Friday, 3 August 2012

Оргилоос оргилд

Өчигдөр орой өдөр хэлж байснаараа жинхэнэ мэддэг чаддаг юмаа хийсээн. Аваргын нутаг яг манай хажуугийн сум. Аймаг явахад хальт дайраад гардаг. Тэнд нэг хэвтэж байгаа заан шиг хэлбэртэй уул бий. Тэр уулыг нь нүдэндээ төсөөлөөд, аймгийнхаа төвийг тойрон байдаг Мээж хайрхан, Булган уулаа бас төсөөлөөд цааш нь Улаанбаатар хотыг тойрон дүнхийх дөрвөн уулаа төсөөлөөд хүүгээ түшээрэй гээд л гуйгаад байсан. Барилдааныг нь хальт харчихаад л ихэнхдээ л нүдээ аниад гуйгаад байсан, ккк. Бас болоогүй гартаа гар нүүрнийхээ алчуураа мушгиад байгаам. Бүх Монгол хүн тиймэрхүү байдлаар дэмжиж байсан байх.

Манай аймаг уул нь цагтаа их олон мундаг мундаг бөхтэй байсаан. Сүүлийн жилүүдэд жаахан цөөрөөд байгаа. Үндэсний бөхөөр гаргаж буй амжилт нь ч гавихаа больсонд сэтгэл жаахан дундуур явдаг юм. Гэвч бид дэлхийд данстай бөхтэй гэдгээ хоёронтоо харлаа.

Медаль гардуулсны дараа Оргилоос оргилд нэртэй түүний тухай баримтат киног үзсэн. Тэр киноноос хэн бэ гэдгийг нь илүү ч үгүй дутуу ч үгүй харж болох юм билээ.

Өглөө ирсэн өрөөнийхөн чив чимээгүй, ккк. Тэр барилдааныг үзээгүй юу эсвэл бантсан уу, уурласан уу бүү мэд. Үзээгүй байна ч гэж байхгүй дээ, өөрийх нь бөхтэй барилдаад давсым чинь.

8 comments:

chuups said...

hahahhaah goe shuu, chi ch dodgor l suujiin u

Монгол бүсгүй said...

@chuups
өө хэлээд юух вээ, найз нь өнөөдөр үнэн хээппий байнаа :-)

nomin said...

tehdee ter so nuhur yostoi muuhai horloltoi barildsan shuu. ternees ni bas ichee bailgui dee

Монгол бүсгүй said...

@ Dreamer
тэр ч шалихгүй гар мөртөө эцсийн секунд хүртэл яаж ч мэдэхээр эвгүй гар байна лээ. яаж ч чадахгүй болохоор өвчтэй хөл рүү нь дайраад сэдрээчихсэн онцгүй баагий.

- сая танай бөх манай бөхтэй барилдаад мөнгөн медаль авсан гэхээр нь хөл нь өвдөөгүй бол алт авах байсымаа, олон жилийн турш хөл нь өвдөж байгаа юм гэсэн
- тэгэж их өвдсөн мөртөө олимпийн мөнгө авна гэдэг жинхэнэ баатар юмаа гэнээ.

БААТАР хүн гэдгээ элбэг харуулсан доо, тээ :-)

nomin said...

haruulsan haruulsan. uneheer l iluu bsan daa. gartaa byartai, holdoo suuritai bsan. ter oros bol garaas ni multarch chadahgui bsiishd. ter muu so hed dahin hol ruu ni orood yaaj ch chadaagui. tamirchin hun baij orsoldogchiinhoo gemteltei holiig gemteedeg yostoi oodgui zaluu baison. manaihnii haraaliig idsen bhoo.

Монгол бүсгүй said...

@ Dreamer

өө маниуд тэр хүнийг элдвээр хэлсэн хэлээгүй муу үйлийнхээ үрийг эрт орой хэзээ нэг цагт заавал амсаж л таараа. ертөнцийн хуулиас мултарч чадахгүй. миний анзаарснаар тэр Со бөхөөс бусад нь санаанд багтаад байсан. тэр нөхрөөс л жаахан жийрхээд байсын. өмнөх барилдаануудаас нь харж байхад явж явчихаад сүүлийн хэдэн секундэд эвгүйтдэг гар байна лээ...

Эртний анд. said...

хүүе нэг нутгийнхан байна ш дээ тэгвэл түвшөө чи бидэн гурав чинь ккк

Монгол бүсгүй said...

@Эртний анд

пай тиймүү, хэн гуайн охин хэн бэ, би нөгөө хэн шд, ккк. танилцахад таатай байнааа (гар барихаар гараа сунгав)