Thursday, 20 January 2011

Кино үзээд

Өнөөдөр нэг орос сериал үзэж эхэллээ. Энгийн амьдрал харуулсан. Эхнэр нөхөр хоёр дунд нь нэг оюутан охин нөхөртэй нь учир ургуулаад, нэг иймэрхүү үйл явдал цааш өрнөх юм шиг байна. Орос хэл дээр болохоор бас хэл амаараа яриад өгүүлээд байгаа нарийн ширийн тайлбаруудыг нь точныи ойлгохгүй байгаа л даа. Киноны эхний хэсгүүдээс харахад амьдрал ч аймаар юмаа. Нөхөр нь улаан цайм эхнэрээ хуураал, эхнэр нь гэж цайлган амьтан нүдээрээ харсан ч гэсэн нөхрөө хөөж тууж чадахгүй, нөгөө охинтой нь очиж уулзаж бариад л яваад байх юм. Амьдрал ийм байдаг бол ч хэцүү юм даа. Ер нь хүн яагаад нэгэнт сонгочихсон амьдралдаа үнэнч байгаад, нэг замаараа шулуун яваад дуусчихдаггүй юм бол доо. 
Иймэрхүү асуудлын гол хэргийн эзэн нь эрчүүд байгаад байх шиг ажиглагддаг юм, ортой биз. Киноноос ч тэр бодит амьдралаас ч харж байхад гэр бүл болоод амьдрана гэдэг эмэгтэй хүнд их тэсвэр тэвчээр шаардсан зүйл байдаг шигээ. Нэгэнт өөрөөс нь уйдчихсан тэр сэтгэлийг эргүүлж авчираад, урьдын сайхан уур амьсгалыг бий болгоно гэдэг бүтэшгүй дэг ээ. Нэгэнт л болсон зүйлийг уучилна гэдэг маш их тэвчээр, уучлал юм даа. Гэр бүлийн амьдралд үсний үзүүрээ ч дүрж үзээгүй миний нүдээр асуудал ихтэй, ярвигтай л харагдах юм. Гэхдээ хүнээ олж учраад, ойлголцоод болж бүтэхээрээ сайхан амьдарч байгаа хүмүүс ч олон байгаа л даа. Энэ кинон дээр гарч байгаа эмэгтэйн дүр төрх байдал надтай төстэй санагдлаа. Аливаа асуудлын учир эв гавыг нь олох гээд л яваад байгаан. Юу юугүй хашгирч гуугачаад юм хумаа шидлээд байхгүй. Би тэгээд бодлоо л доо ийм байдалтай байснаар энэ эмэгтэй юу хожиж юуг алдах уу, хажуунаас нь харахад заримдаа хэтэрхий зөөлөн, хүлцэнгүй  байгаа нь маш буруу ч юм шиг. Өөрийгөө уг нь амьдралд овоо бэлтгэгдэж байгаа хүн гэж бодсон чинь энэ киног үзээд эргэлзлээ. Хэрвээ надад ийм асуудал тулгарвал би яахуу, бүгдийг дуусгаад салаад явах уу эсвэл хийсэн бүгдийг нь уучлаад өөр хүүхэн үнсэж байгаад ирсэн уруулыг нь үнсээд худлаа жүжгэнд нь итгээд, тэвчээд амьдрах уу гэсэн асуултуудад лав хариулж мэдэхгүй байна. Юутай ч киноныхоо бүх ангийг үзээд дуусжийтал хариу харагдах байх. Гэр бүлийн амьдрал ч тэгээд жинхэнэ жүжиг юм шиг байна даа.

9 comments:

ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ ХҮН ШҮҮ said...

er ni teed yanz yanziin yum uzeed haraad sonsood bhaar hair setgel haluun dulaan ger bul boloh gedegt neg ni itgel turuhgui bgaam daaa ulam l hachin hachin sanaa suugaaad kkkk zaaz gehdee sain erchuud ni olon blgui deee itgej l amidriiii hahaah, neeree kino uzeh gesnees bi gantsaaraa kino uzheer joohon yumand l setgel hudluuu nus nulimstaigaa holilddii sh dee sayahan solirol ochij delbeldeg adal yavdaltai kino uzeed zunduu uilsiish deee hehe

Anonymous said...

Монгол бүсгүй минээ, ингэхэд чи ямар хэл дээр сурдаг юм бэ? Тас хөндлөн сээгийдэв

Гилийн хатан

Монгол бүсгүй said...

@ siilen
амьдралыг хажуугаас нь харах нэг өөр дотор ороод хутгалдаад явах нэг өөр байх. мөн хүн хүний амьдрал өөр болохоор сайн сайхан хүлээж байгаа, сайн сайхнаар амьдрана гээд л найдаж сууя.
киноны хувьд тэр бүр үзээд байхгүй болсонтой ч холбоотой юмуу, лав л их дотор нь орж үздэг болсон байна лээ, аймшгийн, буу шийдэм, цус энэ тэртэй, хараал хэлж мэлсэн киног тэвчихгүй болсон дог. уйлахын хувьд заримдаа нэг тиймэрхүү юм болноо, бас.

