Буцаад хүүхэд болчихымсаа. Толгойтой үснээс их ажлаас үнэндээ халгажийшүү. Хажуугаар нь нойрны цаг солигдчихсон. Шөнө хоёр гурван цаг гэхэд энэ хоёр нүд сортолзоод унтах шинжгүй. Тэгэж тэгэж нам яваад өглөө арайх гэж өндийж байна. Толгой ч өвдцөн байх шиг. Өмнөх амьдралынхаа түүхэнд өглөө босох гэж ингэж үгээ хэлж байснаа санахгүй байна.
Гэрээ санаад гэвэл хүн шоолох байх даа. Ингэж бодоод санахгүйг хичээдэг л юм, гэвч шөнө болгон зүүдлээстэй, автоматаар л ердөөсөө. Бэтгэрнэ гэж байдаг билүү, тэр нь болж онигоо болох вий дээ.
Хажууд нь хүн амьтан бас ажил төрлөө дуусгаад амралт энэ тэрээрээ гэр лүү гээ явж маваад хорхой хөдөлгөөд байхымоо. Би хэзээ тэгэж аз жаргал ханхлууланхан суужаахын бол гэсэн бодол тээгээстэй.
Хэдүүн эгчийн охинтой чааталсан чинь өөдөөс хөөрхөн хөөрхөн юм яриад. Одоо дунд сургуулиа дүүргээд хавар шалгалт өгөөд их сургуульд орхохоор бэлдэж байгаан. Жижиг биендээ таарсан бөөн проблемтай л байгаа гэнэ. Яг юугаар конкүрсдэх үү, бас царай зүс гоо сайхан, найз нөхөд гээд л шилжилтийн насанд тохиолддог охидын проблемүүд тоочоостой. Хамгийн том асуудал нь аав ээж намайг ерөөсөө ойлгохгүй байна гэсэн нээх хөөрхөн. Нээрээ л шилжилтийн насанд аав ээжтэйгээ их бага хэмжээгээр зөрчөлддөг дөө.
Миний проблемүүдийн хажууд дүүгийн проблем юу ч биш л санагдаж байгаан. Хүн хүн өөр өөртөө таарсан проблемтай. Проблемгүй болчуул амьдрал утгагүй болчих байх даа.
Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах юмсан гэдэг их гоё үг тээ.
5 comments:
Наад зүлгэн дээр чинь гэрээ бариад, адуунд явсан нѳхрѳѳ хүлээгээд, хүүдээ дээл оёод гээд ....
тэгээд нэг сумын тѳвд багшлаад ч юм уу гээд тийм нэг юм ойрд их бодогджийноо ккк
Тэхх наадах чинь их гоё үг шүү. Сүүлийн үед харин зүгээр л нэг амьдрахыг хүсдэг болчихсон уул нь юун гэрт амьдрах яаж хөдөө амьдардийн гээл эхэлдэг хүн байлаа шд кк
bi chamaas geree sanaad bgamu da gej asuuna za yu /ene uyd taiznii ard mongoliin huduu tal nutgiin zurag haragdaj bna/
chi teheer hagggaa yalaa gej iim tom boltsii yumiichin gej hariulaarai za :)
@ Тэмээчин бүсгүй; miracle
биднүүд тэгүүл их адилхан юм бодоодийгаан байна даа. хөршүүд болцгоохымууу? :-)
@ Эртний анд
биштий хүн уйлуулчих гээд бай,ккк
Neeree gadaadad amidarch bhd ene ug haaya haaya bodogddog bsn shuu
Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах юмсан
Post a Comment