Зүүд зүүднээс тасарсан тэрхэн төрх
Зүгээр л атлаа одоо ч санаанаас үл арилна
Зүггүйхэн эргэлдэх алаг нүд дэрэвгэр сормуус хархан хөмсөг
Зүүн нүдээрээ ялимгүйхэн ирмэх аальгүйхэн харц яагаад ч юм үл мартагдана happy valentine's day
Зүгээр л атлаа одоо ч санаанаас үл арилна
Зүггүйхэн эргэлдэх алаг нүд дэрэвгэр сормуус хархан хөмсөг
Зүүн нүдээрээ ялимгүйхэн ирмэх аальгүйхэн харц яагаад ч юм үл мартагдана happy valentine's day
Өнөөдөр нэг ийм мэссэж л хүлээж авах шив дээ, уртаашаа өргөөшөө. Цагаан сар, наадам, шинэ жил энэ тэр гэсэн баяруудаар чив чимээгүй байдын байжийж юу болж гийгүүлсийн ажлын хальт таних залуу ийм хэлхээтэй үгнүүд шидэж хальт самбаганадаг байшд, эхнэртэйм байжийж намбагүй шаар вэ яадаг гэсэн юм бодож уур хүрэх шахсан. Энэ одоо буруу хүндээ явуулцым шиг байгаан. Юун тэр аальгүй нүд мүд, ирмэх мирмэх чихшиг. Очиж очиж эхнэртэй хүн лүү ирмээд байхдаа ч яадын. Би эхнэртэй эрчүүдэд дургүйм чинь яадын угаасаа. Тэгсэн чинь нээрээ намайг энэ шүлгэн дээрх шиг санаж явдаг байвуул яанаа чихшиг хошгирцон бодол бас байх шиг. Гэхдээ нэгсэг мань хүн мэссэнжирт аягүй их тааралддаг байсын, ярих юм олдохгүй байхад л өөр тэгээд юувайн гэж шалаад байхаар нь сүүлдээ нуугдаж ордог болсон шд. Мань хүнийг шууд байнгын оффлайн гэдэг дээр тааруулчихсан.
Гадаадын бүтээгдэхүүнүүдэд эрэлт ихтэй байгаад байхын, би чинь үндэсний үйлдвэрлэлээ хуга дэмждэг найгүй эх оронч монгол бүсгүй. Нэр мэрнээсээ хүртэл ив илэрхий байгааздээ. Хоёр ч хүн найзууддаа танилцуулья гээд найзуудаа пиардаж надад нам ириклаамдаад байгаан. Нэгийх нь бүрр зургийг нь харуулсан, уугаагүй байхдаа байдаг л нэгэн, уучихаараа харин улайчихдаг хүний үр шиг байнлээ. Хоёр өөр төлөвт даруулсан патиарийг нь харахад. Гүй яахав буусан дүрсээс төсөөлөхөд төлөв төвшин байж мэдэх л хүн шиг. Хувилахуй ухаанд мэргэжсэн хүнийм гэх шиг болсон. Нөгөөгийх нь найз мөнгөтэй хүнийм шиг байгаан, амьдралд хамгийн чухал зүйл мөнгө шүү дээ гээд байдгаас нь найз нь тиймэрхүү хүнийм лүү гэж таасан. За тэгээд хичнээн хөөрхөн, сайхан, мэдлэгтэй, боловсролтой, мөнгөтэй хөрөнгөтэй байлаа гээд хэл ус нэгтэй, ааш зангаа мэдэлцэх нутаг зүгийх нь дээрийздээ, яаж ч бодсонннн. Адаглаад хэрэлдэж, уралцаж суухад хүртэл кайфтай, тийм үү гүй юу. Бодож үзсэн л дээ, гадаад бүтээгдэхүүнтэй нийлж суух талаар нэг л бууж өгөхгүй байгаам. Хүүхэд гэж төсөөлөгдөшгүй хөгийн амьтан гарч ирэх гээд байгаам, нэгдүгээрт. Хоёр дугаарт тэр муу нялх амьтан чинь монголоор ярихымуу, эцгийн хэлээр ярихымуу, эсгүүл инглишээр ярихымуу тээ. Хөөрхийгийн хувь заяа бол асссар бартаатай харагдаж байгаа байхгүй юу. Ер нь иймэрхүү талын сонголт хийхдээ тулвал өөрийгөө биш хүүхдээ л хамгийн түрүүнд бодохым шиг байгаан. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэдэг хэдий ч. Зарим нэг царай зүс сайнгүй хүнтэй танилцахаараа за арай ч бишиймаа, надад окэй байлаа гэхэд хүүхэд минь ямар хүн гарч ирэх билээ гэж бодогдоод байх болсон байлээ шүү. Бас л нэг муу санаа байх даа тээ...
Гэвч нутаг зүгийхэн бас ч тийм найдвартай биш болсым дуулдахын. Өнөөдөр ганц уулзаад, маргааш тас мартдаг. Саналаа ч гэсэн урьд уулзсануудтай хольж хутган гурвалжин дөрвөлжин эмэгнэлт жүжиг найруулчихдаг. Ганц биеүд нь нэг иймэрхүү. Олон дундаас онцолж нэгийг сонгоод дэрээ, хувааж, тогоондоо хошуугаа холбох хүнтэйнүүдэд нь ганц нь бас хангалтгүйм шиг байдагиймдагуу даа. Харжээ байхад, нэг л их илүү харж билүү долоосон өлөн нүдтэй хүмүүс.
Магадгүй талаас илүүтэйгээр сэтгэл хангалуун байх сонголтыг хийж чадаагүйдээ тэгдэг ч байж болох юм.
Магадгүй талаас илүүтэйгээр сэтгэл хангалуун байх сонголтыг хийж чадаагүйдээ тэгдэг ч байж болох юм.
Тиймээс сонголт хийхдээ л бодууштай. Түрийвчний зузааныг харж сонгосон бол түрийвч хоосрох цагт яах уу, ажлын сайхныг нь харж сонгосон бол ажилгүй болох үед яах уу, царай зүс харж сонгосон тэр бүхнээ алдах бүрд яах уу гэх мэтээр хамгийн наад захын анализийг хиймээр шигээ.
Одоо тэгээд хамгийн түрүүнд мөнгө, ажил хоёр л харж сонгоод байх шиг байгаан. Уг хүн хэн бэ гэдгийг түй ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй. Мөнгөтэй л бол болоо, мөнгөтэй юм чинь сайн, сайхан хүн. Тодорхой хугацааны дараа үл ойлголцол гарч ирнэ, зарим нь тэр даруй сална, зарим нь гүрийгээд л чин сэтгэлийн биш хуурсан, хүйтэн харилцаатайгаар яваад л байна. Юутай хуурамч амьдрал...
8 comments:
Нутаг нугийн харчуул цаагуур чинь бас гялалзаал чамд сайхан харагдах гээд бэлдээд л явцгааж байгаа. Бүү санаа зов Монгол Бүсүй мину. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах сайхан Монгол Залуу зѳндѳѳ байгаа хѳ.
@ Тэмээчин бүсгүй
Хнннг, би л олж харахгүймайдаг...:p
Гээндээ би гоондоо бий гэж үг байдаг даа. Надад л лав ганц бие хүүхнүүд дотор хань болчихоор хүн харагдахгүй л байгаам даа гэж. ккк. Гэхдээ над шиг арихчинийг хэн тоохуу гэж мэгээл.
тухайн хүн хүнийг ямар нүдээр харж байна гэдгээс л гол нь шалтгаална доо, эрчүүд нь хөх бөгстэй хүүхэн хайж гүйгээд, хүүхнүүд нь мөнгөтэй, гүзээтэй эрчүүд хайж гүйгээд байдын биш үү ихэвчлэн. миний хувьд аль нь ч сонин биш, гол нь хүн шиг хүн л хэрэгтэй, ядаж хүний талд хүрчийвэл ОК... бас амнаас унасан үгэндээ эзэн шиг эзэн суудаг байх хэрэгтэй, хэзээд ч
Хо хо хо. Лагиймоо. Одоо цагт ч нэн ховордсон хүүхний нэгийм байна өөрөө.
лаг уу ямар уу гэдгийг мэдэх нэг хэлэх бизээ...
эхлээд хүн шиг хүн бол, дараа нь бусдыг хичээ гэж сургаж ирсэн хүмүүжил өнөө үетэй зөрчилдөөд, сурсан юм сураар боож болдоггүй гэж нэг үнэн үг түмэнтэй санаанд ороод, үнэнээр явж, үхэр тэргээр туулай гүйцэх гэж майжигнасаар хичнээн ч оймс илээв.
ижил дугуйнууд л зам нийлж хамт эргэдэг хорвоод ижилсээд эргэлдчих хуйхтай эр хүнтэй таараагүй явна доо
ugaasa xunii chanar muudaad bgm shg bnlee..yag china baraa shg..
ter tusma erchuud,,
- xariutslaga bku
- yumand setgelgui
- ger bulee bodohgui.
- archaagui / boxir zavaan/
- ongiroo
gd l jagsaaval zondo bnoo..
bi 2 aimaar tohioldol yarihuu..
1. manai xoliin xamaatnii 1 ohin huntei suugaad l xuuxedtei bolvoo..ter zaluu ni taxi-nii jolooch gd odor ni ixevchlen gduur oroidoo ireed bsin gsn..tgd exner ni torood..eej ni ngo hurgen ruu ajil ruu ni yarisn chn ter ajlini jijuur ni nogoo zaluugiin jinhene ehneriin xamaatan bj taaraad medsn gsn..ter jijuur egch bs shookond orsn gsn..exner chn torchloo gj helheer
2. bs manai xajuu ailiin ohin n huntei suugaad huuhedtei bolsn chn..neg heseg alga bolchihsn gsn..bur oldohgui..theer ni haigaad geriign olood ochsn chn..bur 3n huuhedtei exnertei bsn gsn..exnert ni helsn chn toohgui ..ene neg bish udaa ingj bgamoo gsn gsn shd ee../eej n manai eejd ayrisiin /
Post a Comment