За гялс нэг бичлэг. Өмнө блогийнхоо тухай хальт, хагас хугас юм бичээд орхичихсон, тэрийгээ гүйцээгээдэхий. За тэгээд миний энэ блог хуудас нь хувь хүний аливаа зүйлийн талаарх эв энгийн үзэл бодол явж байгаа учраас туйлын утга учир өгч итгэж үнэмшиж болохгүй!!! Хэрэв итгэж үнэмшээд буруудсан тохиолдолд хуулийн өмнө болоод бурханы өмнө би хариуцлага хүлээхгүй гэдгийг ноцтойгоор цохон тэмдэглэж байна (үнэн сүртэй байна уу,ккк). Гэхдээ ямар нэг санаа оноо өгч, өчүүхэн ч гэсэн тус нэмэр болж байгаа бол хэн хэн нь ийнхүү цаг үрж блоогшиж суугаагийн хэрэг бага ч гэсэн тэр болог. Бичлэг оруулахдаа яг тухайн үед юу бодогдсон тэрийгээ л бушуухан буулгачихдаг юм, тэрнээс хэдэн өдрийн өмнөөс бодоод драафт хийж хадгалаад, дахин дахин уншаад засаад байддаггүй. Хэрвээ эдгээрийг хийгээд суучихвал уг бичлэг нэг тийм хиймэл юм шиг санагдаад байдгийн. Заримдаа утга санаа байтугай үг үсгийн алдааг нь хяналгүй хэвлэчихдэг. Дараа нь уншиж суухад үг үсгийн алдаа цохиж явах нь элбэг, тиймээс хальт ч гэсэн ганц хянаад гүйцээ. Утга найруулгын алдаа нь гайгүй байдаг болов уу гэж найдаж байна. Блоог бичих болсон бас нэг шалтгаан нь энд ирсээр дотроо бодож байгаа зүйлээ, уншсан харснаа монголоор гаргах нь бага, бичих нь бүр ховор болсон бөгөөд энгийн утга найруулгын илэрхий алдаа гаргах гээд байдаг болсон нь анзаарагдсан тул өөрөө өөртөө даруй арга хэмжээ авч байгаа явдал юм.
Телевизийн сурвалжлагч нар халуун цэг дээрээс нь сурвалжиллаа гээд байдаг шиг би бичлэгээ яг тэр нэг санаа орж ирсэн тохиолдолд гялс шурхийлгэчихдэг. Дараа нь тийм бичлэгүүдийг уншиж суухад өөрт их сонирхолтой байдаг юм. Яагаад ч юм би биш өөр хэн нэгэн биччихсэн юм шиг санагдаад их сонирхолтой, ямар фаанний, оргилсон, дэвэрсэн бас их бодлогоширсон магадгүй гуньсан байсын бэ гэж бодогдмоор шүү заримдаа.
За тэгээд энэ хуудсыг нээснээс хойш нээж хааж, салхи оруулж байгаа сайбэр найзууд та нартаа гялайлаа. Би хэзээд та нартай хамт учир нь би хэзээд блогтойгоо хамт болохоор.
5 comments:
надтай хамт байгаарай ТВ8 гэдэг шиг л дуусажийшд хэхэ
баярласан бол чихэр дөхуу...
жигүүр
Бичас хамт байгаадаа баяртай байгаа шүү. Та болоогоо бүү солиорой. Учир нь та бидэнтэй хамт байна.
@ jigvvr
энэ жигүүр тэгэж байгаад хариутай бол бяруутай гэх гээд байна уу...
@Гудиггүй эр
За тэгвэл би сувгаа солихгүй, та ч гэсэн сувгаа битгий солиорой.
маасайв
маасайсныг сайшаав ;-)
Post a Comment