Sunday, 10 April 2011

Аммммралтын өдөр

Зиак сая лаабаа хөнхөөн цэвэрлэчихлээ. Уул нь их сүр цэвэлэдэг юм, их цэвэрлэгээ гэх юмуу нэг тиймэрхүү байдлаар. Энэ удаа илсэн маягтай халтуурдчихлаа. Цэвэрлэгээ хийдэггүй нөхдүүдэд бол их цэвэрлэгээ л гэсэн үг. Харин хумхийн тоосны төдийд алергитай миний хувьд бол гурилдсан цэвэрлэгээ байлаа. Манай өрөөнд эрчүүд голдуу болохоор үнэр нь дийлдэггүй юм. Мань үнэрт харшилтайг хэлэх үү, амь тэмцээд гадаа л байгаад баймаар. Эмэгтэй хүний зан юмуу нэг иймэрхүү цэвэрлэгээ, гараараа угаалга хийсний дараа нээх сайхан амарсан юм шиг мэдрэмж төрдөгийн. Ингэж хийх давтамж нь хол л доо. Лаабаа бол улиралд нэг удаа цэвэрлэдэг, гэрээ долоо хоногт нэг удаа цэвэрлэдэг нэг иймэрхүү. Хувцасаа болж өгвөл гараараа угаана. Учир нь угаалгын машинд итгэдэггүй юм, нэг л гурилдсан санагдаад байдгийн. Хэрэв зээ угаалгын машинаар угаах бол өмнө нь хэдэн цаг угаалгын нунтагтай усанд дэвтээж, сэжиг бүхий хир буртаг ихтэй газруудыг нь сайн нухаж барьж байгаад л угаалгын машин руу хийвэл юу юм гэхээс. Жин ихтэй, талбай томтой жинсэн өмд орны даавуу эд нарыг бол урьд орой нь дэвтээж байгаад, маргааш нь гараараа сайтар нухаж байгаад сая угаалгын машин руу хийнэ. Ойрд цаг агаар гэдэг дулаараад чухам тансаг байна дөө. Сүүлийн үед сонсож байгаа дуу.

8 comments:

Эртний анд. said...

tiimuuu yuuun goyiiin etr. iim ug garsan gejiishde mongold gesnees ene duu harin garaar yum ugaasnaas iluu taashaal uguudaishde ingeed unuudur minii tseverlegee hiih ungurchaan bna lda. uuruu tseverlej duuschaad namaig aljaa bhgui yu choodoo kk

Гудиггүй эр said...

Элдэв янзын үнэр танар ч бас хэцүү шүү. Одоо хавар болоод бүх зүйл гэсээд монголд ч бас элдвийн үнэр танар хаа сайгүй л үнэртэж байна дөө.

Монгол бүсгүй said...

@ Эртний анд
ккк, өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэгчээр гоё дуугаа хуваалцсандаа би буруутан болж хувирах нь энэ үү. нэгсэг энэ дуунд навс донтож байсын, ялангуяа бороотой өдөр сонсоод гэгэлзээд сууж байхад тас шүү дээ.

@ Гудиггүй эр
Өө үү эээ гудиггүйхэн эр минь дээ гэж. Харин дүххх үнэр амаргүй байна за тэр яахав. Чамайг харсандаа баяртай байна ;-)

Гудиггүй эр said...

Би ч бас баяртай байгаа гэж.

Гилийн хатан said...

chi mair ajilsag umaa

Монгол бүсгүй said...

@ Гудиггүй эр
цаашид тогтвор суурьшилтай хариуцлагатай ажиллана гэдэгт гүнээ иггэж байна :0.

@Гилийн хатан
харин энд ирсээр бүр залхуу болж гүйцэж байх шиг байнаа. хийдгүүдээ арай л мартчихгүй юм сан гэж бодохымоо.

Anonymous said...

хувцасыг гараараа угаана гэдэг ч аймшигийн ажил шд... багад ээж юмаа угаажийнэ гээд 2 амралтын өдөр баннаас гардаггүй байж билээ... том болоод залгамжийг нь том хүүгээрээ би хүлээн авсан... сүүлдээ халшираад угаалгын машинтай болоод санаа амарсан...

одоо бол бүгдийг л хүнээр хийлгүүлэх гэдэг болж бодуул насных байхөө этр...........

жигүүр

Монгол бүсгүй said...

@ jigvvr
одоохондоо одиноороо хүний угаах хувцас эд нар бол цөөхөн болохоор тэгэж байгаа байх. мэдээж олшроод ирвэл цагаа хэмнэх үүднээс автомаатчилах байх даа...