Wednesday, 1 August 2012

Таалагдсан

Халуун байнаа, өнөөдөр бүр 37 градус хүрч байна. Ойрын долоо хоногтоо лав тогтмол 34 градус байх нь. Монголд ороод байгаа борооны дусал төдий ч ийшээ үзэгдэхгүй байна шүү. Уул нь монголд бий болж байгаа цаг агаарын өөрчлөлт энд заавал болдог юм. Энэ удаа тэр их борооны үүл замдаа бүрэн ууршчаад байгаа бололтой дог шүү. Энд ирээд гуравхан жил болж байгаа би байтугай тавь гаран жил насалж байгаа Солонгос хүн өөрөө ийм халуун байхыг амьдралдаа анх удаа үзэж байгаа гэнэ. Манай сургуулийн цэвэрлэгч нэг эгч байдаг. Тэр эгчтэй нооль орох зуур ийнхүү хуучлав. За тэр яах вээ. Өнөө олимп одоо юу болоод байнаа. Өчигдөр уул нь аюулын сайхан явж байгаад сүүлийн моментод мулт явчихлаа. Сайн байсаан сайн байсан. Жаахан аз, од муутай л байчихлаа. Байт харвааны эмэгтэй маань эхний хоёр учраагаа хоёуланг нь ялсан. Нэг боксчин лав ялж байгаа харагдсан. Манай хөгжөөн дэмжигчид яагаа ч үгүй байхад баярлаад байх шиг санагдахын. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гээд манай Монголчууд болоогүй байгаа, тодорхой бус зүйлд нэг их тэгэж догдлоод байддаггүй л байдаг сан. Нэг тамирчин овоо гайгүй яваад ирэнгүүт л ялах нь тодорхой болчлоо гээд л хаа сайгүй л шуугилдчих юм даа. Ер нь нэг жаахан юм үзсэн хүмүүс шиг байвал ер нь яасын бол доо. Хожиж, найдвартай болтол нь дор дороо л хараад сууж байх нь дээр шиг ээ. За энэ нэг иймэрхүү.

Солонгосын жудогийн эрэгтэй төрлийн -81кг-д барилдаж алт авсан Ким Жэ Бум гэдэг тамирчны ёсолгоо их өвөрмөц байв. Дэвжээнд гарах болгонд гараа урдаа авч нэгэн төрлийн залбирал хийнэ.
Барилдааны өмнө хийдэг ёсолгоо нь
Ялалт авч барилдаан дууссаны дараа дээш харан хоёр гараа алдлан ямар нэгэн юм амандаа хэлэн бас залбирал үйлдэнэ. Гараа алдалж байгаа хэлбэр нь сүүлийн үед манайхны ёсолгоо гээд байгаатай их төстэй юм байна лээ.

Ялсны дараах ёсолгоо нь
Мань хүн үнэн сайн барилдсан, эцсийн хором хүртэл жинхэнэ өөрт байгаа бүхнээ шавхаж байсан, барилдаан бүр дээр. Угаасаа ч мундаг тамирчин гэсэн. Тэр хийж байгаа ёсолгоо нь надад их таалагдсан бас их дотно санагдсан. Жудо-гийн барилдаануудад харагдаагүй л зан үйл байна лээ. Тэр залбирал, итгэл үнэмшилээрээ өөрийгөө хурцалж өдий хүртэлх амжлтуудаа гаргаж ирсэн ч байж болох юм. Өөртөө сайтар итгэж чаддаггүй тамирчид нэг тийм итгэл үнэмшлээ олдог юмтай болоод түүндээ бүрэн итгэж байвал бас амжилтанд нь нөлөөлж болох талтай.

Муслим шашинтангууд нэг ийм хөдөлгөөн хийдэг, манай Монголчууд сүүлийн үед нэг иймэрхүү ёсолгоо хийдэг болсон байсан. Мань хүн арай муслим шашинтай эсвэл манайхан шиг тэнгэрт залбирдаг юм биш байгаа.

Яг үнэндээ энэ залуу их таалагдсааан.

4 comments:

Nogoohon said...

2050 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтөөс болоод Солонгост хүн тэвчихийн аргагүй халуун болдог болно гэсэн шд. Үнэн бололтой дог шүү. Бүр наад со-нууд чинь өөрсдөө тэгэж байна лээ.
Энэ Япон ч гэсэн хэрэг алга. 2050 онд ганц со ч биш энд ч гэсэн хүн амьдрах аргагүй болох байхаа. Одоо бас нэг хар салхи нь чиглээд ирж яваа л гэнэ наашаа.

Монгол бүсгүй said...

@naraa

Энэ янзаараа бол 2050 он ч хүрэхгүй шинжтэй дэгээ. Энд тэндгүй ямар нэг байгалийн хэвийн бус үзэгдлүүд. Заримдаа ч нөгөө doomsday энэ тэр нь үнэн ч юм болов уу гэж бодогдох шиг.

Buyanaa said...

Солонгост байхдаа энэ солонгосын халууныг гээд байсан чинэ энэ япон солонгосоос их халах юмаа. хүмүүс нэ хүзүүн дээрээ алчуур тавэж явдаг нэ их зөв санаа юм бна. Нүүр амаа будсаны ч хэрэггүй халах юмаа энэ япон.

Монгол бүсгүй said...

@Buyanaa
энэ жил харин наад руу чинь их халаад байгаа гэсэн. энд бас дутахгүй ээ, урдны юмгүй халдаг болсон шд.