Битүүний өдөр нөгөө найзаас маань имайл ирсэн байв. Найз нь цаг заваа зохицуулаад имайл энэ тэр бичиж ер амжихгүй байна. Цагаан сарын дараахан наад руу чинь явна, захиж хэлж авчируулах юм байвал сайн хэлээрэй ингэжээ. Тийм байлгүй дээ л гэж бодогдсон. Би ч бас хүн танихдаа муугүй шүү. Хэдүүн би жаахан түргэдчихсэн байх талтай, гэхдээ л тийм юм бодогдохоор араншинг нэг бус удаа гаргасан болохоор нь тэсэлгүй эндээ биччийн. Оюутан болж нэг ангид орж нүүр нүүрээ харсан өдрөөс тооцвол насныхаа гуравны нэгтэй тэнцэх хугацааг найз гэдэг нэрийн өнгөрүүлсэн хүмүүс тийм ч амархан салж одох учиргүй. Оюутан байхад байнга хамт явна, хувцасны сонголт, үсний засалт энэ тэр адилхан. Заримдаа ангийхан та хоёрын алхаа чинь хүртэл адилхымаа гэдэг байсан. Их сургуулийн гудамжаар олон өдөр хөтлөлцөж алхсан даа. Нэг удаа фоток лекцэн дээр ангийн дарга ирц бүртгүүлэхдээ нөгөө найз өвчлөөд ирээгүй байгаагаас намайг бас ирээгүй гээд тас тавих шахсан түүхтэй.
Эмэгтэй хүмүүсийн нөхөрлөл нэг тиймэрхүү байдым шиг байгаам даа, зайлуул. Чи эхлээд би эхлээд гэсэн маягтай. Уул нь найз л бол найз сайхан илэн далангүй байя гэж бодоод хүү хаа гэхээр өөдөөс униж туниж, үнэд орж мороод байдгийн. Ер нь тэгээд эмэгтэй хүнтэй гэхээсээ илүү эрэгтэй хүнтэй илүү ойлголцоод байдгийм доо. Түс тас төмпөн шанага гээд амар, бас элдэв шалдав хов жив хөөгөөд, өмссөн зүүсэн сонжоод яршигтаад байхгүй (блогч бүсгүйчүүл минь уучлаарай, яах аргагүй үнэн биддээ).
Юу захих вэ гээд бодсон чинь гойд юм санагддаггүй ээ. Ул боов гэлтэйниш (уул нь ч дуртай байсын, одоо ямар болсын байгаа ен), ном захих гэхээр ирэхээс нь өмнө номын дэлгүүрүүд онгойж амжихгүй. Хариу бичих гэсэн гацалтын байдалд орчихсон.
За тэгээд сүүлчээр нь нэг юм хэлэхэд энэ блоогт хувь хүний санаа оноо, хүнд нэг их тус нэмэр болоод байх юм байхгүй шүү. Нийт массыг хамруулсан буруу зөрүү юм байх аваас өршөөгтий.
No comments:
Post a Comment