Monday, 14 November 2011

Та хэзээ усанд ордог уу????

Шөнө усанд ороод унтчихаар гүэ мөн сайийхан амархымаа. Өглөө таван минут ч болтугай дуг хийгээд авчихын. Үс хүртэл өглөө босч ирэхэд их сайхан намирсан гоё болцон байхын, бие хүртэл сайхан амарчихсан хонодын байшд. Ер нь тэгээд боджийна л даа. Өдөржингөө баахан хүмүүсийн дунд байж байчихсан юм чинь орой унтахын өмнө усанд орж өдрийн турш биед хуримтлагдсан сайн муу аливаа мэдээлэл, энергийг устгах нь зүйтэй гэж. Усанд орсны дараа бие нэг их хөнгөрцөн ч юм шиг байдаг даа. Бас нэг тиймэрхүү шинээр мэндэлцэн ч юм шиг гоогоо мэдрэмж төрдөг шд. Тэр чинь тийм их хир хур угааж арилгасан даа ч биш юм. Худлаа гэвэл усанд орохоосоо өмнө болоод усанд орсныхоо дараа өөрийгөө нэг жинлээд үзээрэй. Бараг л зөрүү байхгүй, байвал үсрээл зуун грам байх биз, энэ хэмжээ бол харин хэр байх магадлалтай :. Тэрхүү хөнгөн шингэн байгаагийн шалтгаан бол биед буй хирнээ нүдэнд үл харагдах тэрхүү сөрөг, биед таагүй нөлөө үзүүлдэг мэдээллийн оронг устгаж байгаа явдал юм шиг байгаан.

За тэгээд цааш нь яривал хүн гэдэг амьтны энэ мах цусан бие хий, шороо, гал, ус, мод гэсэн таван махбодийн бүрдэл гэж уламжлалт анагаах ухаанд үздэг гэдэг. Энэ талаас нь үзвэл усанд орсноор биед байгаа усан мах бодоо тэтгэж, цэвэрлэж байгаа явдал байж болох талтай. Хүний биеийн дал гаруй хувь нь ус гэдэг. Гэх мэтээр холбоод бодоод байвал наян юм гарч шинжтэй. За тэгээд шөнө усанд орж унтаж байгаарай. Шөнө нь зүгээр унтаагүй хүмсүүд харин өглөө нь дахиад усанд орох шаардлагатай байдаг байх даа бодвол, тээ. Би ч юу мэдэхэв.

12 comments:

Хүн санаа said...

Би лав хэзээ ч хамаагүй, хаана ч хамаагүй, хэнтэй ч хамаагүй, юугаар ч хамаагүй усанд орчдог... :Р

Монгол бүсгүй said...

үэ хэ хэ, жинкэнэ күй нэгдлийн баагий нэг ширкэк явжийна уу гүй юу?

Гуталчин said...

Ter deer bgaa nohor hentei ch hamagui gnu yug gne ovoo garuu GUI yu. Mgl-d bhd oglo ordog bla end ired oroi ordog blsn. Oroi orood untahaar nere ih amardin bnle.sayahan unshij duusgasan ulamjlalt anagaah uhaanii nuuts gdg nomon deer japanchuud oroi usand ordog n ih uchirtai negd biyiig tvn shn amraah 2d hunii holond medreliin mash olon tseg bdg blhr oroi usand orj yalanguya holoo ugaaj amraaj hir burtgiig n arilgasanaar tsusni ergelt saijirch eruul yet naslah blmjtoi gj bichsen bsan

Ухна унасан баатар said...

Зун

Монгол бүсгүй said...

@Гуталчин
за би ч нэг муу гадарлаад байсымаа гэж нэг кинон дээр хэлдэг бил үү :р

@Ухна унасан баатар
өөе өөе, хэддүгээр зуунд амьдарчийнаа, ичиг ичиг :D

Эртний анд. said...

sain u saihan busgui min


aanha oroi usand orchood untah goyo ugluu usand orchood ajilda yavah goyo te tegeed negii ni songo gevel odoo yahuu bugduuruu

Ухна унасан баатар said...

тэгвэл Өвөл л орж байхаас...

Монгол бүсгүй said...

@Эртний анд.
сайн та сайн уу?

хосууд нь өглөө ор, хосгүйнүүд нь шөнө ор

@ Ухна унасан баатар
УУБ тэг гэх нь ч хаашаа юм, үгүй гэх нь ч бас юув. миний хэлснийг л дага

Хүн санаа said...

Одоо ёстой усан орохоо болъёо байз.... /хэрэг ч алга шит/

Хүн санаа said...

Мартсанаас чиний блог чинь их цэгцтэй, цэвэрхэн харагдахийн. Минийх тэгсэн чинь хогоор дүүрсэн бүнкер....

Монгол бүсгүй said...

@ Хүн санаа
пай усанд орохгүй болохоор чинь яаж амьдрах юм бээ, төсөөлшгүй нь

бодит амьдрал дээр мань ер нь хогонд дургүй, хэрэглэхгүй юм байвал хая хая л гээд байх нь тэр. сайбер ертөнцөд бас адилхан байх нь л дээ (шал худлаа л даа блоогтой янзүрийн юм тавьж байрлуулья гэхээс залхуу хөдлөөд байдымаа.)

Хүн санаа said...

Сайхан чааталжийнаа 2-уулаа :Р