Friday, 3 August 2012

Олимпийн эргэн тойронд

Бишиндэй Урантунгалаг
Хүүхэд байхад орос сувгаар өвөл, зуны олимп бас бус спортын тэмцээнүүдийг үздэг байсны улбаа тасрахгүй юмоо. Цаанаасаа л бүр үзмээр санагдаад, хийх юмаа хойш тавьчихаад л үзээд байна. Дөрвөн жилд 10 хэдхэн хоногт болоод дуусдаг хүн төрөлхтөний том баяр болохоор арга ч үгүй юм даа.

Байт харваа надад их таалагдсан. Энэ төрөлд оролцож байгаа өөрийн тамирчин Урантунгалагийг балиашиглаж 3 удаагийн тэмцээнийг нь үзээд энэ төрлийн спортод дурлав. Манай тамирчин олимпод эхэлж зодоглож байгаа хүн гэхэд тун дажгүй байсан. Бүр Английн тамирчинг дошин дээр нь хожчихсон. Нөгөө нэг хожсон тамирчин нь арай АНУ-гийх биш байсан байгаа даа, мартчихжээ. Ийнхүү хоёр тамирчинг дараалан хожсноор 16-д үлдэж Солонгос тамирчинтай тулсан. Тэр тамирчин нь өмнө нь багаараа алт авчихсан тамирчин байв. Уул нь тамирчнаа цааш гайгүй явчих болов уу гэж бодож байсан ч тэр тамирчинтай таарсан гэхээр нь яах бол гэж түгшиж байв. Тэгээд өчигдөр үдээс хойш өрөөнийхөндөө хэлэв, өнөөдөр манай байт харвааны тамирчин танай тамирчинтай тулалдана гэж. Энэ удаа анхны олимпдоо оролцож байгаан гэв бас. Тэгсэн анх оролцож байгаа гэхэд сайн байн шд гэснээ манай тамирчныг ч барахгүй л болов уу гэж шар малтав. Күэ ер аль анх ороод алт авахыг тэр гэдийн гэж бодож шар хөдлөн дургүй хүрэв. Юу болохыг харж л байя гээд олигтой юм хэлсэн ч гүй. Тэмцээн нь аваргын барилдаантай давхцаад манай суваг дээр гараагүй. Утсаараа эдний тв-гээр харахад ам мөлтөс дуусч байдгийн. Ядахад өчигдөр салхи ихтэй өдөр байж таараад манай хүний сум бүр 6 энэ тэр дээр буугаад байсан. Тэгээд нийт оноогоороо 8-н онооны зөрүүгээр хожигдчихсон. Яасан овоо юм цааш алт авахыг нь хараья гээд Со тамирчны харвалтыг алдаг оног хэсэг харав. Тэр төрөлд хүрэл авсан Мексикийн тамирчинд хусагдчих шиг болсон. Нөгөө нэг Со тамирчин нь харин алт авч байгаа харагдсан. Манай тамирчны хувьд сайн бэлтгэл хийвэл гайгүй амжилт гаргахад ойрхон байгаа юм байна гэсэн дүгнэлт хийсэн. Сайн байсаан сайн байсан.

Аа бас Лхамдэгдийн барилдааны бичлэгийг хальт харсан. Эхлээд гоц мөргөөд дараа нь барилдахдаа уул нь үнэлгээгээр хожиж яваад сүүлийн 7хон секундэд жаахан анхаарал алдаж түргэдсэн хөдөлгөөн хийгээд ялагдчихсан, үнэхээр харамсалтай санагдсан. Жаахан л тэссэн бол ялах байсан юм.

Нээрээ боксийн оноо ил гарахаа байчихсан чинь ямар эвгүй юм бэ. Нарийн ширийн дүрмийг нь мэдэхгүй мань мэт бол дүлий дүмбэ харж суугаад таарах юм билээ. Уул нь оноог нь хараад хожиж байвал нь орилоод, хожигдож байвал юм хум мушгиад сууж байхгүй юу.

Дээр Сэр-Дамба гоц мөргөжээ гэсэн мэдээний доор нэг ийм хоёр сэтгэгдэл байхыг уншаад хичнээн инээв. Эхний хүн нь за ашгүй, азтай байна шүү цаашид хичээгээрэй гэсэн утгатай, тэгсэн тэрний дараагийн хүн нь Сэр-Дамба яг яасан гэнээ, өмнөх сэтгэгдлээс харахад гайгүй л юм шиг байна, яацын бол гэж айлаа шд. Энэ сэтгүүлчид одоо мэдээгээ ойлгомжтой бичихэд яадаг байнаа гэцэн байж уу, ккк. Гоц мөргөнө гэдгийг тархи толгойгоороо ямар нэг юм мөргөсөн гэж ойлгоод ихэд сандарсан бололтой догоо, тэр хүн.

4 comments:

MRowan said...

Хэ хэ харин сэтгэгдлүүд үнэн татаанаа. Уншаад савж унаад босч ирээд дахиад савж унаад байдын хэхэ

Монгол бүсгүй said...

@MRoman
харин зарим нэг сэтгэгдлүүд заримдаа ч бас хошин шог шүү

Гудиггүй эр said...

Нээрээ олимп болж байгаа билүү гэснээс зарим тамирчид сэтгэлзүйн бэлтгэлээ илүү сайн хийгээсэй л гэж бодхым доо.

Монгол бүсгүй said...

@Гудиггүй эр

Пай яасан сонин хүн ороод гарсан байхын. Яваандаа энэ мэт том тэмцээнүүдэд олон оролцоод ирвэл "нүүр хагараад" "догь" болчих юм байлгүй дээ