Saturday, 11 February 2012

2012-02-11

Миний зүүд нэг л биш байнаа. Онгоц зүүдлээд болохоо болилоо. Урд шөнө нэг онгоцонд суугаад хөөрөх гэж байгаа бололтой. Онгоцны зам нь өргөн чөлөөтэй биш, байшингуудын хоорондох зайгаар сүлжиж яваад байх юм. Үйлчлэгч нь манай онгоц далавчаараа байшин мөргөөд дэлбэрэх гэж байна гэж зарлаад, тэгснээ аа зүгээр болчихлоо гээд л. Тэгээд яг хурдаа аваад нисдэг зурвас зам руу явжийтал цэнхэр өнгөтэй нэг онгоц хөөрч байхын. Солонгосын онгоц. Хөөрчлөө, нилээн дээшилж байснаа дайвалзаад уначихсан. Манай онгоцонд байгаа хүмүүс бүгд буугаад нөгөө онгоц унасан газар луу явцгаав. Очсон хүмүүс нь амьд, солонгос голдуу хүмүүс гарч ирж байгаа харагдав (ашгүй дээ гэж тэрхэн зуур бодогдов). Тэнд нэг гэр ч юм уу байшин ч юмуу нэг юм байхын, дотор нь өлгийг нь задалчихсан эрэгтэй хүүхэд дээшээ хараад хэвтэж байсан. Бодвол айл л юм шиг байгаан. Унасан онгоцны цаахан талд хуучин балгасны чулуун туурь харагдсан, харваас их онцгүй газар байна гэсэн сэтгэгдэл төрсөн. Айлын гадаа нэг ядруухан хөгшин эрэгтэй хүн хэвтэж байсан нь тэр айлын хүн үү эсвэл, онгоцонд явсан хүн үү бүү мэд. Буцаж алхах замдаа хоёр эгчийнхээ дунд орчихсон, хоёулангийх нь гарнаас тас зууран сугадчихсан алхаад л байсан.
Юу болоод онгоц зүүдлээд байдын. Манай хотын дээгүүр байнга онгоц нисдийн, тэрний дуу нь зүүдэнд ордог юм байх даа ... Хэдүүн таазанд бэхэлцэн байгаа өдрийн гэрэл савалсан хүчтэй газар хөдөлжийнэ гээд зүүдлээд байсан. Сүүлдээ зүүднээсээ айжийшүү...

3 comments:

Zoloo Az said...

Yag kino shg zuudeldg ym bna nadtai adilhan hehe bi bol neg buten uran saihnii kino zuudled alj ogno sht tgd seruuleg ntree sonsku haaya nam ywna shte hehe ymar ch bsn ih ewgui zuud bnaa ter huuhed ymr uchirtai ym boldoo oirdoo iimerhuu kino uzsnuu yasn, ongots bnga nisdg geher incheond amidardg bhn ee?

Тэмээчин бүсгүй said...

Чи минь ээ алив би зүүдийг чинь тайлаад ѳгье. Надад зүүд тайлдаг ном байгаа. Энд ирээд бас адал явдалтай зүүд зүүдлээд байхаар нь авсын. Зүүд тайлна шүү ккккк.

Монгол бүсгүй said...

@Zoloo Az
таасангүй ээ, хэ хэ

@Тэмээчин бүсгүй

Хүүе тэгээч хөө...