Monday, 18 April 2011

Хайрын сэзоон

Ойрд жаахан иймэрхүү бичлэг сийрүүлнээ, сэзоон нь юм чинь яадын тээ.
Би ер их азгүй хүн юмаа, хайр дурлалын хувьд. Уул нь байшд ангидаа болоод тодорхой хүрээлэлдээ аль аль талаараа гайгүй эр хүйстнүүд маасалж эхэлдэг байхгүй юу бүррр бага ангиас ахуулаад дунд анги, ахлах анги, оюутан гээд одоо чигсэн. Гэтэл тэдний хажууд сүүдрүүд байнгийн, өөрөөр хэлвэл 2догчууд байнгын шавар хаагаастай гэсэн үг. Мааслагч этгээдийн тууштай байдал над чухал учир тэрийг нь ажиглаж байгаад нэг тийм эргэлзсэн, шийдвэргүй ганхсан байдал анзаарагдвал бааая баая, гөү гөү бэйбэй л болгочихдог, энэ бүр гэм биш зан гэнэт биш хуучийм шиг байгаан. Ганхаж гунхаад байгаа нь мэдэгдүүл тэгээл манийх нь дотор арзаганаад, (хөлөө ачаад суучихаар хөл ирвэгнээд байдаг шиг л) гэдэн годон минь хөдлөөд рэмөүт, формаат хийгээд дуусааский. Өөрөө болвоос нэг итгэсэн, найдсан зүйлдээ хамгийн сүүлийн гадил жимсээ ч гэсэн өгөхөд бэлэн хөөн, энэ үнэн шүү үнэн. Миний ордны гаруудыг дурлалын хувьд бүтдэггүй гээд байдаг хамгаас үнэн шиг байгаан. Миний том эгч яагаав хэдүүн нэг гостуугийн хөмсгийг нь тас цохьцон гэж би яриагүй юу тэр эгчийн маань авын анхны, хав халуун, цавын цагаан ариун хайр дурлал нь ид сайхан цэцэглэж явжийгаад бас бус хүмсүүдийн явуургүй байдлаас болоод бүтэлгүйтсэн түүхтэй. Одоо хэр цаад хар хүн нь дурсан санагалзаж, уулзан учрахыг мөрөөсөж суудым гэнэ лээ зайлуул. Эгч минь ч гэсэн битүү хатуухан бодож л явдым шиг байлээ. Ай амьдрал гэдэг бас л адал явдалтай байхым дөө. Сайхан таарах хүмсүүдийг салгаж санаа үл нийлэх хүмсүүдтэй нийлүүлж санаж уйсрахын далайд умбуулж эргээд бүхнийг ухаарч бүхний учрыг нь олуулчихаад дахиж эргэж ирэхгүй залуу нас цаг хугацаагаар нь хээв нэг шагнаж байдаг айхтар эд шиг ээ, базарваань гэж.
Хэдий бүхний учрыг олж, ухаарлаа ч гэсэн эргэж ирэхгүй одсон цаг хугацааг яалтайв.
Хүүхэд байхын ингэж боддог байсын. Би ер нь хүнтэй суувал богино хугацаанд аймар сайхан амьдраад л бид хоёрын хэн нэг нь чадхийх байх гэж. Яагаад гэхээр хайртай хүнтэйгээ удаан амьдарвал нэг нэгийгээ хуурах ч гэх юмуу нэг тийм гоё хайрыг минь сүйд хийх зүйл бий болж бид хоёр муудалцах учраас тэр гоё хайраа аврахын тулд ингэсэн нь дээр байх гэж боддог байв.
Тийм ариун байж болшгүй хайрыг хүсэж мөрөөддөг байсан болохоор хуурмаг шударга бус зүйлс намайг тойроод ч байдгийн болуу гэж заримдаа бодогддог л юм.

11 comments:

Гудиггүй эр said...

Би ер нь хүнтэй суувал богино хугацаанд аймар сайхан амьдраад л бид хоёрын хэн нэг нь чадхийх байх гэж.

Хайн ийм муухай зүйл бичих хэрэгтэй гэж үү.

Уг нь их сайхан бичлэг байна. Даан ч төгсгөл хавь нэг л биш ээ. Гэхдээ энэ миний л бодол.

Монгол бүсгүй said...

Хайртай дуртай энээ тэрээ гэчээд тэгээд замын дундаас худлаатаад эхэлдийшд. Тэхээр нөгөө гоё хайр маань будаа болийшд. Тэгээд л тэгэж бодсын байх даа. За би үгээ буцаахаас...Гоё сайхан амьдарч байгаа хүмүүс алийг тэр гэхэв, би ч нэг нь байж болох шүү дээ, диймаа.

Гудиггүй эр said...

Монгол бүсгүй. Харин тийм ээ. Хэзээ нэгэн цагт чи бид хоёр учрах ч юм билүү. Хэн мэдэх билээ.

Anonymous said...

:)
Уг нь хайр бол бүтдэг, бутарсан бүхнийг нийлүүлж чаддаг агуу зүйл шд...

Нэгэн цагт би гайхалтай нэг охиныг хараад л хайрласан. минийх болооч гэж 7 жил гүйсэн. Минийх болоод 9 жил гэрт минь байгаа...

бид бие биенийхээ бүх зүйлийн эхнийх байсан. одоо ч хэвээрээ... хайрлан жаргаж амжилттай гэр бүлтэй байхийн тулд Хөдөлмөрлөх л, хичээх л хэрэгтэй гэж боддогийшд...

Жигүүр...

Монгол бүсгүй said...

@Гудиггүй эр
хэн мэдэх билээ, хорвоо бөөрөнкий шүү дээ...

@jigvvr
ашгүй дээ нэг хосын ч гэсэн хайр бүтээд сайхан амьдарч байгаа бол, танай гэр бүлд аз жаргал гүсий...

Гуталчин said...

Ter avin anhni tsavin tsagaan ariun hair durlalin ezduud 2 biyenee sanagalzdag um bol niiluulchij bolkumu?!

Mongol busgui, Gudiggui er 2g single gedgiig medlee :D

Гуталчин said...

Jiguurdee hamgiin saihan buhnii deediig bi ch gsn husii :)

7n jil setgel huvirahgui guisen geheer mundagaa. Heleh ug oldku been sht

Монгол бүсгүй said...

@Gutalchin
болкуй ээ хөө, тус тусдаа амьдраад нэжгээд байтугай үр хүүхэдтэй болцгоосон хүмс. сайхан дурсамжтай л үлдсэн хоёрдоо.

аймар том нууцаа алдчихлаа


хэлээд юухээ, хэлэх үг алгашдаа...

Гуталчин said...

dursamj l todiihonoor hyazgaarlachilgui amidral bolgochihvol ug n saihan aa. daanch teed husehed hyasdag horvoo um hoino saihan tohiroh bsan hosuud n salchih um daa gej...

Anonymous said...

Бүсгүйд. Баярлалаа...

Гуталчин гэдэг чинь мэргэжил билоо... хэхэ
баярлалаа

та бүхэндээ аз жаргал сайн сайхныг
тал бус бүтэн сэтгэлтэй байхийг
Хуваагддаггүй үнэнч зүрхтэй байхийг хүсий..

жигүүр

Монгол бүсгүй said...

@Gutalchin
хоёр сайн хүнийг нэг нэгээр нь салгаад өөр хоёр тааруухануудтай нийлүүлж тэнцүүлдийм шиг байгаамдаа, сонин шүү.

@jigvvr
лайкдав