Wednesday, 22 April 2015

Завшаан

За манай 2-ын ээлжилт зэрэг унталт боллоо. Завшааныг ашиглаад авъя. Хүн уншихын хажуугаар бас бичих хэрэгтэй юм байнаа. Эндээ ер юм бичихгүй байгаад байсан таг түг гээд ээрч муураад, тархи толгойны эд эс ч битүүрсэн юм шиг санагдаад байх болов. Хүүхдүүдээ хооллох зуур ганц нэг кино, тв-ийн нэвтрүүлгүүд хараад амжуулчих санаатай байдгийн. Тв гэснээс маш олон тв сувгууд бий болсон байна. Сувгийн дугаарлалт давхардаагүйгээр 50 хол гарсан монгол сувгууд байгаад байх шиг байна. Зарим тв-үүд 2,3-н ч суваг нээсэн бололтой. Миний үздэг сувгууд цөөхөн. Хамгийн үзүүртэй нь МонголHD гэдэг суваг юм шиг байна. Аа бас Movie box, HBO, KBS World эд нарыг үзнээ. Хараад байсан тв-ийн нэвтрүүлэгч эмэгтэйчүүд нүүр будалтаа маш тод хийх юмаа. Амьд биш харагдаад миний л хувьд онцгүй санагддаг. Бас хувцаслалт нь их задгай талдаа. Богино хормойтой даашинз, юүбка өмсчихөөд суухаар нь хамаг юм л гараад ирчих шахсан харагддын.

За тэгээд нөгөө улиг болсон со драмууд суваг бүхэн дээр зоолттой нэг гарна. Зарим дээр нь бүр 2-роороо ч гарч байх шиг. Орос, Бразил, Япон драмуудыг гаргадаг сувгууд бас байх шиг.

UBS тв-ийн Universe best songs гэдэг шоу нэвтрүүлгийг нилээн хардаг. Хэл усандаа сайн дуу хоолой сайтай хөөрхөн хөөрхөн  багачууд их олон болжээ. Англи хэлний аялга, дуудлага эд нар нь үнэхээр мундаг хүүхдүүд байнаа бас. Оролцогчдын нийтлэг алдаа нь бэлтгэлээ сайн хийгээгүй л ороод ирэх болтоймаа. Үсрээд 1 сар бэлдэж чаддымуу гүй юу бас л хайнга хүмүүс. Гадаадын ажиглагчид гээд 4,5 орны өөр өөр хүмүүс сууж байхад шүүж байгаа шүүгч нарынхаа нүүрийг улайлгачихалгүй хангалттай сайн бэлдээд оролцохгүй. 

Түрүү долоо хоногт билүү санаандгүй суваг сольж яваад TV9 дээр нэгэн сонирхолтой нэвтрүүлэг гарч байхтай таарлаа. 103 нас сүүдэр зооглосон Амангаа гэдэг авгайлан дуудуулдаг лам хөгшний тухай. Бага залуудаа Дилав Хутагтын шавь байсан, амьдралынхаа сүүлийн 20-иод жилийг Дашчойлин хийдэд ловон лам, гэсгүй хийж өнгөрөөсөн аж. Ноднин бараг өдийд амьсгал хурааж. Хачирхалтай нь амьсгал хурааснаасаа хойш 25 хоног бясалгалын төлөвт оршсон юм байна. Маш дээр үед л ийм явдал болж байсан гэж сонсож байснаас яг миний амьдарч буй цаг үед ийм гайхамшигтай явдал болсонд нь баярламаар, бахархмаар. Ном мэдэх лам нарын ярих нь дотооддоо тарнийн бясалгалыг маш өндөр хэмжээнд хөгжүүлсэн хүн байсан бололтой. Хурал номоо тасалдаггүй энгийн л нэг ламаахайг бурханы дайны номын чадалтай байсныг ном нэгт лам нар болон үр хүүхдүүд нь төсөөлөөчгүй байсан гэж ярьцгааж байна лээ. Энэ нэвтрүүлгийг үзээд Буддизмын цаана ямар их нууц, гайхамшиг байгаа юм бэ гэж бодогдсон шүү.

Сүүлд Аюурзаны Судасны чимээ г уншиж байгаа дуусгаж амжаагүй л байна. Аавыг унш гээд өгцөн. Ер гайгүй болсымуу гэж бодогдсон. Өөр бас Далай багшийн нэг номыг эхлүүлээд дуусгаагүй л байна. Урдынх шиг нэг бариад авсан бол хэдэн цагаар ч хамаагүй уншаад суудаг байсан үе өнгөрч. Ном бариад сууж байхыг хараад манай 2 ирээд номыг минь булаагаад авчихна. Нэх сүрхий уншдаг хүмүүс шиг. Тэгээд ээж гуай юун ном унших бараг номоо уруулах шахуу юм болоод л дуусч байгаамдаа хөөрхий.

3 comments:

би said...

welcome back

Монгол бүсгүй said...

thanks dear :-)

Aamregled said...

сайн уу блогыг чинь эргэлгүй их удсан байна ...
Саяхан л хүнтэй танилцлаа жирэмсэн боллоогэж байсан одоо бүр хоёр хүүхэдтэй болжээ
юм их хурдан юмаа кэкэ
амьдралд чинь аз жаргал хүсий