Wednesday, 20 April 2011

5-хан алхамын цаанаас Далай багшийг харсан нь

Зиак Далай багш бид хоёрын хувьд нэг ийм юм болсын. Юу гэхээр багш намайг хараад би багшийг харж уулга алдах тун ховор боломж тохиосым, маш санаандгүйгээр. Би шашинтай хөөн, Буддын шашинд сүсэглэж явдаг хүмсүүдийн нэгэн. Гэхдээ аливаа шашиныг мухраар итгэж үнэмшихээсээ илүүтэйгээр утга учир, хүнд өгөх ач тус, сайн талыг нь хүмүүс амьдрал ахуйдаа хэрэглээсэй гэж боддым. Манай улсад орос ах нарын нөлөөгөөр шашинд харьяалагдах соёлын өв гэх мэт сайхан сайхан зүйлүүдийг хайр гамгүй устгаж, улмаар шашины жинкэнэ мөн чанарыг нь гуйвуулж ард түмний толгойд буруу мээссэж суулгасанд их харамсаж байдгиймаа. Дараа тэгжийгаад энэ тухай бичиж магад. За гол яриандаа орьё.
Ерэн хэдэн онд нэг удаа Далай багш монголд ирсийн. Зун цаг байсан, тэр үеэр нь би хот орж таарсымдаг. Хурд хамтлаг ид гарч ирээд цэргийн бодол гэдэг дуугаа дуулаад залуучуудыг хуйлруулж байсан үе шүү дээ. Хар хорин гэдэг нэртэй хүн амьтан тоймгүй хөлхсөн зах зээлийн газар өнөөх дуу нь яваастай, хөгшин залуугүй аялаастай л байсан. Тэр зах дээр нь арай л бүтэж үхээгүй, том том өндөр өндөр хүмүүс өнөөх дуугаа аялан дээгүүр дүүхэлзээстэй, би гэж хүн тэр доор тэднүүдийн гэдэс хавьцаа амьсгалан бүтэлтийн байдалтай нэг тийм бороотой өдөр зээлийн газартай танилцаж байв шүү. Анхны сэтгэгдэл лав гоё байгаагүй, юун юм авах хүний гэдэс гүзээнд хушуугаа наах нь халаг явсаар байгаад бүр дур гутчиж билээ. Иж, бэр эгч хоёртой хамт явсын, ахын байртай ойрхон гээд тийшээ явсым шиг байгаан. Бас болоогүй бэр эгч жирэмсэн гэж байгаа.  Гандан дээр Далай багш олон түмэнд хурал хурна гээд бид гурав нэг өдөр тийшээ явлаа. Хүн гэж өнөөх захаас чинь дутахгүй их. Мань нь амьхандаа Гэгээнтний дүрийг харчих санаатай, бүр уулзах маягийн юм бодоостой бас их эдээ. Тэгэхэд яг юу болоод байсныг сайн мэдээгүй ээ, хажууд төрөх дөхсөн бэр эгч маань байсан болохоор тэр чихэлдсэн олон хүн гэдсийг нь шахаад хүүхдийг нь гаргачих вий л гэж их айж эгчийн гэдэс рүү харж зогсжийсымдаг. За тэгээд нутаг буцлаа, Далай багшийг харж чадаагүй, бүр уулзаагүйдээ их гонсгор хүн нутагтаа буцаж очсын. Тэгэж бодохоос л хоолой дээр хар юм тээглээд нэх сонин хэд хонов. Тэгсэн нэг өдөр өдрийн цагаар хальт зүүрмэглэх зуураа Гэгээнтнийг манай хажуугийн айлд ирчиж би очиж уулзаад, хацраа үнсүүлэх гэтэл үнсэлгүй зүгээр гараараа хацры минь иллээ гэж зүүдлээд сэрчдийн байна. Зүүдэндээ аймаар ач холбогдол өгч өөдгүйшд ганц үнсчихгүй ухааны юм бодохоор өнөө хоолой дээр тээглэсэн юм нь хэвээрээ. Тэгэсгээд мартсан л даа.
Дараа нь одоогоос тав зургаан жилийн өмнө нэг ирсийн монголд. Тэр үед нь хоёр бүтэн өдөр олон танихгүй хүмүүсийн дунд ганцаараа Жанрайсгийн өмнөх талбайд сууж номын айлдварыг нь сонссон. Хаанаасаа ч тэгээд олоод мэдсийн, бодуул тэлийз энэ тэрээс мэдсийн байлгүй. Нэг мэдэхэд л очцон байсан. Хань олдоогүй учир ганцаараа очсон хэрэг. Эхний өдрийн өглөө нь Гэгээнтэн гарч ирж байгаа эднүүд нь хэдий холчигсэн яг нүдний өмнө харагдаад, би наана нь баярласандаа уулга алдаад бараг уйлангаа алдсан. Нэх сонин гол өөд юм огшоол явчдын билээ. Дараа нь тэр мэдрэмжээ бодохоор их гайхдаг юм, би биш хэн нэгэн миний өмнөөс тэгчих шиг л болсон. Маргааш өдөр нь хуран цугласан олонд мөн л ном айлдаж орой тарах үед нь бүгдэд нь зангиа гэх мэт юм тарааж байсан, хүмүүс овоо дээр доороо орчоогүй авцгаасым шиг байгаан. Тэр үед цугласан олон тарахгүй хорогдсон байртай нэг тиймэрхүү байцгаасан санагддаг юм. Баяр наадам тарж байгаа ч юм шиг сонин мэдрэмж төржийж билээ. Тэгээд мань хүн олж авсан юмнуудаа тас атгачаад хүмүүсийн урсгал дагаад зам уруудан Гандангийн хашааны урд төв хаалга зүглэн за ямартай ч холоос ч гэсэн барааг нь харлаа гэсэн юм бодоод явжийтал хажуугийн замаар хар машинууд яваад эхэлдийн. Хартал голын хар машины урд талын суудал дээр Гэгээнтэн суучихсан онгорхой цонхоор нь нүүр дүүрэн мишээчихсэн гараараа даллан өнгөрч билээ, нарны хар шил зүүсэн байсан учраас нүдийг харж чадаагүй. Тэр агшинд өөрийн мэдэлгүй багш минь гэж уулга алдан залбирч билээ. Их сайхан нүдэнд дулаахан эерэг сэтгэгдэл төрүүлсэн сайхан хүн. Сургааль номлолуудыг нь уншиж, чадах хэрээрээ мөрдөхийг хичээдэг юм. Багш минь сэтгэл амгалан, лагшин тунгалаг урт наслах болтугай

No comments: