Хоёр хоногийн өмнө хаврын өдөр шөнийн тэнцэл болоод өнгөрсөн хэдий ч тэнгэр хангай нэг л сайхан дулаарч өгөхгүй жиндүү хүйтэндүү өдрүүд үргэлжилсээр. Өрөөний цонхоор гадагш харж цэлмэг тэнгэр, тунгалаг агаарт хууртагдан хөнгөн нимгэн хувцастай гарч ирж хөлдүүс болох шахан сургууль хүрэх өдрүүд нэг бус тохиосон энэ жилийн хаврын өдрүүдээ гэж. Энд ирсээр цаг хугацаа гэдэг гэрлийн хурднаас ч илүү хурдтайгаар чавхдан алга болдог болжээ. Тэрхүү хурдыг гүйцэж түрүүлэх нь бүү хэл бараа туруугүй хүлээгээч хэмээн хоолойгоо сөөтөл харшгиран хоёр гараа сарвалзуулан хоцорч байна. Нэг зүйл дээр хэт төвлөрөөд бусдыг огоорсных ч юмуу ирээдүй гэж хэтэрхий тэмүүлээд одоо цагийг умартсных ч юмуу амьдрал миний хажуугаар зөрж өнгөрөөд байгаам шиг. Энэ бичлэгээрээ блогийнхоо тухай бичнээ. Уул нь энэ блоог гэдэгтэй одоогоос таван жилийн өмнө танилцаж байлаа. Саваагүйтэж блогспоот дээр нэг хуудас нээсэн минь бас ч гүй нилээд олон уншигчидтай, өөрөө ч орж гардаг зөндөө айлуудтай болчихсон жинкэнэ сайбэр амьдралд донтож, бичлэгээр хооллож, сэтгэгдлээр амьсгалдаг байлаа. Акуул блоогчид гэгдэх хилийн чанадад голдуу сурдаг, айти голдуу дагнасан залуучуудын бичлэгийг нь уншиж дэлхий ертөнцийн сонин хачныг тэдний нүдээр төсөөлж, албаны бус ярианы хэлээр бичигдсэн бичлэгүүд нь цоо шинэ хуудсыг нээж өгч байв. Одоо тэд харин бичихээ больсон шиг, сонирхол нь ч буурсан байх нөгөө талаас ажил амьдрал гээд цаг завгүй ч болсон биз. Миний хувьд тодорхой шалтгааны улмаас хамгийн хайртай өөрийн тэрхүү орон зайгаа хаахад хүрсэн. Одоо бараг тэр блогоо мартаж дээ. Өнөө үед таван жилийн өмнөхтэй харьцуулахад блоог нилээд олширсон дог. Толгой эргэм олон блоогууд. Ёстой сонирхол нийлэх нийлэхгүй, өөрт хэрэг болох болохгүйгээр нь ангилахад хүртэл бэрхтэй санагдмаар. Гэхдээ тоочиглосон хэдэн сайн найзуудтай. Тэр бүр сэтгэгдэл үлдээхгүй л байгаа болохоос ороод гардаг айлууд нилээд бий.
Энэ блоог маань энд амьдарч байх үеийн амьдралын маань нэгээхэн тусгал болон үлдэж хожим эргэн дурсах дурсамжийн минь шар дэвтэр болох болов уу. Бичлэгүүдийн нэр голдуу он сар байгаа нь цаанаа учиртай. Учир юу гэвээс тодорхой нэг нэр өгчихдөг гэтэл хэн нэгэн хүн санамсаргүй тэр нэрээр өөрт хэрэгтэй мэдээллээ хайдаг гэтэл өөдөөс нь хэрэгтэй мэдээлэл нь биш миний өдрийн тэмдэглэл гараад ирвэл тэр хүний цагийн гарз болох учраас голдуу тухайн өдрийнхөө он сараар бичлэгээ нэрлээд яваад байгаа юм. За дараа үргэлжлүүлэхээс...
7 comments:
мм
мм гэдгийг юу гэж ойлгох уу?
mm geel tseejilchuul amardoo bi bol tegdiin kk
Эртний анд:
ороод гарсанд баярлалаа O>
би бичлэг уншиад байна гсн чинь өдрийн тэмдэглэл уншиад байгаам байна шд кккккк... тэр өнгөрч байгаа цаг хугацааны дунд би нь хааяаадаа дурдагдаж байгаадаа баяртай байна гэж мэгээд...
Би спотод мартсан нэг блогтой л... гэхдээ өөр сайт дээр бол идэвхтэй байдгийшд :)
жигүүр
цаг хугацааг сайбэр ертөнцөд хамт хуваалцаж байгаад талархаж явды шүү.
тэгээд тэр идэвхтэй хаягаар орж байл даа, нэр нь юуйин бэ? нууц биш бол плийийз.
идэвхтэй талбар нь www.blogmn.net д байдгиймөө...
Надын бүтэн нэр нь Hvsliinjiguur шд...
жигүүр
Post a Comment