Friday, 14 January 2011

Сар шинийн бэлтгэл

Сар шинэ болох гээд айл, гэр бүлүүд ажил төрөл ихтэй л болж байгаа байх даа. Таанууд бас бэлдээд эхэлцэн биз дээ. Манай аав ээж хоёр өнөөдрөөс бэлдэж эхэлж байгаа гэнэ. Ойр биш хол байгаа болохоор шал дэмий хошуу нэмэрлэхээс цаашгүй байгаа маань нэг их таатай санагдахгүй байнээ, гэлээ гээд гүйгээд очих саахалтын зайтай биш хойно сууж л байхаас. Бодоод байхад аав ээж, ах дүү хамаатан саднаасаа хол амьдарна гэдэг хувиа бодсон өөдгүй зүйл юмаа. Гар биеэрээ тус нэмэр болж байгаа юм байхгүй мияагийн мияагийн мияа юм. Боов шоовоо худалдаад авчих гэхээр ёс төртэй юмаа ёс төрөөр нь хийнэ гээд халгаахгүй. Бууз бааншаа ч бас өөрсдөө хийнэ гээд. Уул нь бэлэн юм авчуул өөрсдөд нь амар байхсан. Олон жил хийгээд сурчихсан тэгээд настай хүмүүс чинь ёс төрөө бодоод өөрсдөө заавал хийнэ гэх юм даа. Цагаан сар ч бас нүсэр баяр шүү, сарын өмнөөс бэлдээл байна, бэлдэж бэлдсэн юмнууд нь хоёр гурван өдөрт пир хийгээд л дуусчихна. Өөрсөддөө төвөг болж түүртэхээргүй бэлдээрэй гээд хошуу нэмэрлээд орхисон гэж байгаа. Тэд тэнд зай завгүй шахуу хөдөлмөрлөж байхад би энд ширээний ард суухаас өөрийг хийхгүй байна гэж бодохоор дургүй хүрээд байхын, бүр бачимдаад ч байх шиг.

5 comments:

Badman said...

Цагаан сар ба хар нулимсаа гэж.

Anonymous said...

Бодоод байхад аав ээж, ах дүү хамаатан саднаасаа хол амьдарна гэдэг хувиа бодсон өөдгүй зүйл юмаа.

би бол аль болох хол амьдрахыг дэмждэг хүн шд. олон зүйлээс хол байх нь амар байдгийм. монголчууд бид чинь сая гаран хонь хагалж иддэг баярдаа. хэхэ
Бууздаад л хоолоо даруулж архи уугаад л байхад тасардаггүй тийм л баяр гээдл...

жигүүр

Мишаа said...

huue huuhdee tsagaan sar bolj bgaa yum uu.
Neeree nuser bayar shuu.Bi ch gehdee barag temdgelj uzeegviee.......

Гилийн хатан said...

танай аав эжж их сүрхий хүмүүс юм байна, би бол худалдаад л авчдийншд, тэр боов шоовыг

Монгол бүсгүй said...

@badman
гэхдээ ёс жудаг, бэлэг дэмбэрэлтэй сайхан баяраа. сүүлийн үед л нүсэр болгоод байгаа болохоос биш
@ jigvvr
миний хувьд хол байна гэдэг их олон юмнаас хоцроод, гар хөлөөрөө аливаад хамтралцахгүй байгаа нь онцгүй санагдаад байдгийн... ер нь нэг саахалтын зайтай байвал боломжийн байх.
@mishaa
аа харин болох гээд дөхөөл байна шүү дээ. тэмдэглэж үзээгүй гэдэг сонин сонсогдож байна шүү.
@гилийн хатан
манай хоёр бүх зүйлийг жин тан хийх гээд л өөрсдийгөө ядраагаад байдгийн.