Friday, 16 September 2011

Амралтын сонин 2

Таван цаг гаруй бараг зургаан цаг шахуу атуусанд дондогмаатаж явсаар байгаад өсөж төрсөн гал голомтондоо буусан. Аав ээжийгээ хараад хэр зэрэг өтөлж өөрчлөгдөж вэ гэдгийг нь их няхууртай ажигласан. Чаатлах үедээ камераар хараад дасцандаа ч тэр үү, гойд өөрчлөлт байхгүй шиг санагдаад санаа амарсан гэж байгаа. Очсны маргааш шууд бүүр төрсөн нутаг руугаа явсан, тэндээс гараад зургаа долоон жил болж байгаа болоод ч тэр үү их догдлоод байсан, нэх сонин. Сум руу явж байх замд хэсэгхэн үүлнээс нэг их устай бороо ороод тэгсэн зам хөндлөн гарч явсан үхэрнүүд машинд маань асуудал үүсгэцэн. Нэг үхэр зам гарчихсын уул нь, ардаас нь нэг нь гарах гэж байгаам шиг эргэж буцаад биднүүд бүгд тэр үхэр лүү хамаг анхаарлаа чиглүүлцэн байсан чинь түрүүний зам гарцан үхэр нь хальтирч ирэнгүүтээ миний сууж яваа талын хаалгыг бөгсөөрөө мөргөчдийн, таг түг гээд чимээ ихтэйг нь. Хажууд сууж явсан ижий маань бурхан судраа дуудаад тэрүүхэндээ их сүртэй юм болсон. Би ч амьтан алчлаа гэж бодоод сүнс зайлчих шахав, буугаад харсан чинь өнөөх чинь юу ч болоогүйм шиг гүйж өгдийн, үнэн өдцөн үхэрээ тэр. Зам гарцан үхэр буцаад эргэчдийн байнлээ, цаашид мэдүүштэй!!!
Суманд үндсэндээ хоёр хоносон, бов боргил сумын төв хэв хэвээрээ л байх шиг санагдсан. Манай аавын дүүгийнх байдаг юм, өмнө би ховор хүн гээд бичлэгэнд энэ ахыгаа дурссан байгаа. Одоо бурхан болчихсон. Тэдний байдаг гудамж миний зүүдэнд ороод байдаг газар яг тэр хэвээрээ байсан. Энд байхдаа зүүдэлсэн зүүднийхээ биеллийг тэндээс олж харах шиг болж их сонин мэдрэмжүүд төрж байсан. Миний хийж байгаа үйлдлүүд өмнө хийснээ давтаж байгаа юм шиг л автоматаар л болоод.
Уул устай хангай нутаг минь намрын шинж ороод жаахан гандуу байсан, найм есөн жилийн өмнө очиход эргээ халин цэлэлзэж байсан нуур гол руугаа татраад, захаараа давстай эрэг нь цайраад цөөрөм аятай л харагдсан. Ер нь нуур ч төдийгүй голын ус нилээд ширгэсэн нь анзаарагдсан. Байгаль эх маань хөгширч, хуучирч байгаа юм байх даа гэх хямралт сэтгэл төрсөн, үнэндээ.
Буцах замдаа хамаатныхаа нэг айлд буув. Амьдралдаа гурав дахь удаагаа морин дээр мордож үзэв. Нов номхон их сайн морь байсан. Хоёр дахь удаагаа гүү сааж үзсэн, сууж муух гэж элгий нь аваад хаяцан, гадуур нь саагаад бас нэг гүүний нэг удаагийн саамийг нь нияд хийцэн. Гэхдээ кайфтай байсан, өөрт бол. Тэр айлын ойрхон бүр багын найзынх маань байдаг болж таараад би гэдэг хүн бөөн эргэлзээнд орчихсон. Очих уу яах уу гээд, тэднийд очино гэж зорьж гараагүй болохоор бэлтгэл муутай байдаг, оролгүй яваад өгөхөөр хожим хүнээс сонсоод тоолгүй хаяагаар минь шүргээд гарч гээд өнөөх маань гомдчих байх гэж бодогдоод эцэстээ ороод гарья гэдэг шийдэл дээр буусан. Долоо найман жилийн дараа уулзах боломж гарч байгаа болохоор, дахиад бид хэдэн жилийн дараа таарах билээ, таараа ч уу гүй ч үү гэсэн юм бас бодогдоод байсын. Очиход өнөө өглөө манай муур бүр чихээ давуулж ирээд л нүүрээ угаагаад байсын, их холын хүн ирэх гээд л тэгээд байж гэсээр угтав. Найз маань их өөр болсон байв, гадаад төрхийн хувьд. Би уул нь их юм ярина даа гэж бодож байсан боловч тэгэж чадаагүй, бид ч яарч явсан орой болчих гээд байсан тул. Хамт патиараа татуулаад 20 мин болсон уу гүй юу цааш замдаа гарав.
Зургийг нь аваад аваад ханамгүй үлгэрийн юм шиг сайхан нутагтаа хорогдон дахиж хэзээ ирэх бол, ирэхэд минь энэ хэвээрээ, ийм сайхнаараа байгаарай гэж ерөөсөөр, гуйсаар төрсөн нутгийнхаа дээсийг давсан даа.

No comments: