Сүүлийн үед блог бичиг бүү хэл унших гэж гурилддаг болжээ. Ойролцоо насны хоёр зулзагатай хүн 24 цаг завгүй болдын байна. Ерөнхийдөө миний ажиладаг цаг 24/7. Бүтэн долоо хоногт 24 цаг тэр чигээрээ завгүй, мөнхийн хөдөлгүүр мэт амьдарчийна. Том зулзага утас гэдэг юмны шидийг мэддэг болсон биш авна, өгөхгүй гэсэн жижиг том 2 хүний хоорондох дайн манай гэрт тасрахаа больсоор удлаа. Утасныхаа дууг хаасаар хичнээн ч удсын, утсаар ярихаас төвөгшөөдөг байдал хэзээнээс ч эхэлсийн бүү мэд. Ямар ч байсан чухал үедээ нуугдаж тагтан дээр гараад эсвэл нойлдоо гэрлийг нь асаалгүй ороод 2,3хан үг шивэгнэчмээ аядаж ажлыг зохицуулж байна. Мань чинь нойлдоо ч тухтай сууж чадахаа болиод их удлаа. Дотроосоо түгжээд орчихоор 2 зулзага гадаа нь уйлаад сүйд болно. Түгжихгүй орохоор хаалга онгойлгоод алхдаг нь алхаад, мөлхдөг нь мөлхөөд ороод ирдэг гэжүгаа. Өнөөдөр өглөө мань 2 эрт боссон болохоор зэрэг унтаж надад эндээ таван үг сараачих боломж олдлоо. Ихэнхдээ зөрж унтдаг 2 зулзага заримдаа зэрэг унтаж ийнхүү надад өөрийнхөөрөө, өөрөө өөртэйгээ байх боломж олдох юм. Заримдаа синглэ байсан үедээ нэгхэн өдөр очоод ирэхийнсан гэж мөрөөдөхийн. Тэгдэг бол ханатлаа сайхан унтаж, гадуур сайхан тэнэхгүй юу. Хаа нэг гэрээс гарахаараа хойшоо 2 зулзага руугаа санаа зовсоор байгаад л таардын. Зарим нэг хэнэггүй ээжүүд байдаг даа, хүүхдээ аав, ээж хамаатандаа хоногоор ч хамаагүй орхичдог. За энэ ч яахуу.
Монголд ирсээр бараг 2 жил болох гэж байна. Гадуур дотуур тэгтлээ гарч амжаагүй л байна. Энд тэнд янзан бүрийн барилга байсан, зам гүүр нилээд баригдсан байна. Лав л Паркийн урд тал, Нарантуул захын наад хэсэг энэ тэр бол үнэхээр танигдахааргүй болсон байнлээ. Нүдийг минь боож аваачаад тэнд тавьчихвал хаана вэ л гэхээр юм билээ. Тийм, ийм өргөө, хороолол, хотхон гээд л орон сууцнууд л маш их баригдаж байна. Өндөр нь 12, 16 давхар мавхар байгаад байх шиг байна.
Өвөл гэж бараг болохоо байж. Ноднин тэгтэл хүйтрээгүй, энэ жил тэгсэн ноднингоос дулхаахан өвөл болсон. Сая өвөл шиг маш их цас орлоо. Чийглэг уур амьсгалтай газар л тэгэж том том цас хайр найргүй ордог сон. Зун аягүй их бороо ордог болчиж. Ноднин зун өдөрт заавал нэг бороо орно, заримдаа бүр 2-3 нахина. Голдуу дуу цахилгаантай. Би дуу цахилгаантай борооноос айдгийг хэлэх үү борооны хар үүл харахаар түгшүүртэй гэж.
Одоохондоо иймэрхүү л ...

6 comments:
Shan boondson bna sh dee. Bayar hurgeye! Dahiad bas boondoorei kkkkkk.
bi bur gertee suuhaas zalhjiinoo, galzuurahaas naahnuur l bn. jijig hotod nohroos oor niigmiin hariltsaand orj bgaa hun alga. single bsan uyee sanajiinoo
Дахиад бүл нэмсэнд баяр хүргэе! Ойролцоо 2 хүүхэдтэй тэвдэж байна уу? 2,3-ын ялгаа нээх байдаггүй гэсэн болохоор нэг мөсөн гэртээ байгаа дээр амжуулаарай
ТБ
Дахиад бөөндөх тэнхээ алгаа хөө, энэ 2 том болоод гар хөлийн үзүүрт хөдлөөд өгөх хэмжээнд хүрэхээр нь бодож болох юм. Чи минь харин гялалзуулаарай.
Гуталчин
Тиймэрхүү дипрээстэй өдрүүд байнаа байна. Насаараа биш үсрээд 3 жил гэж бодоол гүрийж байна. Өөрийгөө хөгжөөх юм олж хийгээрэй.
Piglet
Тэвдэх нь ч гайгүй шиг. Бие гүйцэхээ байжээ. Одоо юун дахих, хэсэг амарч биеэ тордож авья. Хамгийн наад зах нь үс шүд ёстой будаа болдын байна шд.
Танайх бас 2 маамуутай болчихсон юмуу. Манай блогчид бүгдээрээ ингээд л завгүй таг чиг болцгоогоод байгаа юм байна шдээ. Та нар бүгдээрээ мундаг байнаа. Гоё юм бээ.
Тэгсээн хөө, 2 зулзагатай болчихоод дэглүүлж байна ккк. Манайхан харин нэгсэг таг чиг байсан маамаагаа хараад завгүй байсан бололтой.
Post a Comment