Thursday, 14 April 2011

Адилхан

Өчдөр орой чоолкддог хүн болсон чинь арай л богинодуулчихаж. Орой харахад хөмсөгний доогуур байх шиг байсан чинь өглөө босоод ирсэн чинь хөмсөгний дээгүүр болчихсон байхын. Ойрд ингэж урдуураа үс оруулаагүй толинд харахаар өөдөөс өөр хүн хараад байгаам шиг санагдаад. Хальт харахад Чингис хааны үеийн баатрууд шиг ч юм шиг, ккк. Долоо хоноход гялс ургачина л даа, юухэн байхав. Өглөө өөрийгөө хараад эгчийн охины долоо найман настай үед болсон нэг хөгтэй явдал санаанд оров. Аавтайгаа хоёулаа гэртээ байж. Аав нь орон дээрээ зүүрмэглэсэн байдалтай, охин нь толины тэр хавиар эргэлдээстэй. Нэг мэдсэн аав аав хүүе аав намайг харалдаа гээд түр зүүрмэглэсэн аавыгаа дугтчих охиныхоо чимээнээр яасан миний хүү гэтэл. Аав та намайг хар даа би Чингис хаан болчихсон гэцэн духны урд хэсгээрээ туг үс оосойтол нь тайрчихсан зогсож байсан гэсэн. Ханан дээр нь байдаг хивсэн дээрх Чингис хааныг дуурайсан нь тэр.  Манай энэ зээ охин тэгэж байгаад их марзаан, хөөрхөн хөөрхөн юм сэтгээд л явдгийн.
Их хаантайгаа адилхан ийм төрхтэй хүн сууж байна даа, сахалгүй л болохоос биш.

6 comments:

Гуталчин said...

dahiad dahiad geseer bgaad bi ch gesen Chingis shig boloh dohdiin bn sht, gehdee odoo cholkoo urguuljigoo

Эртний анд. said...

alivaag yur ni uudrug bodoh heregteim bna sh de neeree. Sheengees kaaan etr geel aiai, bi bol ishig shig etr gesen yum l hamgiin turuund sanaand orno shu da kk

Anonymous said...

чолкдуулах үстэй болохиймсоон этр.........

жигүүр

Монгол бүсгүй said...

@Gutalchin
татжаагаад тайрчихаар богинохон болчдог тэ, бас. би өчдөр татчихсын байлгүй.

@ Эртний анд
өөдрөг байх кэрэгтэй, тэгвэл өөрөө өөртөө болоол явчина.

@jigvvr
зохиогүй чимэг гээчийм болох вийдээ

Anonymous said...

урдуураа биш юмаа гэхэд ардаа тийм юмтай болчуул догиоо этр........

зүгээр л урт үстэй болчихиймсаан гэж л...

жигүүр

Гуталчин said...

halin diin, degdii sht balai chni