсэндээ бас шөл амт оруулаад тос энэ тэр гараад цаанаа л өөр байсаан. Гурил зуурж таслаад лавшаа хийж идсэн. Ясны шөл уугаад ясны хөлс гараад сүйд болох дөхөв. Шөлтэй хоол хийж идээд л байдаг ч тэд нар хажууд нь юу ч биш санагдсан. Мах ногоо, гоймонгоор хийсэн усан шөлтэй л хоол идээд байсымуу хаашаа юм. Аминдаа амт шимттэй, шөл устай юм идэж байгаа ухаантай нь тэр. Тэгээд бодлоо одоо залхууралгүй заавал гурил зуурч лавшаадаж байяа, болж өгвөл хавирга аваад чанаж байяа гээд л (оюутан маний хувьд байнга үнэтэй хавирга авч иднэ гэдэг бол тансаг зоог болж байгаам л даа). Монгол хүний үндсэн хоол яах аргагүй лавшаа л юм байна доо. Хөгшчүүл илүү ч үгүй дутуу ч үгүй лавшаанд дурлаад байдгийн шалтгаан нь тэр юм шиг байна.
 
Хүүхэд байхад өдий хавьцаа идшээ иддэг сэн. Тогоо дүүрэн мах чанаад л шөлөнд нь аарц хийж идээд л тасархай шүү нээрээ. Мах төдийлэн таашаадаггүй, нэгсэг махнаас гарсан хүн ингээд мах яриад, үгүйлээд сууж байх үе байдаг л юм байна. 
 
Нэгэнт хоол ярьсных олон төрлийн хоол хийж сурах хэрэгцээ амьдралын шаардлагаар гарч ирлээ. Монгол хоол гэдэг нэрийн доор явдаг хоолнуудаа ч маастэр тогоочийг гүйцэхгүй ч идсэн хүний ходоод баярлахаар хэмжээнд хийчээд байгаамаа. Нийт хичнээн төрлийн монгол хоол байна вэ гээд хуруу дараад тоолохоор үндсэндээ 5-6 зургаан хуруу л дарагдаад таарч байгаан. Лавшаа, цуйван, будаатай хуурга, бантан, банштай хоолнууд (шөл, цай), бууз, хуушуур гээд л дуухаа. Яахав дээр нь жаахан юм нэмж хасаад, хооронд нь хольж солиод жоохон уянга халил оруулбал дахиад нэг 5-6 хоол босгоод ирж болж байх шиг байгаан. Солонгос хоолноос ганц нэгийг нь сурсаан бас. Баруун зүгийн хоолнуудын жортой хэд гурван номтой болсон байгаа тэгэж байгаад ганц нэгээр нь өөриймшүүлэх байх гэж найдаад л байна. 

Хажуудах хүндээ бас орсон гарсан ах дүү найз нөхдөө сайхан хоолоор дайлаад сууж байвал эмэгтэй хүний бас нэг кайф юм болов уу гэж бодогддын.

5 comments:

Aamregled said...

ter unen bi bas hool hiij surah geed temuulj bga

Тэмээчин бүсгүй said...

Угийн авьяастай дээр одоо бүр хархүүдээ сайхан хоол хийж өгөх гээд бүр их авьяастай болж байгаан байна даа.

Азтай залуу юм даа.

Unknown said...

Za bitgii honinii chanasan habirga ene ter gej hunii ataarhal toruuleed shuls goojuulaad baigaarai nohoor, kkk.

mongolbusgui said...

geriin eznii nereer orj ezegtein nereer garnaa gej ugtei dee :). Ailiin gergii bolohoor geree giiguuleh gd yanz buriin hool hiij surnaa :). Facebook-t sweet kitchen gd group bii, tend goyo hoolnii joruud zaawartaigaa uzunduu baigaa Uzeerei tus bolii shuu. pasta, lasagna, pizza gd amarhan hoolnuudaas ehelbel zugeer shdee (yag yariwal tsuiangaas amarhan hoolnuud shdee ednuus chini, :)

Монгол бүсгүй said...

@ Дэлгэрмаа Эрка

Сур сур бас дахин сур В.И.Ленин :-)


@Тэмээчин бүсгүй

Урд нь ч өөрөө өөртөө болоод байдаг байсын, одоо бас арай өөрөөр хийхгүй бол гэж бодогдоод байхын байншд.


@Дамдаа

Тэгээд байвуул нь зураг оруулчина шүү, хэ хэ.


@ Gavaa Lkhava

Эрийн нэрээр орж эмийн нэрээр гардаг гэсэн ээжийнхээ хэлдэг сургаалыг мөрдөх гээд л аминдаа.

За тэр бүлгэмд элсэж хоолны жортой болж авья, баярлалаа хөө. Лазана-д дуртай гэж нугасгүй хүншд, би. Өөрөө хийгээд сурчуул болоод л явчлаа шүү.