Уг нь энэ бичлэгийг өчигдөр пааблишдах гэж байгаад амжилгүй гараад явчихсан. Нэгэнт бичсэн юмыг пааблишдахаас өөр арга байхгүй. Өнгөрсөн оны ерөнхий дүр төрхийг хожим харахын тулд.
Нэгэн хэвийн амьдралд санаандгүй өөрчлөлтүүд орсон намтар түүхэнд тодоор бичигдэж үлдэх нь зүй ёсны жил болж өнгөрлөө. Ирж буй шинэ он ч бас шинэ содон зүйлээр дүүрэн байх бололтой. Шинэ танилууд, шинэ найзуудтай боллоо.
Хайр дурлал: Автобусаар гурван цаг гаран явдаг газарт болзоонд уригдаж, зориглон очиж болзсон. Гоё газар, гоё болзоо болсон. Нэгхэн өдрийн дотор маш олон зүйл амжуулсан болзоо байсан. Кофе шопт суугаад гарч цэцэрлэгээр алхаад тэгээд театрт очиж киноны билет авчихаад киногоо хүлээх зуур өдрин хоолонд орсон. Киногоо үзчихээд уушийн газар орж пийв шимэн баахан ярьж суусан. Үүгээр болзоо өндөрлөсөн ч цаашид харилцаа үргэлжилсэн.
Үзсэн кинонуудаас таалагдсан кино: "Кореа" Солонгос кино, "Арго" Америк кино.
Хамгийн их сонссон дуу: Эр бор харцага
Уншсан ном: Шүгдэн. Их хүлээлт, төсөөлөлтэй байж байгаад уншсан болохоор тэгтэл сэтгэлд хүрээгүй. Агнистын гэгээ 7р дэвтэрийг байн байн уншсан хэвээрээ.
Таалагдсан үг: Амьдрах дүрэм гэж үгүй. Амьдрал ч өөрөө үүнийг харуулах шиг санагдсан.
Хамгийн их тоглосон тоглоом: Any pang (одоо ч гэсэн тоглосоор байгаа).
Хоол хүнс: Мах иддэг болсон. Жин эрс нэмэгдсэн, гэхдээ энэ хүндэтгэх шалтгаантай.
Хувцас: Жилийн сүүл үед хоёрхон төрлийн хувцаснаас салаагүй.
Зүүд нойр: Маш их унтдаг болсон. Унтсан ч унтаагүй юм шиг байдаг болсон нь их сонин. Кино шиг зүүдэлдэг минь бүр гаарсан. Сүүлийн үед хичээл ном их зүүдлэх болж зүүдэндээ янз бүрийн хэлээр ярих, сонсох, бодлого бодох гэх мэтээр оюунлаг байдаг болов.
Зан ааш: Бусдыг гадаад хэлбэр төдийгээр үнэлэх биш дотоод мөн чанараар үнэлдэг минь улам газар авч лавширсан.
Биед гарсан өөрчлөлтийн улмаас өмнө үеийн өөрөөсөө тэс өөр болсон. Толинд урьд өмнө харж байгаагүйгээр харагдах болсон ч энэ нь өөрт асар таалагдаж байгаа.
Биед гарсан өөрчлөлтийн улмаас өмнө үеийн өөрөөсөө тэс өөр болсон. Толинд урьд өмнө харж байгаагүйгээр харагдах болсон ч энэ нь өөрт асар таалагдаж байгаа.
Өөртөө хийдэггүй хоолоо хийж өгдөг хүнтэй болж, өөрийнхөө хувцаснаас тэс өөр эрэгтэй хүний хувцас угаадаг болсон.
Ээжийнхээ өврөөс гарснаас хойш анх удаа хүнтэй хамт унтаж үзсэн. Эхэндээ дасахгүй байсан ч сүүлдээ байдалтай эвлэрч улмаар хоёулаа л унтахгүй бол хөнжил хайраад байгаам шиг санагддаг болсон.
Ээжийнхээ өврөөс гарснаас хойш анх удаа хүнтэй хамт унтаж үзсэн. Эхэндээ дасахгүй байсан ч сүүлдээ байдалтай эвлэрч улмаар хоёулаа л унтахгүй бол хөнжил хайраад байгаам шиг санагддаг болсон.
Хүнээс бэлэг авч сурсан. Гэхдээ авсан л бол ямар нэг байдлаар буцааж төлнө гэсэн зарчим маань хэвээрээ байгаа.
Хувийн амьдралд гарсан өөрчлөлттэй харьцуулахад хувьсгал, сургалтын ажилд гаргасан өөрчлөлт минь төдий л санаанд хүрэхгүй байгаа. Уул нь жилийн эхэнд их далайцтай томоохон төлөлвлөгөө хийж байсан юм. Энэ төлөвлөгөөг энэ жил рүү дахин авч орно.
За ерөнхийдөө иймэрхүү өнгө төрхтэй байжээ, 2012 он.
10 comments:
Хүндэтгэх шалтгааныг зөв ойлгосон бол ЧАМДАА БАЯР ХҮРГЭЕЭЭЭ!
МАШ ИХ БАЯРТАЙ БАЙНА.
ЗАЯАНЫ ХАНЬТАЙГАА УЧИРНА ГЭДЭГ ИЙМ САЙХАН ЭВЛҮҮЛДЭГ ТОГЛООМ ШИГ БҮХ ЮМ ЭВЭНДЭЭ ОРДОГ БАЙХ.
АЗ ЖАРГАЛ ХҮСЭН ЕРӨӨЕ!
Баяр хүргье тэр өөрчлөлтүүдэд чинь :) Бас шинэ оны мэнд давхар хүргье!
Хүндэтгэх шалтгаан чинь хөөрхөн санагдаад банйаа .. заяаны ханиа олсонд чинь баяр хүргэяаа...
Аз жаргал сайн сайхан бүхнийг хүсяа
Bi zov bodovuu hehe. Bayar hurgiyee, az jargal sn shn buhniig husye
pooh jiremsen bolsiimuu bayar hurgii
хамгийн аз жаргалтай, хамгийн хөөрхөн харагддаг үе дээрээ байгаам байна. баяр хүргэе, аз жаргал хүсье
Үнэхээр сайхан нэг жилийг үдэж байгаад чинь баяр хүргэе. Сэтгэл бүүр хөөрчихлөө :))
Аз жаргал хүсэе
Баярлалаа найзууд минь, ертөнцийн гэрэл гэгээ болсон бүсгүйчүүд минь :-)
Ирж буй шинэ онд та бүхэн минь дор бүрдээ санасан бодсон, хүссэн төлөвлөсөн бүхнээ бүтээгээрэй!!!
Аз, амжилт, од хийморь, сайн сайхан бүхэн та бүхний дэргэд байг!!!
Ye oolgiinoo,take care. GOODLUCK.
Баяр хүргэе!
Post a Comment