Долоо хоногийн өмнө Балбад газар хөдлөөд балаллаа шүү, зайлуул ядарсан ард түмэнд ямар олиг байв гэж дээ. Геологи, геофизикийн чиглэлийн эрдэмтэн судлаачид энэ газар хөдлөлөөс нэгэн дүгнэлтийг хэлжээ. Газар хөдлөлт хүмүүсийн амийг хохироож байгаа юм биш, та бидний өөрсдийн барьсан орон байр л өөрсдийг минь хохироогоод байна. Ердөө л товчхондоо энэ. Хараад байхнээ Балбад орчин үеийн өндөр өндөр, шил толь болсон барилгууд байхгүй юмуу даа гэж санагдсан. Голдуу л өөрсдийн гар хөлөөр, гарын доорх чулуу модоор барьсан л орон байрнууд байх шигээ. Дээрх эрдэмтдийн нийтлэлийг нэг завандаа бүтнээр нь орчуулж тавинаа. Ганц удаа хальт гүйлгэж харснаараа л бичиж байна. Газар хөдлөлөөс хохирол багатай гарахын тулд яах вэ? Ер аливаа хүн тухайн амьдарч байгаа газар нутгийнхаа геологийн тогтоц, онцлогийн талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Ялангуяа газар хөдлөлийн идэвхитэй бүсэд амьдрагсад. Үүнд нь Монгол орон багтдаг. Хүн ам хэт олноороо нэг дор бөөгнөрч амьдрах нь олон хүн амь эрсдэхэд хүргэдэг. Саяын Балбын хувьд хүн амын бараг 80% нь нийслэлдээ төвлөрсөн гэж нэг газраас харчих шиг болсон. За тэгээд мэдээж газар хөдлөлт болж байх үед, болсны дараа ямар арга хэмжээ авах. Ерөнхий агуулга нь иймэрдүү. Энийг уншаад бодлоо л доо. Хэн нэг мөнгөтэй баагий дуртай газраа хямд төсөр материалуудаар барьж байгаа борооны дараах мөөг шиг олширч байгаа орон сууц, барилгууд хэдэн балл-д тэсвэртэй бол. Тухайн байгууламжийг барихаас өмнө энэ талын мэргэжлийн судалгааг хийж, үнэлгээ гаргаж өгдгийн болуу. Уул нь дүрмээрээ бол гүүр, зам, барилга, хот суурин гэж инженерийн томоохон байгууламжийг барихын өмнө хөрсний даацын үнэлгээг заавал хийж өгөх ёстой. Ганц нэг хүнээс асуухад: Хэцэс тэрийг хийгээд явжийдаг хүн гэж юу байхав гэхийн билээ. Хэрвээ хийддэггүй бол үнэхээр аймаар. Анзаараад байсан дээр үеийн Оросуудын барьж өгсөн орон сууцнууд дээд тал 12 давхар тэгээд 9 давхар. Тэд нэг юм бодож л ийм өндөртэй барьсан байлгүй. Худлаа хэлэхгүй нэг хүн надад: Орос мэргэжилтнүүд Улаанбаатарт амьдарч байхдаа 15-р хороолол, Жуков хавьцаа амьдардаг байсан гэж. Учир юунд гэхээр Улаанбаатарын газар хөдлөлтийн хамгийн аюулгүй цэг тэр хавьд гэж Орос эрдэмтэд гаргасан юм байх.
Одоо бүр голын бургасан дотор хотхон, таунууд барьдаг болсон гэнэ. Үүн шиг үхэл рүүгээ гүйж байгаа тэнэг юм байхгүй. Мөнгөтэй эсвэл мөнгө олох гэсэн гарууд ирээдүйд бусдад учруулах эрсдэл, өөрсөддөө учрах хохиролоо бодохгүй өнөө маргаашаа бодож хүүхдийн тоглоом шиг юм хийж суугаам санагдахын.
Муу амлаад байгаа ч юм биш л дээ. Монгол оронд маш өндөр баллтай газар хөдлөлт болж, ул мөрөө үлдээсэн тохиолдол нэг биш удаа. Бүр сеисмологийн номонд жишээ болон дурьдагддаг юм билээ. Газар дор хуримтлагдсан тэр их энерги хуримтлагдахдаа*** хүн амын тал шахуу бөөгнөрсөн нийслэл хотод биш дэлгэсэн тэрлэг шиг дэлгэр нутгийн эзгүй, хүн малгүй газрыг сонгоосой гэж залбирах болсон. Муу юм холуур...
***Энерги сулрахдаа гэж бичих гэж байгаад хуримтлагдахдаа гээд биччиж. Хоол болох хооронд амжуулж байгаа нь энэ.

5 comments:
Манай ах барилгын инженер л дээ. Тэгээд байртай болвол 15, Жуков, Американ дэнж хавьцаа л сайн гэж байсан яагаад гэтэл тэр хавьд л чулуурхаг хөрстэй, хөрсний нуралт бага учраас тогтвортой гэж байна лээ. Газар хөдлөлтийн идэвхигүй цэг биш харин газар хөдлөлтөд тэсвэртэй хөрстэй цэг болов уу.
Сүүлийн үед голын эрэг дагуу орон сууц барих болсонд л их айх юм даа.
Идэвхитэй, идэвхигүй гэж мэргэжилтнүүдийн дунд яригддаг юм. Мэргэжлийн биш хүнд ойлгомжгүй байж магадгүй.
bicheed l bgaarai zavaaraa
Манай барилгийн мэргэжилтэнүүд бас арай л чадвар мэдлэггүүжээд бга юм шиг. Гаднаас зураг төслийн инженер авчираад ярихад л юу ч мэдэхгүй бгаад бгам шд ичсэн гэж. Хэд хэдэн газартай хамтрах гэхээр л газар хөдлөлтийн за бас бус зүйлсийнхээ бодолтыг хийж чадахгүй нүдний булай болгоод бхым билээ
Гуталчин:
Чи бас бичээрэй, наран улсын айлын эзэгтэй нарын тухай ч юмуу эсвэл эрүүл мэнд гоо сайхны тухай гээд бичил дээ
Ахайтан:
Орчин үед интэрнет гэж оройгүй эрдэмтэй сайн багш байхад аль ч мэргэжлийн хүн мэдлэг, туршлагаа апдэйт хийгээд явж болж байгаа юм ш дээ уул нь. Хэл ус мэдэхгүй болохоор тэгээд таг сохор л бдаг шиг. Мэдэхгүйх нь төлөө, мэдэхиг хүсдэггүйх нь төлөө өмнөөс нь улаймаар мэргэжилтнүүд зөндөө байнаа.
Post a Comment