Saturday, 1 January 2011

Сайн байна уу, шинэ аравны эхлэл 2011 он минь

Зиа 2011 он маань их өнгөлөг, оюунлаг, тунгалаг, толигор, гөлгөр гарчийнаа. Нэг биш нилээд жижиг биш том том юмнууд төлөвлөчихсөн гэж байгаа. Хамгийн нэн тэргүүний зорилт нь хүний эхнэр болж, хүүхдийн ээж болох явдал юм. Үгүй ядаж шавыг нь тавьчихымсан гэсэн бодолтой энэ он руу ороод явчихлаа. Идэвх зүтгэлтэй ажиллана гээд график гаргачихсан гэхгүй юу, за тэр нь ч юув. Ном хомпүүтэр хоёрт зарцуулдаг цагаа хязгаарлаж, хувийн амьдарлаа төвхнүүлий дээ. Оройхон гараад ширүүхэн... гэсэн палаан зураг зурчихлаа энэхүү шинэ оны эхний өдөр.
Өчигдөр орой он гаргах үед алхокоол уухгүй гэж үзээд дийлсэнгүй хоёр үрүүнк шампаанск, нэг үрүүнк вино аргагүй хүчээр уусан. Ойрд алхокоол хэрэглэхгүй байгаа, ер нь цаашид нөү гэж бодож байна. Тэгсэн өглөө толгой дүнкүүрээд яалтчгүй мэдэгдэж байна лээ. Бас дээрээс нь нойр дутуу байсан нь нэмэр болчихсон байх, 3 өнгөрөөж унтаад 7 өнгөрөөж босчихсон болохоор. Айл хэсэж яваад оройтоод хаясан. Уул нь гэртээ ганцаараадаа ч хамаагүй оноо гаргах юм шүү гээд айл руу очсон хүн чинь бараг өглөө болжийход орж иржийгаамдаа. Хүмүүс байжий, байжий гээд. Ойрд ирээгүй, уулзаагүй, өнөөдөр ирэхгүй байх гэж айжийлаа, ирсэнд чинь аймар их баярлажийна эдэр гээд байхаар нь явы гээд хоёр удаа өндийсэн хүн чинь буцаад суучиж байгаам.
Өглөө босоод хоёр жийнсэн өмдөө угааж шинэ оны эхний наранд хатаах гээд тохчихсон, одоо бараг хатаж байгаа биз, эсүүл хөлдцөн ч байж магадгүй. Уул нь он гарахаас өмнө угаая гэжийсан боловч завдалгүй явсааран байгаад энэ. Гэхдээ муу нь ч юу байхав. Гэрээ цэвэрлэчээд сургууль дээр ирээд хомпүүтэртэй наалдан пад. Одоо ховхорч орд өргөөнийхөө барааг харья даа.
Шинэ он та бүхний хүссэн бүхнийг авчирах болтугай. Гэхдээ гол нь гэрэл гэгээтэй сайн сайхан зүйл хүсэх хэрэгтэй шүү. Тийм л хүсэл нүд ирмэх зуурт биелэнэ.

7 comments:

Badman said...

Шинэ оны час халуун мэнд хүргэе аа

Badman said...

Хүний эхнэр болоход нэг их яараад байх хэрэг байгаа ч юм уу. Гүү ч юм уу бөө мэд.

Монгол бүсгүй said...

Шинэ оны гал улаан мэнд хүргэе!
Бушуулахгүй бол улаан номд орох гээд байнаа, ач зээ нар гэрлэх гээд сандаргаад байна Бэдмэн минь

Badman said...

Ер нь бол яаруул даарна шүү.

Монгол бүсгүй said...

удаад байвал улаан номонд орно гэж үг зохиоцышд,ккк

Anonymous said...

оройхон гараад ширүүхэн дарна гээд сэтгэл татсан өнгөнд хууртаад явчих вийдээ./санаа зовов. бас санаа тавив/

хүсүүл блогчин хүнтэй танилцуулна гэж мэгээд л...

блогчид чинь бараагаа харалцахаасаа өмнө зүрхээ мэдэлцдэг тиймл хүмүүс гэж бодоод л...

жигүүр

Монгол бүсгүй said...

санаа тавьсанд талархьяа. гадна өнгөнөөс илүүтэй дотор өнгө чухал шүү дээ, ккк.
үэхэхэ истой бүү мэд, саналын тухайд...