Sunday, 17 April 2011

Дурлал хайр

За нэг иймэрхүү талын юм бичээтий байз. Мань чинь дурлахаас үхтэрээ айдышд. Яагаад гэхээр байнашд ингэдийн. Энэ хүн дурлахаараа их хүнд дурладаг сул талтайм шиг байгаан. Өөрөөр хэлбэл түр зуурын нэг тийм зугаа маягаар биш утга учир үүсгэж, цаад этгээдийг нэг тийм ер бусын хайраар энхрийлж хайрлах гэж дурлаад байх шиг байдын. Тэр их агуу хайрыг минь махан нүдтэй, хөндий цээжтэй баагийнууд барагтай л ойхгүй шд, үнэн тамтай. Тийм болохоор ернол тэгэж хий дэмий энерги, цаг заваан алдаад яахуудээ гэж боддын. Тэгээд нэг тоочиглож, бас нилээд тунгааж байгаад шийдээ гаргаад дурлачуул хамаг байдгийгаа тавиад тууна шүү дээ. Нойр хоолоо мартана, ингэснээр шолхойтлоо турна. Бүх хувцас хэлхэг хулхаг, араг яс л бараг болчих дөхдийн. Өдөр нь бөөн догдлоостой хүн өнөөхөө хайгаастай, хүлээгээстэй шөнө нь зүүдлээстэй нэг тиймэрхүү. Яг одоогийн байдлаар бол нэг тийм дурлал ганц тохиосым шиг байна. Цаад этгээд болбоос гарал үүсэл нь борог тал руугаа, зүс царай нь ангидаа бас гайгүйд нь  ордог, толгойны хувьд бас л ангийн гавлуудын нэг гэгдэж байсан гар. Мэдээж мань эр өөрөө эхэлж мааслаад, би яахав наана нь тоо бодоостой дурлах уу болих уу яахуу ийхүү, бидний хооронд хэдэн хувьсагчтай ямар тэгшитгэл бичигдэж эхлэх үү, хариу нь яаж гарах уу эдэр гээл тэгэж тэгэж мань хүн нилээн тууштайм шиг болохоор шийдээ гаргаад бундантаа наасан. Мань хүн хар багаасаа ижийгүй өссөн, амьдрал нь тийм чиг сайнгүй доороо бас олон дүүтэй өөрийгөө биш тэднийгээ гээд гүйгээд байгааг нь би нь мэдэрэхийн сайнаар мэдэрч, бүр цааш өрөвдөж хаа нэг далдуур ниламс хүртэл унагаж байв шүү. Ер энэ хүний эхнэр болоод эдэлж амжаагүй эхийн хайрыг нь амсуулы эдэр гээл алс хэтийн төлөвлөгөө хөтөлбөр зохиочоол дотроо тэрийгээ хадгалаастай гаргаж ирэх цаг хугацаа мөдгүй ирнэ гэдэгт итгээстэй явжийлоо доо. Тэгсэн миний хайрыг амсах тэрний аз дутаж, миний мөрөөдлийн биелэлт талаар болж хувь заяа гэх үү, бурханы зурсан зураг гэх үү нэг өдөр байдал нэг л биш гэдгийг мэдэрснээр сэтгэлээ татсан юм даа. Хөндий хоосон зүрх сэтгэл биш гэсэндээ тэр нэг шөнө өнгөрсөн бүгдийг бодож, түүнд бас харалган байсан хувь заяа, нийлэх учиргүй салах ёстой амьдралын замд гомдож хоёр хар нүдний усыг харамгүй урсаад л байсымдаг. Хатуужилтай сэтгэлийн тэвчээрийх үү, ханан гэрт толгой холбож хамт амьдраагүйн ач буян ч гэх үү хагас жил хэртээ хальт мульт дурсагдах төдий байж байгаад замхарсан даа. Тэр үед сэтгэлдээ хэн ч гэсэн жаргах гэж л амьдардаг хорвоо хойно жаргаж л байвал надтай надгүй яахав дээ гэж бодож сэтгэлээ ариусгадаг байлаа. Одоо тэр талаар бодох тэрнийг дурсахад хөгийн юм ч гэж байхымдаа, юундаа тэгж өрөөлийн төлөө өөрийгөө зовоожийсым болдоо гэсэн шүү юм бодогдох нь сонин. Цаг хугацаа бүгдийг авч одсон нь тэр байх даа.
Нэг иймэрхүү дурлалын туршлагатайм болохоор одоо яг дурлах гэхээр айгаадийнаа. Зүгээр хөнгөн зугаацах гэсэн гарууд ямар ч хамгаалалтгүй зүрх сэтгэл рүү минь хайр найргүй галлаад хаячуул би гэдэг хүн дахиж босож ирээч үү гүй чүү. Ернөл босч ирэхгүй байх шүү.

