Зиак хөх тэнгэрт хүржигнээд байдаг хүч ихтэй луу жил гарчлаа. Луу жилд хүү төрүүлбэл их сайн гэдэг билүү юув лээ. Амжуулахымсаааааа, одооо.
Нээрээ ойрдоо аягүй ядарчаах шиг байнаа. Унтаал унтаал унтаалллллллллл байхын, зүүд ихтэй гэж яаана. Өнөөдөр гэхэд л өглөө найм гэж унтаад өдөр хоёр гэж босч хоол хийж идчээд буцаж унтаад зургаа гэж босоод хөнгөн цай уучаад сургууль дээр ирлээ. Өчдөр орой найзууд эндэхийн цагаан сар тэмдэглэж уулзы гээд цуглаад, шөнөжингөө хөзөрдөж, муушигдав. Ойрд хөзөр гээчийн бараа хараагүй сонин л байлаа. Дөрөв хүртэл ийнхүү пижигнэцгээгээд хоёр найз нэг нь нөхөртэйгээ хамт намайг гэрт хүргэж өгөх далимаараа замаараа нэг пийв авч манайд орж ирж тэрийгээ уунгаа баахан бла бла ярьж сууцгаав. Миний уух ч гэж юу байхав, уужийгаа хүмүүсийг харж баахан суухым даа. Нөхөр нь оронгуутаа нак явчихсан. Наана нь бид гурав өглөөний долоон цагийн миний сэрүүлэг дуугартал баахан л ам хуурайгүй ярьцгаав. Гол сэдэв эх орныг хэрхэн хурдан хөгжүүлэх үү, монголын ард түмний эмх цэгцгүй нэг зүг чиг рүү харж чадахгүй байгааг хэрхэн зохицуулах уу эдэр гээл ассссар эх оронлог сэдвээр хүүрнэлдэв. Энэ ч тэгээд тодорхой шийдэлд хүрээд хэрэгжиж чаддаггүй нэг тийм сонин мөнхийн сэдэв дээ. Хэрэв хэн нэгэн бидний үгийг сонсоод улмаар хэрэгжүүлдэг бол тун чиг сайхан сайхан санаанууд гарч ирэхийм даа. Даанч бидний аз дутахад тийм зөөлөн чихтэй аавын хүү байхгүйм.
Ойрдоо хүйтэрсээн өвөл болох гээд л байна. Өнөөдөр баярын өдөр юм чинь манай өрөөнийхөн лав сургууль дээр байхгүй байх гэж санаад нүүрээ будаж энэ тэр бололгүй хүрээд ирсэн чинь нэг нь ирцэн суужийдын. Сонин санагдаа явцан, за яады яады гээл суужийна. Тэхдээ будсан будаагүйн ялгаа ч нэг их байдгүйм доо, сайн анзаарсан хүнд хацар дээрх мэнгэнүүд л тод байдаг байж магад. За нэг иймэрхүү.
9 comments:
Хүүеээ Цаган Сар гарцан уу? За Луу жилдээ өнөр өтгөн болоорой хонгор мину. Энэ жил чинь манахайхан бас л Цагаан Сараа буруу тооцоолчихсон юм уу хаашаа юм бэ, уг нь ойрхон болоод байдаг ш дээ.
Гятдийх ааа.....
Манайх болоогүй байна /байжий/
зийак сайн уу? юутай бна даа ойрд блогтсонгүй нэг нэгэнгүй сайн нэгжиж аваад гарнаа
Ши мээн цагаан сараа гаргацан хэрэг үү ингэхэд. Луу жилтэй хүү ч истоо нэг эрдэнэ шүү дээ.
@ Тэмээчин бүсгүй
Гарчлаашд :-). Гэхдээ манайхны тоолоод байгаа тоолол нь зөв байх оо. Өнөөдөр энд майр хүйтэн байна. Уул нь дүрмээрээ бол цагаан сар болонгуут дулаарах учиртай. Тэхээр эдний тоолол буруу байх...
@Хүн санаа
Харин Хятад эдний хоёрых манайхаас зөрөөд байгаам билээ.
@ Нямкаа
Сайийн, чи сайн л явна уу? Блогтохгүй хаагуур яваамдээ?
@Гудиггүй эр
Сардаа нэг үзэгдэх юм даа энэ хүн. Харин эрдэнэ мэт хүүтэй болоодохы гэсэн чинь эцэг болох хүн нь байдаггүй ээ....
Хүүтэй болоход чинь бүх талын дэмжлэг үзүүлнэ гэвэл ямрав.
хүрээд ир, тэгвэл...
хаана сурдаг бэ? Азийн нэг орон бололтойдогоо тэр санаануудаа бичээд байвал мань мэт шиг нөхдүүд хуулж аваад хэрэгжүүлэх гээд дайрчихна даа уг нь хэхэ
хаана сурдаг бэ? Азийн нэг орон бололтойдогоо тэр санаануудаа бичээд байвал мань мэт шиг нөхдүүд хуулж аваад хэрэгжүүлэх гээд дайрчихна даа уг нь хэхэ
Post a Comment