Friday, 21 December 2012

2012-12-21

Хэд хоног истрээдсэн хүмүүс өнөөдөр гайгүй сайн истрээсээ тайлж байх шиг байна. Цахим ертөнцийн хаа сайгүй (нүүрном, твитэр, мэссэнжр гэх мэтээр) л сүйрэх тухай яриа гаргасан бас тэр сургаар тодорхой өөрчлөлт хийсэн (зуслан руугаа явсан, лаа шүдэнз авсан) хүмүүсээс амыг нь асууцгаасан л хүмүүс.
 
Энэ хүмүүс итгэл үнэмшилдээ тулгуурлаж өөрчлөлт хийсэн тэрхүү хүмүүсээс дутахгүй айж эмээсэн бололтой. Өнөөдөр ингэж сүрэг сүргээрээ бөөн бөөнөөрөө ёжилсон, тавласан үгнүүд урсган давшилж байхыг бодоход. Магадгүй урд шөнө нойр муутай ч хоносон байх. Сүйрнэ гэж хэд хоног догдолсон хүмүүс сүйрсэнгүй гэж бас хэд хоног донслох бололтой. Энэ жилийн шинэ жил харин нүсэр болох шинжтэй болоод явчлаа даа. Нэг сайхан хүлээснээс ангижирсан хүмүүс тавирсан биенийхээ эрчээр ёстой нэг дургиж өгөх байлгүй.
 
Хүүхэд байхад тэгнэ ингэнэ, тэгэхгүй ингэхгүй гэж ам гарахыг таашааддаггүй байсан сан хөгшчүүл. Дэлхий сүйрсэнгүй гэж дэгдэж хөөрч явжийгаад өөрийгөө сүйрүүлж баллах вий дээ, энэ өвлийн хүйтэнд.
 
Энэ явдлаас нар гэдэг өдөр бүхэн л байж байдаг үүрэг роль ихтэй мөртөө төдийлэн анзаарагддаггүй ачтан гэдгийг, хөгжил өөд тэмүүлж яваа хүн гэдэг амьтан байгаль ертөнцийн хажууд өчүүхэн гэдгээ ухаарч байгаа болов уу. Сүйрлээ, сүйрээгүй гээд шуугиад өнгөрөх биш эндээс бас нэг дүгнэлт хийгээд үлдээсэй хүн төрөлхтөн.

2 comments:

A.Амарсайхан said...

Өчигдөр оройтсон хойно Цэрэнжамц ах утасдаж байна. Согтуу байна уу? гэж шалгаж байгаа юм гэнэ. Яах гэж? гээд асуусан чинь согтуу байсан хүмүүсийг онигоонд оруулах юм гэнэ ээ.

Монгол бүсгүй said...

Хэ хэ хэдэн хүн рүү тэгэж утас цохисон болоо?