Friday, 29 April 2011

Бааааасан уу өнөөдөр - Баааасааан

Хэ хэ ингэж асуугаад ингэж хариулах нь истой хоёр утгатай ойлгогдохоор байгааздээ. Баасанд таанууд ерөнхийдөө юу хийжийна. Мань үүхэн нь маргааш нөгөөдөр 2 сайхан унтана гэж бодоод л суудаг юм. Тэрнээс өөрөөр сүртэй юм байхгүй. Өмнө ганц нэг шил пийв уудаг байсын, ёсыг бодож. Одоо бол кино ший харах мэтээр л өнгөрүүлж байх шив даа. Уйтгартай сонсогджийна уу, гүй юу... За тэр яахуу, цаа чинь монголд цас ороод байгаа сурагтай. Энэ дэлхий ертөнцийн аяг араншинг ойлгохоо болилоо шүү. Глообаал ваарм гээд байгаа хэдий ч мөстлөгийн үе нь дөхөөд байгаан биш үү дээ. Энэ өвөл ер нэг тиймэрхүү базаахгүй өвөл болно гэсэн мээсэжнүүд нисээд байна лээ, цацраг эд нараас улбаатайгаар хүнсний ногооны элбэг хангалун байдал багасч магасах юм уу даа. Нэг тиймэрхүү юм сонссон, ер нь юмыг яаж мэдэх үү дээ, эртнээс нэгийг бодож хоёрыг хойш хийхийг бодоорой гсн.
Ноднин нэг хичээл үзсийн дэлхийн дулааралтай холбоотойгоор. Дэлхийн олон эрдэмтэд яагаад ингээд дулаараад цаг агаарын хэвийн горим юунаас болоод ийнхүү алдагдаад байна гээд толгой нь гашилсаар байгаа юм билээ л дээ. Тэгээд их олон талаас нь асуудлыг авч үзээд байх шиг байгаан. Тэгээд явж явж гол буруутан этгээд бол хүн төрөлхтөн бид өөрсдөө. Хүний өдөр тутмын хэрэглээ болох мах чинь нөлөө үзүүлэгч гол гол хүчин зүйлүүдийн нэг нь болчихсон явж байна лээ шүү. Мах идсэн хүн унтаж байх үедээ маш их хэмжээний нүүрсxүчлийн хий ялгаруулдаг гэнэ. Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр мах идэгчдийн тоо төдий хэмжээгээр нэмэгдэнэ, ингэснээр СО2-н хэмжээ мөн нэмэгдэнэ.
1кг үхрийн мах 13.3кг СО2-г ялгаруулдаг бөгөөд ийм хэмжээний хий 6л бензин шатаахад ялгардаг гэнэ. Үхэр өөрөө амьд байхдаа хүртэл агаарыг ихээр бохирдуулдаг юм байна. Мөн сүүлийн үед метаны хийн агаар мандалд нөлөөлөх хор хөнөөл нь дэлхийн дулаарал, глобал уур амьсгалын өөрчлөлтөд СО2-с илүүтэйгээр нөлөөлж байгаа гэнэ. Энэ метаны хий нь бидний ярьдаг намгийн хий. Голдуу томоохон далай тэнгисийн эрэг орчимд газрын гүнд нь байдаг. Тэр хавийн эрэг нурахад дээш суларч гарч ирдэг.
Хэрвээ махнаас татгалзаж чадахгүй бол ногоон ургамал тарих хэрэгтэй гэж байгаан, болж өгвөл их хэмжээгээр. Учир нь ногоон ургамал СО2-г хамгийн сайн шингээгч.
Ноднин ийм хичээл үзэж байсан маань ойрын үед цаг агаар дулаарахгүй байгаатай холбоотойгоор бодогдох болсон билээ.
Эх дэлхий минь бидний гарт шатаж байх шиг.

6 comments:

Гуталчин said...

Shono ayanga tsahilgaan tsahiad l jigteihen surhii ustai boroo orood bsan chni, ogloo harin tsas orood shuuraad eheldeg bn sht guimon sonin um boljiinaa neeree

Монгол бүсгүй said...

гүй харин тийн, өдийд чинь бараг л зун шиг байдаг биш лүү

Хүслийнжигүүр said...

энэ чинь л хаврын улирал юм шүүдээ. Гэгэлзэн дурладаг залуу охин шиг л тэнгэрийн аашдаа хэхэ.

одоо тэгүүл тэр байгаль бохирдуулдаг үхрүүдээ идэж далдруулдаг л байхдөө хэхэ

Хүслийнжигүүр said...

Баасан гарагийн орой сайхан хөөстэй халуун баннанд гэвтэж авч амарч эхэлдгийшд. тэгээд л үлдсэн 2 амралтын өдрүүдэд нь гэртээ бүгнэ, эсүүл гэрийнхтэйгээ гадагшаа...

даанч ихэнх төлөвлөгдөөгүй ажил энэ л өдрүүдэд гарах ккккккк

Монгол бүсгүй said...

@jigvvr
тэхтээ л энэ хавар арай л өөр байгаад байгаамдаа...

арманчик өнгөрүүлдэг байх нь

Хүслийнжигүүр said...

Гэхдээ л энэ хавар чамд өөрөөр нөлөөлөөд байгаамоо :-?