Wednesday, 7 November 2012

Нүүж суув

Хэд хоногийн өмнө нүүдэл хийгээд. Тэгсэн миний цуглуулсан юм гэж аймаар их болсон байдын. Анх саяын нүүж гарсан өрөөнд орохдоо хоёр чумдаантай хувцас, нэг цүнх гутал, хоёр гялгар уут ойр зуурын хэрэглээний юмс (гал тогоо, ариун цэврийн өрөө гэх мэтийн), цөөн хэдэн ном, гурван гудас нэг хөнжилтэй л орж байсын. Тэгсэн саяын нүүлтээр тэр хэдхэн юмнууд арав хорь хүртлээ аривжсан байхыг үзээд арай л ухаан алдаад ойччихсонгүй. Өөрийн гэсэн орон байртай биш, чумдаантай хувцасаа чирч яваа оюутан хүн ганцxан бадараа үүрэн бадарчилж яваа бадарчингаас ялгаа юу байхав гэж бодоод онц хэрэггүй л бол элдэв шалдав юм авах их дургүй талдаа. Дээрээс нь өөрийн тусын тулд хүний тус авах дургүй болохоор хэрээ мэдэж, бяраа танихгүй баахан юм цуглуулчихдаг өргөж тээж чадахгүй хэнийг гуйж түүгээд царай алдаад явж байхав гэж боддын. Поортэр дүүрэн юм болсон. Юу тэгтэл их байгаан бол гээд үзсэн гал тогооны эд хэрэглэл нилээд нэмэгдэж, номнууд бас цаасан хэвлэмэл материалууд их цуглуулж. Хувцас хоёр чумдаандаа багтахаа байгаад дээрээс нь нэг том шуудайнд хийж байж таарсан. Пүү ямар балай юм ийм их новштой болчих гэж, шинэ байранд орж байгаад устгахыг нь устгаж өгье гэж өөртөө ам өгсөн. Одоогоор жагсаалаас гарсан хэдэн хувцасаа ялгаад тавьцан байгаа, нэг өдөр баахан хайчилж байгаад л гаргаад тавьчихна даа.
 
Тэгээд би бодлоо л доо уул нь би чинь нүүдэлчин удмын хүн. Энэ талаас нь аваад үзвэл нүүдэлчид чинь байс гээд л буурь сэлгэдэг болохоор юм хум тэгтэл их цуглуулж хуримтлуулаад баймааргүй санагдаж байгаан. Гэтэл бүр эв эсрэгээрээ байгаа байхгүй юу. Энэ Солонгосчуудыг хараад байхад нүүдэлчин соёлтой маниудын хажууд суурин амьдралтай мөртөө нэг удаа хэрэглэсэн юмаа хэрэг нь дууссан бол шууд л хаячиж байгаа харагддаг юм. Жишээ нь хичээлийн нэг семистр дууслаа гэхэд тэр хугацаанд үзсэн бүх номоо хогийн цэг дээр гаргаад шидчихсэн байдаг. Номыг дээдэлж ирсэн маний хувьд бол нүдэнд болоод сэтгэлд зохисгүй л байдаг юм. Номонд ингэж хандаж байгаа хүмүүс яаж онц сурдын бол гэж бодогдоод байдгийн. Миний анзаарснаар эднийхэн ихэнх нь хөлсний байр дамжиж амьдардаг шиг байгаан. Нэг байрнаас гарлаа тэнд хэрэглэж байсан юмнуудаа хаяна. Өөрийн гэсэн байртай хүмүүс нь шинэ он гарах гэх мэт үеүдээр хуучин гэж үзсэн тавилгануудаа хаяж шинээр сольдог шиг байгаан. Тэр хуучин юмнууд нь дахин хэрэглэж болохоор, тэрийг нь цэцэг гэж нэрлээд байдын байна лээ. Хүмүүс л цэцэг түүжийнэ энэ тэр гэхийг сонсноос биш би өөрөө тэгэж цэцэг түүж байсан тохиолдол байхгүйм шиг байна. Хүний хуучин юманд жаахан сүжиг муутай сэжигч зантай хүний л авир байх.
 

6 comments:

mongolbusgui said...

Nuuh goyo shuu :P. bi end ired 1 l udaa nuuj bsn. anh 2 chemon huwtsastai irj blaa, nuuhdee portet duureed nuuj bailaa. odoo nuuvel 2 porter boloh bhdaa. Double bolohoor bas achaa nemegdiishdee. gal togoo yalanguya hehe. Dajgui tsetegnuud goyo shde, yaduu oyuutnuud uursudiim munguur bugdiig awna gej yu bhaw, yawahdaa uldeegd l yawna daa.

Монгол бүсгүй said...

@ Gavaa Lkhava

Би энэнтэйгээ хоёр бүр гурав ч нүүж байгаам байна шд. Өө тэгээд хүн нэмэхийн тоолонд юмс нэмэгдэх байх л даа. Харин тийн гал тогоо хамгийн түрүүнд нэмэгдэхийм шиг байнаа, аяга таваг, халбага сэрээ савх энэ тэр гээд нэг нэгээр цугласаар байгаад поортер болчих бололтоймаа.

Цэцэгний хувьд ширээ сандал мэт л юу юм гэхээс ор, толь бас бус юмнууд сонин санагдаад байдгийн. Урд нь хэн хэрэглэж байсан бол гэж бодогдоод, тэр хүн нь хараад байгаам шиг санагдаад гэхгүй юу хэ хэ.

Тэмээчин бүсгүй said...

Нүүхээр нээрээ тэгдийн шүү тээн. Хэзээ ч ачаандаа санаа зовохгүй нүүж үзэх юмсан гэж мөрөөддөг болсоон хэ хэ хэ хэ.

За тэгээд шинэ нутагтаа сайхан өвөлжөөрэй хө.

Монгол бүсгүй said...

@Тэмээчин бүсгүй

бүх хэрэглээний зүйлс болоод гэрийн тавилга энэ тэр хямд үнэтэй гарын дор байдаг бол тэгэж их юм цуглуулахгүй л байх л даа. шинэ байрандаа юу? за баярлалаа :-)

Nonna said...

наад цуглуулдаг чинь бидний ховор юман дунд тарчигдуу амьдарч байсаар оюун ухаанд маань бат суусан зан юм шиг байна лээ хэхэ бивол тэгээл цуглуулаал байдышд бас хуучин юмаараа юм хийчих гээд л үзээд байдын ... наана чинь хаялаа шинийг авлаа олдоц элбэг үнэ хямд юм чинь аргагүй байхөө ...

Монгол бүсгүй said...

@ Nonna

Тийм болов уу гэж би бас бодсон. Өөрсдөө хэрэглээгээ бүтээж чадахгүй болохоор олдсон юмаа их гамнаж, хурааж хуримтлуулдаг юм шиг байгаан. Бас нөгөө дайлж, зочилдог зан нь төдийлэн олны хөлд дарагдаж үзээгүйтэй холбоотойм болов уу гэж бодсон. Хотын ойролцоох айлууд гэрт нь орсон хүнд барагтай л бол аяганы амсар зуулгахгүй, гэтэл хаа хол газрын бараанд байгаа айлд ороход хонь гаргаад өгөхөөс наахнуур юм болж байдгаа барьж гүйдэг, ай хөөрхий нүүдэлчин амьдралаа гэжжж.