За Ошогийн номны талаар дараа дахиж бичлэг оруулнаа. Миний дараа үргэлжлүүлий гэсэн бичлэг нэг биш нилээд хэд болчихлоо, тэгжийгаад нэг гүйцээхгүй бол өрөнд унана шд. Ер нь хүн гэдэг амьтан дараа, хожим гэсэн юм ярьж үлдээж болдоггүй юм гэсэн шүү, энийг бодоод бодоод, санаад санаад явчаарай. Хавар болоод нүүр хуурайшаад хэрэг алгаа, ойрын үед эрүү хавьцаа гар хүрэхээр нэг л биш. Уул нь ингэдгүй л юмсан юу болцын. За тэр яахав гадуур цэцэг ногоо ургаад найс байна даа харин ч нэг. Өглөө аюулын эрт босдог болчихсон. Учир нь цонхоо онгойлгоод цонх руугаа хараад унтдаг болсон чинь байдал арай дээр болсон гэж байгаа. Өглөө сэрүүлэгнээсээ түрүүлээд сэрдэг болсон гээд боддоо, мундаг байгаа бид дээ. За нэг тиймэрхүү байна. Хэдүүн манай өрөөнийхөн пийв ууя гээд явцгаалаа. Би нэг гүрүүшиг уудаг хүн болсон чинь яагаад ч юм ууж чадаагүй, бүүр уруулдаа ч хүргээгүй. Тэгээд сайда авч уув, дараа нь мөстэй ус гэх мэтээр. Ойрд тийм архи, тамхины газар зүглээгүй удсан байлээ. Утаанд өмхийрэх шахаж, дуу чимээнд дүлийрэх дөхсөн, сүүлдээ тэсэлгүй түрүүлээд гарсан. Юу ч уугаагүй мөртөө маргааш өглөө нь ууцан хүн шиг толгой өвдөөстэй, гайхсан гэж. Нөгөө хараад, сонсоод согтдог гэдэг нь л болсым шиг байгаан. Хийх ажил толгой дээрх хэдэн үснээс минь их, барайлттай хүн л суужийна даа энд. Блогоо бичих зав байгаа хэдий ч завгүй шд гэж бодогдоод болохгүй юм.
Би тэгэж байгаад аймаар зөрүүд хүн юмаа. Хүн наашаа гэхээр цаашаа гээд цаашаа гэхээр нь наашаа гээд. Хар аяндаа л бүүррр зөрөөд байх юм. Хэдэн жилийн өмнө нэг танилаараа зурхай зурдаг орос програмаар зурхайгаа зуруулсын. Тэр үед миний ордод манай нарны аймгийн 9 гаригийн ганц эсрэг хөдөлгөөнтэй гариг байдаг тэр нь их нөлөөтэй гэж хэлж өгөөд байсан нь бодоод байхад ер нь үнэн болж таарах гээд байгаан. Ажлын өдөр нам амармаар санагдаад, амралтын өдөр нь ажлаа хиймээр санагдаад байдгийн, бүүр уг ёзоороосоо. Хүүхэд байхад ээж дандаа хүнээс гажууд юм ярьжийхын, наашаа гэхээр цаашаа гээд гэж зэмлэдэг байсан нь ер нь ор ч гүй зүйл биш дэг. Тэгээд тэр зурхайд зурагдснаар бол маньтай яг адилхан ийм мөчлөг, ийм ордод төрсөн хүн болбоос гэнэт тэсэрдэг, хувьсгал эд нар хийдэг овоо гарууд байдаг гэсэн. Тэр танил маань зурлагыг маань харчаад чи чинь харин их сонин хувь заяатай хүүхэд байх чив гээд байсан нь хааяа санагдаад байдгийн. Чухам юугаараа тийм өвөрмөц санагдсын бөө мэд. Зөрүүд зан маань улам л газар авах гээд байх юм. Өөрөөрөө байх дуртай, өрөөлийг хуулах бүр ч дургүй болоод. Элдэв дүрэм журам, хэв маягт захирагдах дургүй нэг тийм дур зоргоороо байдалд ассар дуртай. Гэхдээ тухайн үед юу хиймээр, яамаар байна тэрийгээ дагадаг. Заримдаа өөрийгөө ойлгоход бэрх үе бий шүү.
4 comments:
эрх чөлөө мандтугай л болоод байгаам байна шд...
нэгэн цагт хүсээд байсан гэр бүл гэдэг буулганд орохийн цагт өөрчлөлт хэрэгтэй л болох байх...
тэр болтол жаргаж л байхгүй юу доо
жигүүр
буулга гэдэг чинь дуулга гэсэн үгүү?
Буулга: тэргэнд хөллөх, малын хүзүүн дээгүүр тавьж уях бөгтөр мод; буулганы оосор; тэрэгний буулга
гэхдээ би дээрх үгэндээ: Гэр бүл гэдэг нэгэн дээвэр дор эр эм хоёр хамтдаа ороод ирээдүйгээ цогцлоон барьж байгуулахийн тулд гсн утгийг агуулсан болно...
жигүүр....
аа тийм учиртай юм бий.
Post a Comment