Tuesday, 12 April 2011

Мөрий манай талд байгаасай

Манай профессор амээрих явчаад өнөөдөр ирж байгаам. Багшийг байхгүй хойгуур би байтугай архаг сомбэ нар аймаар эрх чөлөөтэй болцгоочихсон, арав хоногийн турш. Одоо л Инчоноос энд автобуснаас бууж байх учиртай. Өдөр манай лаабийхан хоолонд орж байхдаа профессорийг өнөө орой сургууль дээр ирнэ ирэхгүй гэдэг дээр мөрийцсөн. Профессор маань хоногийн хорин дөрвөн цагийн бараг арван найм, есөн цагийг нь сургууль дээр өнгөрүүлдэг. Хагас бүтэн болон баярын өдрүүдээр ч гэсэн байж л байна. Одоогийн байдлаар ямартаа ч ирээгүй байна. Бид зургаагийн 2 нь ирнэ, үлдсэн 4 нь ирэхгүй гэж таасан. Би хол замын нислэг эд нартаа ядраад ирэхгүй байх гэж бодоод ирэхгүй гэсэн хувилбарын талд. Хэрвээ бид дөрвийх таарвал нөгөө хоёроор Максвелээс кофе авахуулах юм. Арай ч бас ирэхгүй байлгүй дээ гсн. Айлын хүүхдүүд ээж аавыгаа байхгүйд нэг тиймэрхүү байдагдаа, багшийг байхгүй үед манай лаабийхан нэг тиймэрхүү дүр зурагтай. Уул нь манай профессор тийм айхтар цаг маг яг таг барьж мариулаад байддаггүй л дээ. Гэхдээ л айхгүй ч гэсэн арзайна гэж...

6 comments:

Монгол бүсгүй said...

Өчигдөр орой намайг 11.30 гээд гарахад зогсоол дээр профессорийн машаан нь байх шиг, өрөөнийх нь цонх руу хартал гэрэл нь асаалттай байдгиймдаа.

Anonymous said...

тэгэж их цагаар сургууль дээрээ байдаг бол сургууль гэдэг нь амьдрал нь болчихсийм байна шд... тэгэхээр ирнээ л гэсэн үг... ямартай ч үзэгдээд эргэж тойрчихоод явна...

ирнэ гсэн талд нь мөрий тавилаа... Хоолонд даахаар

жигүүр

Монгол бүсгүй said...

хэ хэ жигүүр ч харин харсым шиг хэлж байх шив. ирсээн...

Anonymous said...

хэхэ... За тэгүүл хоолонд хэзээ надыг оруулахиймбээ... би хүлээжийе

жигүүр

Монгол бүсгүй said...

уулзаж таарах ерөөл бий бол оруулы даа

Anonymous said...

Хурай хурай хурай... энэ ерөөл хурдан биелэг

жигүүр