Амьдралыг дотроос нь амтлах гэж биш гаднаас нь тэмтрэх гэж мэдэрхүй бүр минь гадагшаа бус дотогшоо хумирсан он жилүүдийн хүүрнэл...
Thursday, 13 January 2011
Үнэр
Аливаа үнэрт дургүй, хурц нялуун үнэрийг тэсч чадахгүй болоод нилээд удаж байна. Хүмүүс бие давхар болохоор тэгдэг билүү, энэ бол тэрэнтээ огт холбоогүй (давхарлаад байх шалтаг шалтгаан ч байхгүй). Миний үнэрлэх эрхтэн маш сайн ажиллаад байх шиг байнаа. Өчигдөр орой мах шардаг газар (миний хамгийн очих дургүй газар) орсон биш арай муурч унасангүй, тэрний гор нь өглөө илэрч яг шартсан хүн шиг толгой өвдөөд, хоолой хорсчихсон байв. Хүмүүс пийв уусан ч би дусал ч амсаагүй, мах ч идээгүй. Гагцxүү хиншүүтэй газраас бушуухан гарахын түүс болж суусан. Гарч агаар амьсгалах ямар сайхан байсан гээч яг л хүчилтөрөгчгүй орчинд байж байгаад гарч ирсэн юм шиг. Урьд нь үнэртэй ус өөрт үнэртэх төдийгөөр ганц нэг цацдаг байсан бол одоо хамгийн дуртай усаа ганц шүрших төдийд өдөржин үнэрт нь мансуураастай. Тиймээс хаа нэг чухал үед л ёс төдий цацаж байна. Худалч хүнд 2 метрийн цаана сууж байгаа хүний идсэн хоолны үнэрийг бараг мэдрээд байгаа. За тэгээд үнэртэй усаа өөр дээрээ асгачихсан юмуу гэтэл нялуун ус ханхлуулсан хүүхнүүд хамрыг минь сэтлэх шахжийна. Хурц үнэрт удахаараа хамар хатах, хуурайших мэдрэмж төрж тухгүйтээд. Өчигдөр орой яг ийм байсан. Өмссөн байсан бүх хувцсанд бүр дотуур хувцасанд хүртэл үнэр шингэсэн байв. Хурц амтлагчтай, янз бүрийн үнэртэй хоол идсэн хүний хажууд тэсэхийн аргагүй. Дэндүү үнэрч болчихсон. Гадаа сэнгэнэсэн өвлийн агаарт цээж дүүрэн амьсгалаад л байж байх санаатай хамар гуай. Өчигдөр орой тэгээд бодлоо, ер нь дахиж ийм үнэр танартай газар ирж хамрыг зовоохгүй гэж.
Subscribe to:
Post Comments (Atom)
4 comments:
Би бас аймээр үнэрч ш дээ. Янзүрийн үнэрт их мэдрэг. Тамхины үнэрт мангар дургүй. Бас нэг балиар хүмүүсийн үнэрээс бүүр залхсан гэжуагаа. Тэгжаагаад "Ясанд нь шингэсэн үмхий үнэр" гэсэн бээгий хийхгээд байгаан.
үнэрч байх чинь шал дэмиймаа, өөрт зовлонтой. тамхины үнэр чинь хамгийн зэвүүн үнэр, олон жил баагиулсан нөхрийн хажууд зогсолт байхгүй.
аммоныг зөвшөөрдөг болцон байна шдээ. баярлалаа шүү...
Мах идэлгүй удах тусам үнэрч болдгийм шиг байна лээ. Би цагаан хоолтон болдог баатар гээд 8 сар ямар ч мах идээгүй гүрийсэн. Үр дүнд нь нохой шиг үнэрч болж амархан ядардаг болсон...
Малчин ардын махчин хүн юм болохоороо тэсээгүй эргээд махандаа. хурц үнэр бага болж бяр тэнхээ орсон...
жигүүр
би сонирхоод мах хэрэглэхгүй гээд үзээд байгаа, эцэстээ тэгдэг юм бол буцаад махандаа орноо, ер нь тэгээд бодоод байхад би чинь эмэгтэй хүн үр хүүхэд гаргана тэхээр махнаас тас хол байж болохгүй байх.
Post a Comment