За өмнөх бичлэгүүдээ үргэлжлүүлье.
Ошогийн бас нэг хэлсэн зүйл бол хүн сэтгэл санаа болон оюун ухааны хувьд голын ус мэт байнгийн хөдөлгөөнд оршиж байх хэрэгтэй. Хэрвээ хэдэн жилийн өмнөх шиг эсвэл хэдэн өдрийн өмнөх шиг үгүй дээ хэдэн хормын өмнөх шигээ л адилхан сэтгэлгээтэй байх юм бол та оюун санааны хувьд зонгсонги байдалд орж аль хэдийнэ тогтонги нуурын ус шиг үнэр орж эхэлсэн гэсэн санаа юм. Тиймд байнга өөр байхыг хичээ, мөнхийн хөдөлгөөнд орш гэсэн байгаа юм. Платон хэлсэн байдаг билүү (би сайн санахгүй байна) нэг голын усанд 2 орж болохгүй гэж. Энэ үзэл түүний дагалдагч, шавь нараар нь хөгжүүлэгдсээр нэг голын усанд 1 ч орж болохгүй гэж өөрчлөгдсөн. Энэ үзэлтэй яв цав таарч байгаам.
Ер нь тэгээд бодоод байхад цаг хугацаа гэдэг өчүүхэн жижиг хормоосоо эхлээд дахин эргэж ирэхгүйгээр хүний, хорвоо ертөнцийн үнэн худал сайн муу гээд түүх бүхнийг өөртөө шингэн өнгөрсөн рүү урсан оддог шиг. Тэр номонд intellect, intellegence, intellectual гээд утгын хувьд маш адилхан үгнүүдийг тайлбарласан байсан. Өөрт байгаа Баабарын англи монгол толь бичгээс утгы нь харахад төдий л ялгаатай утга харагдахгүй. Нэг үг нь нэр үг зааж байхад нөгөө үг нь тэмдэг нэр, бас нөгөөх нь эзэн бие заасан утга илтгээд байсан. Тэр хэсгийг нь тэгэсгээд уншаад өнгөрсөн. Дахиж унших үед нь утга нь тодорч болох юм.
Ошогийн хэлснээр хэрвээ хүн өөрийн оюун ухааныг ашиглаж эхлэхгүй бол тэр таныг өөрийг чинь ашиглаж эхлэнэ гэсэн байгаам. Хэрвээ хүн анзаарвал ихэнхдээ л бодлууд бодогдож байдаг, ямар ч хяналтгүйгээр. Үүнийг л хэлээд байх шиг. Бас энийг бодоод байхаар Далай багшийн хэлсэн бидний сэтгэл угийн ариун чанартай, харамсалтай тэр ариун бүхэн нь бидний хэрэгтэй хэрэггүй бодлоор бүрхэгдсэн байдаг учраас бид аливааг жинхэнэ мөн чанараар нь хардаггүй зөвхөн өөрсдийн тэрхүү бохир бодлынхоо тусгалыг л харж байдаг гэсэнтэй тун ч их таараад байх шиг санагдсан. Энэхүү бохирдсон сэтгэлийг цэвэрлэх тун үр дүнтэй арга бол төрөл бүрийн бясалгал. Энгийн үед хүний бодол долгион нь таараагүй радио шиг өнгөрсөнд мөн ирээдүй рүү тэнэж одоод тун ч тогтворгүй байдаг учраас тэрхүү тэнцвэрээ олоогүй олон олон бодлуудын үр дүнд хүн стрээсдэж улмаар аливаад зөв шийдвэр гаргаж чаддагүй шиг байгаан. Бясалгал гэдэг миний бодож байгаагаар тэрхүү тогтворгүй сэтгэлийг нэг цэг дээр тогтоон барьж тэгснээр аливаа зүйлийн үнэн мөн чанарыг харж улмаар аливаа асуудлыг зөвөөр шийдэж чадах чадвартай болоход хүргэдэг болов уу.
За санаанд орж байгаагаараа ямар ч засваргүйгээр биччихлээ. Утга санаа нь гарсан гэж найджийна.
No comments:
Post a Comment