Баярлаж гомдох минь их амархан болоод байх шиг. Бас итгэх минь. Оюутан байхын дөрвүүлээ найзалдаг байсан бид өөр өөрсдийн зам мөрөөр амьдрал хөөж явсаар хаа нэг интернэт төдийхнөөр холбогдохдоо холбогдоно, чадахгүй дээ чадахгүй. Айлын амьдрал авч яваа хүмүүст саад болоод яахав гэж бодогдоод урьдынх шиг сайхан илэн далангүй байж чадахгүй. Нэг сайхан юу ч хамаагүй ярих гэхээр сэдэв олдохгүй, айлын амьдрал асуучих гээд ч байгаам шиг санагдаад аман дээр гарч ирсэн үгээ буцаад залгина. Бид дөрөв дотроо арай дотно байсан найз маань нааш хурлаар ирэх сургийг нэг маань хэл дуулгаж, эндээс захиж авах юм хум юу байна, санаа зоволтгүй хэлээрээ гээд эгээ л өөрөө ирэх гэж байгаа хүн шиг л. Яагаад ч юм зөндөө баярласан. Тэр өдрийн орой нь гэр лүүгээ явж байхдаа нөгөө гурваа дурсан санаад, дэргэд байвал үнсчихмээр санагдаад нэг л гоё. Найзыг ирвэл нь тэгнэ ингэнэ гээд эгээ л уулзчихсан юм шиг баахан юм төлөвлөөл, төсөөлөөл. Өчигдөр яг ирэх гэж байгаа найзтайгаа таарлаа. Тааралдаагүй нилээн удсан юм. Сэм найрт суугаад сэм нойр нь хүрэхдээ далим гаргаж чааталж байгаамуу даа гэж ойлгодохоор үгнүүд бичиж. Юу юуны зуургүй ирэх гэж байгаа гэл үү гэж намба алдсангүй. Өөрөө хэлэхийг нь хүлээж биеэ барив. Очоод боломж гарвал уулзанаа гэдэг үгийг сонсоод өнөө хөөр догдлол салхинд хийсэх мэт ор сураггүй алга болцон. Ирээд цаг гарвал холбоо барина биз дээ гэж хэлээд л гарлаа. Төрийн байгууллагад ажилладаг мундаг том хүмүүстэй найзлах ер нь хэцүүм шиг байна шүү, уул нь ав адилхан оюутан насандаа нэгнээ таниж ижилдэн нөхөрлөсөн юм сан. Тэр хэвээрээ байхым шиг санаж, тэгтэл өөрчлөгдөхгүй байх гэж итгэдэг байснаа тэр цаг үетэй нь хамт үлдээсэн нь дээрийм шиг байна.
Дөрвийн нэг нь бүр сураггүй, мэссэнжирт байх хэдий ч баазий гэсэн статустай асар завгүй хүн хаа нэг чаатламар аядана. Тэгсэн ОТ-д ажилд орсон сурагтай. Тэгээд нөгөө муусайн найз нараа мартаж эхэлсийн байна доо гэж бодогдов. Одоо тэгээд мундаг хүмүүст төвөг болохгүй ээ, нэг тэгээд бодчихвол тэр чигээрээ дуусдаг хүн хоёр сайн найзаа энгийн магадгүй танихгүй хүмүүсийн жагсаалтад оруулж байх шиг байна.
Нэг найз маань харин наанатай цаанатай байдын, ямартай л өөрөө ирэх гэжийгаам аятай хэрэгтэй юм хум байвал хэлээд авахуулаарай гэж байхав. Хувиараа ажил хийдэг, нөгөө хоёрыг бодоход амьдрах гээд зүтгэж л байгаа хүн.
Ажлын ялгаанаас болж хүмүүсийн араншин ингэтлээ өөрчлөгдөх гэж. Энгийн хүмүүс байсан бол над түй ч хамаагүй л дээ. Аав ээж, ах дүүгийнхээ дайтайд дүйцүүлж боддог найзууд минь ингэж өөрчлөгдсөнд л гайхаад байна.
Би ч тэгээд танилцсан болгонтойгоо найзархаад байдаггүй, надад сайн найз гэж хэлэгдэх хэмжээний хүн тодорхой хугацааг туулж, нилээд юм хум болсон хүн л байдаг. Нэгэнт таниад найз минь гээд тодрхойлчихвол энэ амьдрал хэзээ дуусна тэр болтол нөхөрлөнө гэж боддог болохоор иймхэн үнэтэй байсанд үнэмшмээргүй л байна.
Албан тушаалын жоохон зөрөө, таван цаасны үнэрт л дийлдэх хэврэгхэн нөхөрлөл байж дээ.
Анд нөхдийн нөхөрлөл гэдгийг яагаад ажил төрөл, амин хувийн амьдралаасаа ялгаж чаддаггүй юм бол доо. За тэгээд буянаараа болог дээ...
7 comments:
Аааагүй чи минь. Үүнийг чинь би бас туулаад ирсээн хө. За тэгээл 2 байж байснаа 00 болчих нь лээ. Цаг хугацаа гэж том мангас байнаа. Төрийн байгууллагынхан чинь мань мэтийг сонгууль ойртохоор л тоодог гэсэн хэ хэ хэ.
guiee..aman dre l tgd helchihsn bailguidee..ochood uulzmaar l sanagdj bga bolvuu gj bodj bn..
minii bodloor chi dotroo ingj bodohgui shuud heleh yostoi bh a..hun gdg chn nz ch gsn holdood ireheer bs biye biye bariad..chamaig bs namaig irne gj medj bga gj ireed yariarai uulzii shuu gj heleegui bolhoor bs ..tegj helsiin bolvuu..
bi bsn bol..
huue ee ireh gj bga gsn uu? ireed yariarai..nzn tosoh uu yahuu gh bsaan..
hedii tiim bolj baigaa ch gesen naiz nohodteigee uulzaj yarij suuh horom dutagdaj l yavaa bhdaa, il gargaj helj chadahgui l bgaa bh, er ni tgd 10 jileesee uerhsen naizuud l iluu udaan hamt baidag yum shig l nadad sanagdaad baidag yum.
@ Тэмээчин бүсгүй
Байн байн уулзахгүй болохоор бас нилээд хөндийрдөг юм шиг байнаа. Хичнээн сэтгэл дотроо сайн найз минь гэж бодож байгаа ч уулзахгүй болохоор яалтчгүй хөндийрдийн байна.
@zz
магадгүй би өөрөө жаахан түргэдээд байгаа байж магадгүй. юу болохыг цаг хугацаа харуулах байхаа...
@chuups
том хүн болно гэдэг чинь дамшиг юмаа, сайн найзууд хүртэл өөр хоорондоо илэн далангүй байж чадахгүй бишүүрхэцгээгээд :р
Bi lav zz-tei sanal niilj baina. Minii uneheer sain naiz bol bi hezee ch uuruu heleh bolov uu gej huleehgui. Bas sain naiziigaa end tend orood tomrood zan ni huvirch gej bodohoos uuruusuu ichne ee. Ireh gej bigaa gesen, yamar goyo ve, saihan uulzah ni gehed harin ingej hariulsan bol uur l duu. Gehdee uuriin bodol uurtuu zuv gej...
hmm naadh chin sayhan nadad tohioldson yum bna. hun tushaal devsheed l oorchlogddog yum bna lee. hetsuu bsan ch move on bolood msgr-eer amriig ni asuuj tsagiig ni urehee baisan daa
Buynaaraa bolog bolog... Deerees tenger harj baigaa
Post a Comment