Wednesday, 14 September 2016

Хаос төлөв

Хүн өөрөө өөрийгөө шагналд тодорхойлно гэхээр ичмээр санагдаад байх юм. Багш нарын баяр болох гээд элдэв шагналд өөрсдийгөө тодорхойлсон хүмүүс л байх шиг байна. Намайг нэг шагналд материалаа бүрдүүлээд өгөөрэй гэсэн. Би ичээд яахын гэчээд л суугаад байлаа. Өнөөдөр өглөө материал авах сүүлийн хугацаа байсан. Надад бэлдсэн юм юу ч алга байсан тул юу ч өгөөгүй. 

За тэр яахав. Жилийн ажлын төлөвлөгөөгөө өг гээд. Юу юууг хэзээ, хэдийд хийхэв гээд баахан толгойгоо гашилгаад сууж байна даа. Гэснээс манай энэ дээд боловсрол тун эвгүй юм руу яваад орчиж. Эхний 1-2 курсдээ ерөнхий эрдэм гэж бужигнаж явж байгаад 3-аасаа мэргэжилээ сонгох болдог. Тэгсэн хими, физик, геологи гэх мэтийн байгалийн суурь ухааны талын мэргэжлийн ангийг 2-3хан л оюутан сонгож байвал яахуу? Ихэнх хүүхдүүд хэл, эдийн засаг, санхүү гэж сонгоод байгаа бололтой. Байгалийн суурь шинжлэх ухаангүйгээр улс орны хөгжлийг төсөөлж болох уу? 2 жилийн өмнө тухайн үеийн оюутнуудын чанар маш муудаж гээд энд бичиж байсан санагдана. Гэтэл яг өнөөдрийн оюутнууд тэднээс дор болчиж. Энэ арван жилийн боловсрол хүүхдэд юу өгдөг болсон юм бэ? Тойргийн талбай олж чадахгүй байгалийн шинжлэх ухаанаар мэргэжил эзэмшиж байгаа төгсөх курсын оюутнууд байна. Ирээдүйн сэхээтнүүд ийм байна гэхээр эмэгнэл биз дээ. Одоо жар гарсан хөгшин багш нар өнөөгийн боловсролын системийн өөрчлөлт, гажуудлын талаар хэлэх үггүй болоод шогширч суухыг харах өрөвдмөөр бас ирээдүйг бодохоор аймшигтай санагдаж байна. 

Олон юм бодоод, олон зүйлд санаа зовоод ирэхээр дотогшоогоо болж ихэнхдээ бичмээр санагддаг тийм төлөвтөө орчихлоо, ойрдоо.

5 comments:

nomin said...

цаана чинь эмч болчихоод 1л гүзээлзгэнэ 1 кг хүрэхгүй байна гээд гайхаад сууж байгаа хүмүүс байна. Би физиктээ муу байсан л даа. Арайхгэж 3 гарч л явлаа. Гэхдээ бас арай ч дээ. Нэг муу нягт мягт, эзэлхүүн энэ тэр чинь тусдаа гэж гадарлаад явах юм.

erhtsas said...

Зөв бичиж чадахгүй байгаа хүмүүс юун тэр нарийн ширийн томъёо мэдэх. Шинэ залуу боловсон хүчин дунд арван өгүүлбэр зөв бичиж чадах хүн алга гэж үглэж явах хүмүүстэй зөндөө таарч байна даа. Энэ үнэхээр эмгэнэл шүү.

Гэгээн Саран said...

Эмч нарын бичсэн жорыг уншихад бүгд алдаатай. Гэтэл анагаахын сургуулийн босго оноо хамгийн өндөр байдаг, бодоод үзвэл хамгийн шилдэг нь анагаахад сурч төгсөж байх ёстой. Тэхээр шилдэг нь ийм байхад дундаж нь ямар байгаа бол гэж бодохоос ч халширмаар

Гэгээн Саран said...

Эмч нарын бичсэн жорыг уншихад бүгд алдаатай. Гэтэл анагаахын сургуулийн босго оноо хамгийн өндөр байдаг, бодоод үзвэл хамгийн шилдэг нь анагаахад сурч төгсөж байх ёстой. Тэхээр шилдэг нь ийм байхад дундаж нь ямар байгаа бол гэж бодохоос ч халширмаар

Монгол бүсгүй said...

Нүүрном, жиргээ,инста гэх мэт сошл медиагийн хор хөнөөл л гэж харж байна даа.