7 comments:

Windy said...

Хмм, дурлал шаал хэрэггүй хаха, үнэндээ дурлацан үед ч гоё л доо, гэхдээ хүний зөв бодож сэтгэх чадварт үнэн муугаар нөлөөлнө, ёстой худлаа хөнгөн зугаацаад явжийсан нь дээр ч юм шиг санагдаадайдын даанч бас яг тэгээд явах гэхээр болдгүү хогийлээ тээ надтай ер нь санал нийлнэ доо

Гилийн хатан said...

hehe, yag adilhan baina. Bi arvuun jild baihdaa neg ahad durlaad alingaa aldaad, hetsuudsiin shd. Tuund 8 jiliin tursh durlaj bailaa. gants ch ug solij uzeegui. odoo bi uulzahaas butsahgiui ee, odoo ch hairtai um shig sanagdaad baidgiin

tegeheer hunguhuun durlah chin amar umdoo

Монгол бүсгүй said...

@Windy
дурлал хүнийг сохолдог гэдэг нь тэр байх даа, яавал ч яачих гээл. хөнхөөн зугаа маягаар дурлана гэхээр хүн чанар зулгаагаад бүтэхгүйм шиг санагддын.

@ Гилийн хатан
ваав, жинкэнэ дурласан юм байна даа, одоо болтол хайртаймшиг гэхээр. уулзах боломж бүрдээсэй гэж гүсжийна.

Anonymous said...

I'm nomber 4 гэдэг кино үзээрээ... тэрэн дээр нэг залуу хэлдгийм... бид дурлавал мөнхөд л дурладаг гэж....

Би дурлавал тууштай л байдаг хүн....

жигүүр

ямар ч гсн дараагийн дурлал нь бүтээсээ... Тэгээд турж эцэлгүй тарган цатгалан хамтран амьдрах болтугай... :)

Anonymous said...

Ухаантай эмэгтэй хүн өөрөө зөнгөөрөө хүнээ таничихдаг байх гэж боддог ш дэ. Дурлал тийм аймаар гэжүү. Сэтгэлээ дураар нь тавиа. Сайхан ш дэ дурлал. Хэтэрхий их бариснаасаа болоод алдаад байгаач юм билүү. Бие биенээ хайрлах хүн чинь хаа нэг газар яваа. Мөд учрах байхаа

Монгол бүсгүй said...

@jigvvr
хамтдаа байгаад байвал харин таргалж магадгүй ээ, ккк. ерөөл биелэг.

@Anon
магадгүй ээ эмэгтэй хүний зөн гэж байдаг байх. хайрлах гэж дурладаг болохоор цаад этгээд тийм биш бол опаасний шүү дээ. магадгүй ээ хэт их бариад байдаг ч байж болохын. суллаж сурнаа ккк. 2 талд гудамж мээтэрлээд яваам шиг байгаамдаа ...

Anonymous said...

яаг адилхан юм байна ш дээ.би бас дурлахаас айдаг болцийн.хөнгөн дурлаж сурахымсан ханиндаа нтр. яаж тэгдийн болдоо....