Monday, 18 April 2011

Хүйтэн байнаа, өнөөдөр

Пээш гадаа чинь ямар хүйтэн байнаа. Ганц нэг бороо ч бас дусагнаад байх шиг. Өчдөр цэвэрлэгээ хийж байна гээд зузаан гэсэн хувцас бүхнээ лав хийгээд байсан маань буруудав уу яав. Сая даарсандаа арай л буцаад гаргаад ирсэнгүй тэслээ. Нэг дэх өдөр бүр нэг иймэрхүү зэврүүн байгаад байх шиг санагдахым. Өнөөдөр уул нь оройн хоолоо нэг газар очиж идий гэж боджийсан чинь хүйтэн болохоор нь гэр зуураа болгочихлоо. Дулаахан бол тэр газар луугаа алхчдаг байхгүй юу, эмпэгээ угалж аваад хэдэн дуугаа пижигнүүлсэн шигээ. Өнөөдөр тэр ч худлаа боллоо. Энэ жил нэг л сааайийихан дулаарч өхгүй л байхым даа. Ер нь тэгээд явж явж хоёр улиралтай болох дэг шүү, энэ цэнхэр дэлхий. Эдийн засгийн хувьд хэмнэлттэй ч бас дэмий л дээ, дөрвөөрөө л байжийвал дээр байх.

2 comments:

Anonymous said...

харин өнөөдөр энд вэри вэрий хоот л байлаа шд... маргаашнаас сандаал шорт подволкондоо ордогиймоо гэж боджийшд кккккк +23

жигүүр

Монгол бүсгүй said...

харин тийм сурагтай байсан, тууууштай гоё дулаарахгүймөө. алаг цоог алаг цоог.