Өнөө өглөө гадаа үнэн гоё байнаа. Чийг үнэртсэн цэвэр агаартай, өчигдөр оройны бороо зогсчихож. За нэг өөрийн дуртай зүйр үг ишлэлүүдийг бичье гэж бодлоо. Энэ нэгдүгээр хэсэг нь.
Тус болж чадахгүй бол ус болохгүй амьдар - Мөрөөрөө өөрийгөө хичээж, өөрөө өөртөө эзэн бол гэсэн үг юмуу гэж бодож бусдад ямар нэг байдлаар төвөг болохгүйг хичээдэг юм. Энэ нь нөгөө талаасаа жаахан гүн ухаанлаг филсоовлог байдлаар нь ойлговол түр зуур болоод тодорхой хугацааны туршид надтай харилцаатай, надтай хормын төдийд таарсан хэн нэгэнд муу үйлийн үрээр нь учирсан хүн биш сайн үйлийн үрээр нь учирсан хүн байх гэсэн байдлаар ойлгож болно.
Тал өгч инээснээс танихгүй хүн шиг дуугай яв - Ер нь энэ үгэнд маш дуртай, тиймдээ ч үргэлж арзайтал инээгээд байдаггүй, шог гошин юм үзэж харвал л юу юм гэхээс. Гэхдээ нэг тийм сайхан бүррр нэг сэтгэлээсээ мишээмээр сайхан үе байдагдаа тэр үед бол харамгүй инээнээ.
Бүх юм түр зуурын мөн чанартай - Сэтгэл санаа хямралтай, ямар нэг зүйлд хэт их хүлэгдэж, татагдаж (хэн нэгэнд гомдох эсвэл ямар нэг зүйлд хэтэрхий их татагдах шунах ч юмуу нэг тиймэрхүү буруу үр дагавар үүсгэдэг үед) тэгснээс сэтгэлийн амаглан тайван байдал алдагдах үед энэ бүхэн чинь түр зуурын л зүйл шүү дээ, 5 мин-ийн дараа эсвэл 1 цагийн дараа эсвэл 1 жилийн дараа гэхэд энэ бүхэн оргүй алга болно шүү дээ гээд бодчиход тэрхүү сэтгэлийг маань харанхуйлуулаад байсан бүхэн юу ч биш болж эргээд сэтгэлийн амаглан байдалдаа эргэж очдог юм. Энэ дасгалыг өөртөө дадуулах гэж маш их хичээж байгаа. Үр дүнг нь хүртэж эхэлсэн.
Хүн гэдэг амьтан жаргах гэж амьдардаггүй. Энэхүү туулан өнгөрүүлж буй амьдрал нь урд өмнө хийсэн үйлийн үр, төлөөсөө төлж туулан өнгөрүүлж буй явдал юм гэдэгтэй зуун хувь санал нийлж байгаа. Улмаар амьдралаас төгс төгөлдрийг хүлээж, байх боломжгүй аз жаргал, сайн сайхныг хүсээд байх нь утгагүй цаг алдсан зүйл юм гэдгийг ухаарах болсон.
Түр зуурын орчлонд түр зуурын амьдралаар амьдраад буцах түр зуурын бие организм.
8 comments:
amidral boginohon tur zuuriinh um chin zaaval humuustei artsaldaad ch yah um be gej boddiin.
Bas uiliin ur ene ter gedegtei ih sanal negdeed bgaa8 nugel baga uildeed, buyan ih uildchihiimsan geed l bodhiin
харин тиймээ, тэгээд бодчихоор өөрт их амар байдгийн. угаасаа хүнд буруу мууг санаж чаддаггүй хүмүүс тэр нь дээр юм шиг байгаан.
үйлийн үр гэж их нарийн юм байдым шиг байна лээ, бодохын зуургүй л үр боловсорч эхэлдэг юм гэсэн.
Чи ичихгүй бол чамаас хэнч ичихгүй гэж хэлэх дуртай шд...
Үйлийн үр гэдгийг Чи юу тарина түүнийгээ хураадаг гэж хэлчихвэл гоё байдгиймөө... тэгээд ч амьдралд Том зүрхтай байвал амар ч юм шиг байдгийм...
жигүүр
том зүрх: аливаа зүйлд хүлээцтэй хандаж, томоор харахийг хичээх, бас нөгөө хүнээ бусад зүйлсийг ойлгох гэж хичээх...
ха ха би бол хүний өмнөөс ичээд үхэнгээ алддышд.
том зүрхтэй хүн их том цээжтэй л байдаг байхдаа,ккк
тус болохгүй бол ус битий бол гэдэг над дээр биелээд байндаа,мөрөөрөө амиа аваад явжийтэл нэрмээс болоод байгаа хүмүүсийг яалтай ч билээ дээ
түр зуур буудлаад өнгөрч байгаа бие организм бол дараа яах бол....
жигүүр
бусдын төлөө ичих нь дэндүү илүү ажил юм байна лээ
bugdtei chini sanal neg bnoo. busdiin omnoos ichih ch bur bagadaad uhmeer boljiino. morooroo moomoo unjuulaad yavj chadkuu ulsuudaar nooluulaad bxaar ch haayaa heniih ni hezee hiisen uiliin ur yum bulaa gee l etseg ehee hurtel harddiishd haaya hahahaha..
@peta
хүмүүжүүлээд өг, ккк.
@jigvvr
бие организм алга болж хөдөлгөгч хүч нь өөр зүйлд шилжин очно
@gegeen
хамтын үйлийн үр гэж бий юм гэсэн шд, туулаад, ноолуулаад л гарахаас даа.
Post a Comment