Ойрд намрын шар нар ээгээд их сайхан байнаа. Нэг номноос жилийн бүх улирлын тэнгэр огторгуйн тунгалаг чанар нь намар хамгийн их байдаг гэж уншиж байсан юм. Учир нь намрын энэ зурвас үед үүл харьцангуй бага, хур тунадас бага ордог мөн элдэв тоос тортог зэрэг нь бусад улирлыг бодвол маш бага байдаг юм байна. Намрын огторгуй мэт тунгалаг гэсэн хэллэг хүртэл байдаг юм билээ. Өвөл зун бороо цасны дараа тунгалаг болдог боловч тэр нь тийм урт хугацаанд биш түрхэн зуур тунгалагшаад буцаад үүл манан гэх мэтээр бүрхэгдэж эхлэдэг. Хүүхэд байхад намрын шар нар над дээр чам дээр тусна гээд уншдаг байсан маань санаанд бууж байна. Яагаад заавал намрынх вэ гэж бодоод энэ жил анзаарч үзлээ. Нээрээ л намрын өдрүүд нар ихтэй байдаг юм байна, бусад улирлыг бодоход нартай өдрүүдийн үргэлжлэх хугацаа нь тогтвортой бөгөөд урт. Өглөө, өдөр, оройн аль ч цагт тэнгэр өөд харах бүрд үл мэдэг нимгэн үүлийг эс тооцвол ихэнхдээ үүлгүй, ёстой тунгалаг цэнхэр тэнгэр харагдаад байгаа. Шөнө задгай газар очоод од харвал монголд байдаг шиг их биш гэхэд ямартай ч хотын гэрлийг давж гаран гялалзах оддыг харчихаж болж байна лээ. Монголд тэнгэр өөд харахаар оддын орон зайд орчихож байгаа юм шиг их сайхан шүү.
Нар ярьсных монголд маш хурц нар тусдаг ч манай хүмүүс огт хамгаалалт хэрэглэхгүй яваад байдаг юм билээ. Хуурай уур амьсгалтай, нарны цацрагийн эрчмийг сулруулах усны уур болон бусад шингээгч давхрага бага учраас нарнаас гарсан цацраг шууд л бууж байгаа. Хөх тэнгэрийн орон гэж ярьдаг ч үүнтэй холбоотой тайлбарлагдах болов уу. Гэхдээ нар тусах өндрийн хэмжээ нь бага учраас тэгтлээ хүнд хортой нөлөө үзүүлэх нь бага байдаг байх. Манайд нарны туяанаас шалтгаалсан арьсны төрөл бүрийн өвчин бага байдаг нь үүнийг гэрчлэх болов уу.
Жилд ганц тохиох нарлаг өдрүүдээр боломжоороо наранд байцгаагаарай...

No comments:
Post a Comment