Өнөөдөр арай л гайгүй. Өчдөр орой унтах гэж нилээн л юм боллоо. Хөдлөх бүрдээ ёолсоор байгаад таарсан. Мөрний булчин, өгзөгний булчин хоёрт их ачаалал авсан бололтой дог шүү. Алим шиг өгзөгтэй болох гээд хүүхнүүд элдэв фийтнэс энэ тэрт явахын оронд өвөл цанаар гулгаад байвал арай илүү үр дүнтэй юм шиг байшд. Массааж хийгээд өгчих хүнтэй бол хөндүүрлээд байгаа хэсгүүдээр сайхан базуулмаар байдаг...
Ойрд нээрээ хамаг өмсөж зүүдэг юмнууд маань томдоод байхын. Нүдний шил хүртэл томдоод, өөрт нэхх том араам зүүцийм шиг л, өрөөлд гайгүй харагддаг гэж найдья. Өмд торгоогч (тэлээ гэдэг үг эрэгтэй хүнд илүү хамааралтай үг шиг ээ) маань бас томдоод, урд нь гурав дахь нүхэн дээр болчихдог байсан бол одоо дөрөв дээр очиж байж аятайхан санагддаг болцон байна.
Өчдөр нэг сүрчиг авсан чинь үнэр нь таалагдаггүй ээ, уул нь үнэрлэж, цацаж бариад хамгийн гайгүйг нь шилээд авсан гэсэн чинь. Ойрд хэрэглээгүй төсөөрцийн бол уу? Уул нь Лакостэ байгаан, тэрийгээ ассар чухал өдрүүдээр цацна гээд гамнаад. Жинхэнэ ориг нь болохоор өдөр бүр цацахаар хайран санагдаж өөрөөсөө харамлаад. Бас нэг хумсны лаак авсан чинь хөлийн хумсныхыг авчихснаа гэртээ хариад мэдлээшд. Өвөл хөлийн хуруу ил биш, зун болтол байлгана гэхээр тэр будаг хатчихна. Тэгээд одоо яахуу гэж бодоод, нимгэн нимгэнээр гарын хумсандаа түрхээд дуусгадымуу яадын гэсэн маягтай.
Цагаан сараас өмнө ийш тийш илгээмж явуулья гэж бодоод амжихгүй дэг, ямар ч байсан маартын наймнаас өмнө амжуулна даа гэж бодоостой.
2 comments:
Lacoste aytaihan shuu bi gej unertei us awah gj delgur orsn bish gerte neg uhtle tolgoi owdsn ym irdg er hurts unertei ym oortoo turhed ywj chadahgui tgd haaya neg zoolon aytaihan ym garj u gd ordg... bi bas haaya shamponi awla gd angijrulagch awtsn l tuuj bdg ym hehe
Харин тийн, миний сонголтуудаас хамгийн сүүлд тунаж үлдсэн нь Лакостэ байгаан.
Харин жаахан анзааргатай байхгүй бол андуурсан худалдаа хийчих гээд байдаг болж. Гэртээ хариад цай ууж суугаад лаакны шилний урд нүүрэнд фэдикүр гэсэн бичиг байгааг хараад өөрийгөө баахан шоолсон. Өнөөдөр өнөөхөөрөө хумсаа будчихсан суужийна, кккк
Post a Comment