Thursday, 22 September 2011

Амралтын сонин 3

Амралтын ихэнх хугацаа гэрт өнгөрсөөн. Ийш тийш гарах энэ тэрийг кээнсэлдээд, гэрийхэнтэйгээ хамт байхыг хамгийн гол зорилгоо болгосон тэхээс өөр яахав. Хамгийн сонирхолтой нь монголд байхад шөнө сэрчихээд байв. Энд буудуулсан юм шиг унтдаг хүн чинь сэрвэлзэж, сэвэлзээд юу болцын. Даралт багатай сийрэг агаартай холбоотой ч байсан байж магадгүй гэж бодоод байгаа. Уг нь эндээс явахдаа хоёр хононо гэсэн хүн очингуутаа шууд сунгачихсан. Зуслангийн байшиндаа очиж хорвоо ертөнцөөс тасарч хэд хононо гэж бодсон боловч амжаагүй. Нэг бороотой өдөр зуслангийн байшингийн урд уул руу явж нохойн хошуу түүсэн, шиврээ бороонд цохиулаад ханиадны эх үүсвэрийг тавьчихсан.
Буцахдаа хотод тав хоносон, энэ үеэрээ нилээд ажил амжуулсан. Төрөөс өгч байгаа цалингаа аваад цөм баяжсан. Мөнгөө аваад номын дэлгүүр лүү алхсан, тэндээс харж энд тэндээс нь уншиж байгаад хэдэн тооны ном авсан. Захаасаа эмтэрсэн шүдний ломбоо янзлуулав. Хийлгэснээс хойш хоёр жил илүү болсон тул хуучин хийлгэсэн эмч дээрээ яваад очсон. Цавуу сайтай хийлээ гэсэн, чихэрлэг зүйл идэхээр жаахан өвчинтэй бас тэрүүхэндээ, энд байх хугацаа дуустал тэсээрэй гээд гуйгаад л байна.

Бас нэг хувийн эмнэлгийн эход дотор эрхтнүүдээ харуулав. Тэр эмнэлгийн тариф нь үнэн ойлгомжгүй санагдсан, ээжээс бага мөнгө аваад надаас их мөнгө авсан, тэгсэн мөртлөө ээжид зөндөө зөвөлгөө өгсөн надад харьцангуй бага зөвөлгөө өгдийн. Тэрхэн зуур жаахан бухимдаад. Угаасаа эрүүл хүнд юу ч хэлэхэв, юмыг яаж мэдэхэв гэж санаад л үзүүлсэн хэрэг. Хэдэн тооны антибиотик, витаминууд бичиж өгсөн. Юм идсний дараа зүрхний тэр хавьд заримдаа өвдөх гээд байдаг болохоор тэрийг мэдэх гэж л үзүүлсэн боловч тэр хавьд гойд юм алга гэдийн. Интернээтээс тэнд ямар эрхтэн байдаг талаар харахад дэлүү гэдэг эрхтэн тэнд байдын байнлээ. Тэгээд асуулаа, энд жаахан өвдөөд байдын, дэлүү юу эсвэл нойр булчирхай юу, эсвэл хоол идэхээр зүрх өвдөнө гэсэн юм байх уу гэсэн чинь миний сонсохыг хүсч байсан тайлбарыг хэлээгүй. Лав л дэлүү нойр булчирхай биш гэсэн. Барагтай бол бухимдаад байдаггүй хүн тэр ойлгомжгүй тарифаас нь болоод ахдаа жаахан тэр эмчийн талаар онцгүй үг хэлцэн, яагаад ч юм бухимдаад байсымаа. Тэхдээ дараа нь тайвширцоон.

