Би нэг хошин юм ярих уу. Хүүхэд байхад эмээ маань ярьж өгсийн, манай эмээд тохиолдсон хөгтэй явдал. Манай эмээ чинь суманд амьдардаг, нэгдлийн гишүүн, улаан комунист за байз ямар мээстэн дээр ажилладаг байсан гээд байлаа даа, том эгч нилээн дээр нэг юм ярьжийхад хэлээд байсныг нь мартаж орхиж. Эмээ маань айлын том доороо олон дүүтэй болохоор их хэрсүү өссөн, хэдий хөрөнгө бэлтэй айлын хүүхэд байсан ч. Өндөр өвөөгийх маань нутагтаа нилээд нэртэй баян айл байсан гэж нутгийн хөгшчүүд хүүхэд байхад хуучилдаг байсын. Цас орчих вуу гэтэл цагаан 'хэн'-ий хонь бэлчиж байлаа гэсэн үг хүртэл гарч байсын гэсэн. Хонь голдуу малтай болохоор нь нэрнийх нь өмнө цагаан гэдэг нэр өгөөд тодотгочихсон юм гэнэ лээ.Хожим тэр их мал хуй тэгээд нэгдэл, нийгэмчлэл гэдэг нэрийн доор улс нийтийн өмч болоод замхарсан гэж байгаа. Нэгдэл энэ тэр гэж шал балай юм гарч ирээд мөрөөрөө, хамаг хүч хөдөлмөрөө зарцуулан мал хуйгаа өсгөн хүмүүжүүлж байсан хүмүүсийг цайны ганцтай нь шахуу үлдээсэн байгаам даа. Тэгэж нийгэмчилж нэгтгэлээ гээд улс хожиж гийгүүлсэн юм юу байгаан, бодохоос бүр дургүй хөдлөөд байдын. Сүүлд тэр нэгдэл таржийгаа сургаар юу билээ таван үнээ, арван хонь ч билүү авсан байх шүү манайх. Тэгсэн юу ч үгүй шахуу байсан хүмүүс аймаар их малтай болж энэ тэр, үнэн шударга бус. Уул нь хэл ам болоод хөөцөлдсөн бол нилээд юм авах боломж байсын гэсэн аав дургүйцээд өгснийг нь л авсан гэсэн.
Эмээ маань нуруу туруу зүс царай сайтай нутгийнхаа сайхан хүүхнүүдийн нэг байж. Үеийн нэг бүсгүйтэй үй зайгүй найз, шаргын хоёр гээд бүр алдартай хоёр сайхан хүүхэн байсын гэдэг. Өмсөх хувцас, унах морио хүртэл ижилсүүлэн унах хүртлээ нөхөрлөсөн бүсгүйчүүд. Хэдий тийм сайхан хүүхэн ч эмээгийн зан бол түс тас, нялуунаас шулуун. Муухан байтугай барагтай эр хүнийг дагуулахгүй гүжирмэг зантай. Хэ хэ юун урт оршил болчивоо. Гол юмандаа орьё.
Эмээ улсад үүрэгт ажлаа хийхээс гадна сумын ард түмний тусын тулд сайн дурын ажил хийдэг байсны нэг нь орон тооны бус сумын цагдаа. Яадаг гэхээр залуу хосууд хааяа погоодохоороо эмээг дууддаг. Эмээ ч бүр сурцан очоод асуудлыг зохицуулчаад ирдэг. Зарим залуу эхнэрүүд нөхөр согтуу байгаа тантай хамт харина гээд сахиад суучдаг байсан гэсэн, үэхэ хэ хэ алжугаам шүү. Хань ижлээ олоогүй ганц бие хүүхэн залуусыг хооронд нь нийлүүлж тоонотой гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу холбуулах одоогийнхоор бол гэр бүлийн зуулчлах товчооны захирал байсан гэж байгаа бас. Олон ч хүн надаар дамжиж хосоо олсон доо. Тэрийгээ санаад ирж золгох нэг байхад, огт танихгүй юм шиг загнах нэгэн ч байдаг юм гэж хуучилж байсым даг нэг удаа.
Нэг удаа баахан жоохон хүүхдүүдийн хамт гэртээ байж. Том нь сургуульд орж амжсымуу гэмээр. Зүс бороо шаагисан зуны орой. Байшингийх нь хаалгыг цохих бүдэгхэн чимээ гарч. Онгойлготол хэн ч алга. Удалгүй дахиад л цохиж. Мөн л онгойлготол аанай л хэн ч байхгүй. Хэд хэд давтагдаж, хаалга цохих бүрд нээхэд хэн ч байхгүй. Сүүлдээ айж эхэлж. Энэ лав хэдэн жоохон хүүхэдтэй намайг элэг барих гэсэн л хүн байх шиг байна. Хань нөхрөө байгаам шиг л байхым шүү гэж бодоод алив бандгай та эртхэн хажуул гэх мэтээр их л үнэмшилтэй жүжиглэж гэрээсээ цухуйлгүй маргаашийн өглөөг болгож. Өглөө нь гадаа гараад ул мөр хайтал юу ч байхгүй харин хаалганы хажууд өлгөсөн үнээгээ саахад өмсдөг тэрлэг нь сүүнд дагтаршсан хэсгээрээ салхинд хаалгыг нь цохиод байсан нь шөнөжингөө том жижиггүй айлгаж дөнгөсөн байгаам. Хожим айхад аргал хөдлөнө гэдэг ч үнэн шүү, тэгэж нэг айж билээ хог гэж хуучилж билээ.
6 comments:
Удам дагаад ши минь бас сайхан хүүхэн байгаа даа гэж.
Yum asuusan bhin
ээ дээ энэ эрчүүд үү ...
Ийм юм нээрээ яг болды ш дээ ккккк. Эмээ нь ямар буянтай ажил хийж байсын бэ.
хэхэ хөөрхөн юмаа нээрээ үнэн шүү
@Тэмээчин бүсгүй
хошуунуудыг холбоод уу, харин тийн ккк.
@ I AM HERE
үнэнгээсээ юу, кккк
Post a Comment