Урд шөнө аймаар зүүд зүүдэллээ. Уул нь ойрд бараг зүүдлэхгүй байсан юм. Зүүдэлсэн ч тун бүдэг, өглөө сэрээд зүүдэлсэн үгүйгээ ч мэдэхгүй. Өнгөрсөн шөнийн дэндүү тод, дэндүү аймаар. Би бүр өөр дээрээ тэр бүхнийг мэдэрсэн. Гарт мэдрэгдэх чулуун шингэсэн тос, машинаар хүний дээгүүр гарч байх үеийн овгор товгор хөдөлгөөн. Нас барсан хүний танихгүй царай. Яг кино шиг, хүмүүсийн яриа жинхэнэ амьдралд болж байгаа шиг тод.
Сэрээд цагаа харахад 3.48, зүүдээ хэсэг гайхан бодож байгаад,босох цаг болоогүй байна гэж баярлаад буцаад нам. Үүрээр зүүдэлсэн зүүд мөн л тод. Тэр манайд ирчихсэн байсан. Лам хувцастай хоёр эмэгтэй, огт хараагүй царай ч маш тод харагдсан.
Сартай ханьсаж одотой ижилсэж хонох өдрүүдийн зүүд дэндүү учир битүүлэг, дэндүү үл ойлгогдох хэрнээ нэгийг надад хэлээд л байх шиг.

4 comments:
Салах ёс гүйцэтгээд хүсэлт эр минь
Санаашрал аниргүйг надад өгдөг
Хацар дээр минь ээлжлэн үнсээд
Харанхуй шөнийг мөрлөөд оддог.
Оройтож ирсэн учралын төлөө, огт хийдэггүй үйлдлийн чинь төлөө
Орхиод явдагийн чинь төлөө, тэндээ үлддэгийн чинь төлөө
Нүцгэн хөлийн дороос хуурай өвс хатгах мэт нулимс минь хацар зуран урсдаг
Б.Баясгалан
энэ шүлгийг оллоо... ккккк
жигүүр
уаау ямар чика шүлэг гээч вэ, дээнкүү, дээнкүү
би ер нь зүүдэлж байсан удаагүй. Магадгүй санадаггүй ч байх. гэхдээ ядаж л хар дарж зүүдлэж үзмээрийм. зааж өгөхгүй бээз. туршлага энэ тэрээсээ хэхэ
жигүүр
за истой бүү мэддээ, тийм зүүд чинь хүсээд байхын бишээ
Post a Comment