@ гилийн хатан
би нь конглиш дээр сураад байгаа шдээ, ккк. нээрээ хэл ус минь саармаг юм болчих гээд байнаа. ихэнх нь англи хэл дээрх ном зохиолууд уншаад судлаад байгаа мөртөө хэрэглээнд солонгос хэл хэрэглээд нэг тиймэрхүү л байна.

Badman said...

Иймэрхүү асуудлын гол хэргийн эзэн нь эрчүүд байгаад байх шиг ажиглагддаг юм, ортой биз.

Харин энэ өгүүлбэртэй чинь истоо санал нийлэхгүйм байна. Тэр нөхөр нь цэнхэр л биш юм бол иймэрхүү явлын цаана нь бас нэг хүүхэн байгаа ш дээ. Тэхээр аль алинд нь асуудал байж л таараа.

Монгол бүсгүй said...

ер нь байшдээ, бүүр цаад учир шалтгаан үзүүр ёзоорыг нь аваад үзүүл эрчүүд эхэлдэг байхгүй юу? шон босгоогүй бол шаазгай хаана суух вэ гэдэг шиг л...
гэхдээ хэн хэндээ бий байх, дийлэнхэд нь эрэгтэйчүүдийн анги буруутай, ккк.

Anonymous said...

Гэр бүлийн амьдрал яг л гал шиг. Анх гэрлэхдээ бие биенрүүгээ тэмүүлсэн дүрэлзсэн их түлштэйгээр хайрын галаа бадраагаад л суудаг. Тэр эрчээрээ хэдэн жил явдаг. харин дараа нь дүрэлзсэн их хайрын илч түлш дуусах үесд шинийг хайдаг. Уг нь тэр дүрэлзсэн галынхаа эрчийг бууруулахгүйн тулд түлшээ байнга нэмж байх хэрэгтэй. Тэр түлш юу вэ.

харин хэргийн эзэн хэнгэрийн дохиур бол эрчүүд гэвэл санаа нийлэхгүй ээ... ээндээ бий гоондоо ч бий гэдэг шиг эмэгтэй хүн зөвшөөрөхгүй бол эр хүн хүчээр эзэмддэггүй шд. гэхдээ эрчүүдэд буруугүй ээ гэж орилохгүй... хүн хүний л асуудал

Хайр даадаггүй эхнэрийг хайрлаж чаддаг эр хүн бол жинхэнэ эр хүн гэж би боддог. түүнчлэн хайр даадаггүй эрийг хайрладаг эмэгтэйг би маш сайн эзэгтэй гэж үнэлдэг.

жигүүр

Гуталчин said...

bi bas amidralig cham shg l ingej boddog blaa, burhan yagaad neg l hund hairtai bailgaj nasan turshid n oor heniig ch haralgui ter 2g amidruulj boldguin boluu gej ireed l baahan um boddog blaa. yag tulaad ireheer bas getsuu dee getsuu, saihan daa saihan um bilee. ger buliin amidrald emegtei hunees asar ih tesver tevcheer uhaan shaarddag, ih ch zuiliig zoliosolj orhigduuldag. ooriig n geed yavaad bhad erchuud chn yavaandaa biye toogood tomrood eheldiim daa, ter uyed n zov zalah gej uzne, setgelee semlej neg uzne yanz bur l bolno doo. erchuud ed mongoor l tedgeed, dutaahgui bval bidniig bolchihno gej boddim shg bgaan, yag unendee chin setgel n urmin saihan ug n heregtei bhad heregtei uyed n ogch chaddaggui yeronhiidoo bol holduu ch gemeer tenegduu ch gemeer esvel bur heneggui hunuus shg. ehner nohor hairtai hosuud gej yavsan ch er hunees yer n tegtel ih um huseed, huleegeed bh hereggui gedgiig oilgoson. um huseed huleegeed gedeg n materiallag talaasaa bish shuu.

Гуталчин said...

hezee ch davahgui gsen davaagaaraa 3 davdag gej unen um bilee. amidrald heterhii chig shuluun handah bas demii um bilee. erchuud eheldeg gedeg deer bi 200 300n huvi sanal niilne, bas erchuuded nz nohod bas ih nolooldog. ted buruutai bsan ch ugui gej guriigeed, usnaas huvi huurai garch chaddag n tednii aviyas geltei. harin bid l muu nertei luu danstai ulddhiim daa gj kkk. yag tsag deeree tulbal emegtei hun shg hatuujil tevcheertei uujuu uhaantai hun bhku dee, deeh ni uyed bol er hun er hun shig bdag bsan bh, odoo bol jon jon gesen huuhen shig hogiin umnuud duuren bn do. zaza baahan baraan demii um bichchihlee

Монгол бүсгүй said...

Амьдрал гэдэг олон хувьсагчтай тэгшитгэлийг эхнэр нөхөр гэсэн хоёрхон хувьсагчтай хялбар тэгшитгэлээр бодож хариуг нь гаргана гэдэг амаргүй эд шиг ээ. бурханы авралаар бүгд сайхан байх байхаа...