Одоогоос сар гаруйн өмнөөс амьтны гаралтай юу ч идэж уухгүйгээр шийдвэр гаргасан юм. Одоог хүртэлх хугацаанд биед гарсан онцын сөрөг өөрчлөлт бараг алга. Харин ч бие хөнгөрч ухаан санаа саруулсаж эрч хүч нэмэгдэж байгааг нь мэдэрч байна. Уг нь Монголд байхдаа махан хоол бараг иддэггүй байсан юм. Яагаад ч юм нэг л мэдэхэд махан хоолонд төдий л таашаалтай хандахаа больчихсон байсан. Суугаа голдуу ажил хийдэг, хөдөлгөөн харьцангуй багассан, дээрээс нь хүнд хоол идсний дараа тархи толгой ажиллахгүй, биеийн хөнгөн шингэн, эрч хүчтэй байдал алдагдаад байгаа юм шиг санагдаад биед нэг л тухгүй мэдрэмж төрөөд байдаг байсан. Тийм болохоор долоо хоногтоо нэг удаа эсвэл заримдаа огт идэхгүй үеүд нилээн байв. Монгол хүний хувьд идээд дасчихсан болохоор заримдаа махсах үе байна л даа. Магадгүй миний цусны бүлэг мах, амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхэд тохиромжтой нь биш байх. Иймэрхүү хэвшилээр бараг 3 жил шахуу болсон байх. Тэгээд жил гарангийн өмнө Солонгост ирснээр тэрхүү дадсан хэмнэл минь эрс өөрчлөгдөж нөгөө дургүй хоолоо иддэг болж эхэлсэн, бүр өдөр бүр. Гэхдээ эдний мах манайхыг бодоход хурц бөгөөд хүнд биш. Дээрээс нь баахан халуун чанартай хачир бүхий өвс ногоонууд хамт иддэг болохоор бас ч гэж гайгүй. Гэхдээ гэртээ хийж байгаа хоол цэвэр монгол мааркийн хоол, нөгөө л хүнд хэлбэрийн калори ихтэй. Яагаад ч юм эднийхний хийдэг хоолыг хийж идэлгүй монгол хоолоо л голдуу иддэг байв. Иймэрхүү байдлаар лав бүтэн нэг жил болсон. Энэ хугацаа бол үеийн монгол эмэгтэйтэй хамт амьдарсан хугацаа байв. Хүнд хажууд байгаа хүний дадал зуршил их нөлөөлдөг бололтой. Рүүммэт миний эв эсрэг хүн байсан. Таарах зүйл тун цөөн, эцэстээ байрны түрээсийн дуусснаар би өөрийн мөрийг хөөж өрх тусгаарласан, тэр нь ч дээр болсон. За энэ ч яахав, дараа энэ тухай тусад нь бичлэг оруулах байх.
За тэгээд саяхнаас хуучин хэв маяг руугаа шилжиж ороод тун дажгүй байгаа. Одоогоор идэж байгаа зүйл маань төрөл бүрийн самарнууд, хушга, буурцгийн сүү, төрөл бүрийн жимс, ногоо, дүүпүү, үр тарианууд гэх мэт. Хүн амтыг мэдрэх гэсэн дэмий хүсэлдээ л захирагдаж хоол иддэг болохоос биш яг махан бие, оюун санаанд нь хэрэгтэй хоол хүнсийг хэрэглэдэггүй. Тийм ашиггүй хоол идсэн болохоор бие хэрэгтэй тэжээлээ авч чадаагүйн улмаас мэдрэл сэтгэхүйд гомдол мэдүүлж тэгснээс сэтгэл үл цадсан мэдрэмж авч хүн цаддаггүй байж болох юм. Тиймээс л хүмүүс чанаж болгосон (төрөлх шим тэжээлээ алдаж үхсэн хоол) элдвээр амталсан хоолыг хичнээн идсэн дахиад л идмээр болж идээд л идээд л. Эцэст сая нэг зоогийн сав нь хэмжээтэй тул чихэлдсний мэдрэмжээр идэхээ зогсоодог байх.
Эрүүл байхын хамгийн гол үндсэн өгөгдөл нь хоол байх гэж боддог юм. Буруу хооллолт, бие организмд зохихгүй зүйлсийг хэрэглэснээр бие организм өөрийн ажиллах горимоор ажиллаж чадахгүй ингэснээр доголдол үүсч эхэлнэ, таргалах, өвчлөх, ядрах гэх мэтээр. За баахан юм халиад хадуураад биччих шиг боллоо.
Юу гэх гээд зөндөө юм урсгачихваа. Амьтны гаралтай болоод химийн гаралтай аливаа хүнсний зүйлийг үл хэрэглэснээр биед эерэг өөрчлөлт гарч, бие организм өөрийн ёс горимоороо ажиллаж байгааг мэдэрч байна. Гэм нь одоо өвөл болохоор жаахан даарч байх шиг санаа дагаад ч тэрүү бүү мэд, гэхдээ эндэхийн хүйтэн цаанаа л жихүүн л дээ.
Ойрд Монгол хэл дээр юм бичихгүй байгаагаас болж бичиж найруулах чадвар маань эрс муудаж байгааг анзаарсны үүднээс энэ блогийг бичих болсон билээ. Блогтоо миний эргэн тойрон дох ертөнцийн нэгээхэн хэсгийг өөрийн бодол хэрхэн туссаныг буулгах болно.
3 comments:
аанха. тэнд байсиймөө. гарчигладаг хүнээ хэн болохийг нь мэдэхийг хүссэн...
жигүүр
гүйцэж хоммэнтэнд хариулах гээд ядарчихлаа :)
хэхэ. Одоо ядрахгүй ээ. би эхнээс нь уншаад дуусчихсан... Одоо сүүл хэсгээс нь тайван явна аа...
жигүүр
Post a Comment