Tuesday, 8 November 2011

Инээх үү

Инээдтэй зүйл бичмээр санагдаадаа. Болсон явдлууд бичье.

Бүүр хөдөө. Зав залуухан хоёр хос гэрлэжээ. Хуримаа хийгээд л, гэрээр дүүрэн хүмүүс найрлаад найр ид дундаа. Хөдөө болохоор юм бүхэн ёс горимын дагуу. Хүмүүс насны эрэмбээр хоймороос гэрийн хоёр тал руу сууцгаачихсан. Зун учраас гэрийн үүдийг цэлийтэл нээгээстэй. Гэнэтхэн гэрийн баруун хатавч хавьцаа суусан нэг халамцуухан залуу босч ирснээ учиргүй л хоймор өөд зүтгээд эхлэв. Замдаа байгаа ахмад настай хүмүүсийг гишгэлэн алдаад. Хүмүүс гайхаад хүүе хаая яах нь уу, хаачих нь уу гэхэд гадаа гарья гэж онигоонд орсон гэнэ лээ. Учир болбоос хойморт байрлуулсан толинд туссан хаалга согтуу түүний нүдэнд хаалга болон харагдсан явдал юм (Нэг хүн ярьж өгсөн)

Долоо найман настай байсан байх. Нэг өдөр авгындаа орсон чинь бас нэг авга ирцэн сууж байв. Залуу хүн л дээ. Тэгсэн намайг харснаа за сайн уу ......... гээл аягүй мэндэлдийн, бүр нэг том хүнтэй ярьжийгаам шиг. Тэгэнгүүт нь би урдаас хуц гэж авсан. Яагаад гэхээр над шиг жоохон хүүхдийг том хүн гэж тоож мэндлэнэ гэдэг ховор тохиолдол шд. Тийм болохоор цочсондоо тэгээд хэлчихсийм шиг байгаан. Тэгсэн авгын эхнэр, гэрийн эзэгтэй намайг загинаад. Том хүний өөдөөс хуц гэдэг чинь юу гэсэн хэлэв? гэж мэгээд. Энэ явдлын хувьд миний буруу байхгүй гэж боддышд, одоо хэр нь. Яадын угаасаа гэнэт том хүн шиг харьцахаар чинь жоохон хүүхэд чинь цочийшд, анх удаагаа. Гэхдээ заримдаа тэр авга маань тухайн үедээ тэнд байсан хүмүүсээс санаа нь зовж ямар эвгүй байдалд орсон бол гэж бодохоор өрөвдөөд байдаг юм.

Нэг удаа хичээлдээ явжийлаа, өдөр ордог байсын. Хичээл нь тарцан дээд талын нэг ангийн хүүхдүүд сургуулийн хашаанд нааваа тоглоод байжийсын. Тэгсэн гэнэтхэн миний нэрийг хэлснээ гүйгээрэй гэж авдын, би ч бараг гүйн алдсан ухасгээд. Тэгсэн нэг охин чи бишээ гээд инээхээр нь юу билээ гэж бодоод харсан чинь тэдний ангийн надтай адилхан нэртэй охин гүйж энэ тэр тэнэгтдэг байшд. Ёооо тэхэд би ёстой муухай байдалд орсышд. Банди нар нь инээж минээгээд, шогтож өгсөн. Дараа нь нэгсэгтэй л тэдний ангийхнаас дутааж явсан гэж байгаа. Би ч гэж би юун уулгамч юм шиг гүйж мүйх гэж ухас мухас хийжийдэг.

9 comments:

Гуталчин said...

naavaa gej yu bdin

Монгол бүсгүй said...

Тэнцүү тоотой хоёр хэсэг болоод дотор гаднаа орж тоглодог. Бөмбөг цохиураар цохиод нөгөө талынхаа хэн нэгийг онож тоглодог. Уул нь лафтаа ч билүү ийм нэртэй.

Ухна унасан баатар said...

наадах чинь арай л өөр нэртэй санагдахын хэлэх гэхээр таг таг түтг түг

Монгол бүсгүй said...

бид нар нааваадий л гэж ярьдаг байсан даа.

alice said...

tiim ee, arai neg uur ner bdiim aa. sanaxaaraa xelie ee. :p

chuups said...

heheh yamar aimaar zochdogiin be? huts gej heleed baihdaa yahav dee, uhtelee ineelee

Монгол бүсгүй said...

@alice
гүүтэг маатаг ч билүү

@chuups
хэ хэ харин нэг тийм марзандуу ч гэх үү юм болоод өнгөрсиймаа

Хүн санаа said...

Гүүдэг маадаг. Гүйдэг маажигнадаг гэдэг үгнээс гаралтай.

Монгол бүсгүй said...

яг уу?