Нэг орой энд хамт сурч байгаад төгсөөд явсан хоёр найзтайгаа уулзав. Нэг нь надад манай нутгийн айраг захиад, нөгөөх нь ааруул гээд байсан болохоор таван литр айраг, жижиг уут ааруулаа баадагнаж аваад л болзсон цагаасаа хоцросxын болзоотын бор толгой руугаа явж өгсөн. Очсон нөгөөдүүл чинь хүлээгээд юмаа идэж уулгүй суужийдын, ямар уддын, зөөгч нар нь захиалгаа хурдан хийхгүй бол гараарай гэсэн шахуу юм хэлээд биднүүд бүр хэцүүдээд байна гэцгээцэн. Өнө удаан хүлээлгэсэн захиалгаа өгч зөөгч хүүхнүүдэд хөөгдөх аюулаас аврагдаж, Монголоосоо гараад хэд гуруун жил болцон хүмүүс байхгүйд болсон өөрчлөлт эднүүдийг ярьж марьсан шиг, миний аваачсан айргийг сэм сэм шимсэн шиг, ааруулаараа хачир хийгээд тун сайхан суужийтал зөөгч хүүхэн ирэнгүүтээ таанууд наадахаа далд хий манай дүрмэнд ийм юм байхгүй эд нар гэж иркээтлээд. Нээрээ иркээтлэх ч юу байхав, учирлаад. Бид нар ч бас хэтрүүлцэн л дээ, хоолоо захиалахгүй баахан удаан суусан, тэгэнгүүтээ айраг майраг гээд. Тэгээд нөгөөхөө ширээн доогуураа хийцэн. Би ямар уух биш, нөгөө гурав хүмүүсийн нүд хариулж пийвний аягандаа хийгээд хаа нэг шимээд л суусан. Тэгсэн нэг юм зардаг хүү ирчээд юу аваач гээд байсан бэ, шалаад л байсан. Та хэд юм авахгүй бол ааруулнаасаа өгөөч гэж авсан, цайрцан туучий ккк. Гадаа сэрүүн жаахан даарцан байсан болохоор халуун липтон ууя гэгсэн чинь эхний аяга нь асуудалгүй байснаа хоёр дахь дээр нь орой болчихоор буцалсан ус гарддаггүй юм гээд дахиж өгөөгүй. Бас нөгөө хэд ямар ямар пийв асуусан бэ баахан нэр хэлээд л байсан, тэгсэн өөдөөс тувтан байхгүй гээд. Дөрвөн замын тэнд байх нийслэл лаунж гэдэг газар нэг иймэрхүү. Тэндээсээ гараад төв зам дагаж алхаад, модны хоёроор хойшоо өгсөөд, хорооллоор нэвт гараад гэмтэлийн хойно байдаг нэгийгээ гэрт нь оруулж өгчөөд үлдсэн гурав нь цаашаа уруудаж Саппора хүртэл алхаад сая гэр гэрийн зүг салцгаав. Энэ хэд маань надад Далай багшийн зураг бэлэглэсэн. Дараа зургийг нь оруулнаа.

Маргааш нь түрүүн уулзсан оюутан цагийн хоёр найзтайгаа уулзахаар цаг тохирсон боловч нэг нь яаралтай ажлаас болж амжаагүй тул нэгэнтэй уулзаж, хамт хооллож, гадуур баахан дэлгүүр хоршоо хэсэх шив. Бөмбөгөр захаар хүртэл ороод гарсан гэж байгаа. Учир тэнд их гоё гоё бэлэг дурсгалын зүйлс сонголт ихтэй байна гэж хүнээс сонссон тул тийш очив. Сувинер хаус гээчид байдаг сувинерүүд хэдэн хувь хямд үнэтэй байх шиг санагдсан, материал чанарын хувьд ав адилхан мөртөө. Хамт явсан найз маань хоёр ном бэлэглэсэн. Сайхан номнууд байв, үнэхээр их таалагдсан. Хамгийн сүүлд хоёул Хай-Фай дэлгүүр ороод тэндээсээ Их дэлгүүрийн урд хүртэл алхаад нэгсэг баахан юм харж зогсож байгаад арай л гэж салцгаав. Оюутан цагтаа хөтлөлцөж, бүтэн бохио таллан зажилж явсан хоёр бие биедээ хорогдоод тийм амар салахгүй байв шүү.

Улаанбаатарт нэг иймэрхүү байдалтай л тав хоносон, буцах замдаа. Гялс өнгөрчихсөн шд, нэг мэдэхэд л нисэх дээр сууж байсан. 

5 comments:

Гуталчин said...

za huuhee seoul oruul uulznaa za yu gsn hehe

Монгол бүсгүй said...

орохоор болцон гэсэн үг үү?

Гудиггүй эр said...

Ш мээн сайхан амарчээ. Ууж идэхдээ дуудцан бол хамгийн түрүүнд гүйгээд очих хүн шүү би гэж. ккк

Гудиггүй эр said...

Ши мээн гэх гээд алдаад биччиж. ккк

Монгол бүсгүй said...

хаалгаа хааж таг чиг алга болчоод худлаа бантаад байгаарай :D