Monday, 16 January 2012

Зүгээр гурван цаг гэдэг гарчигтай ...

Энэ цаг хугацаа манггар хурдан явжийнаа. Надаа ороо хураах ч зав алга. Өглөө нартай уралдаж гараад, шөнө дундалж гэрийн бараа харжийгаа хүнд юун тийм хураагаад буцаагаад нурааж суух зав зай. Тэрний оронд чимх нойроо авчийсан нь дээр биддээ. Компүүтэрийн өмнөөс салахаа байсаа байсан. Тэгээд ч тэр үү нүүрний арьс хуурайшаад бөррр гачин байна. Эрүү, дух, хамрын хэсгээр ховхроод л байх юм (гуужилт явагджаагаамуу хаашаа юм одоо). Үндсэндээ царай алдцан хүн нэг ширхэг байна.

Хажуугаар нь бас сэтгэлд шуурга дэгдээд :-(. Үгүй бүрр түймэр гараад ч байгаамуу. За нэг тиймэрхүү байгаа, яагаад байгаагаа ч мэдэхээ байчиж, ккк.
Амаа чилтэл нэг сайхан яримаар байнаа. Ярих чинь их хэрэгтэй юм байнлээ. Тархинд байгаа бодлуудаасаа ярьчихаар усанд орсым шиг сайхан хөнгөрчдийм билээ. Хэдүүн хэдүүл уулзаж баахан ярьж суусан. Маргааш нь чухам сар амраад ирсэн хүн шиг цовоо сэргэлэн байгаан бишүү.

Эндээ бас ингээд хэд гурван юм биччихээр бас өөр байдын шд. Бодсон бодлыг ямар нэг байдлаар гадагшлуулж л байх ёстой шиг байгаан. Ямар ч байсан дотор бөглөрүүлээд байгаа жаахан тиймхэн мэдрэмжүүдийг цаасан буулгачихаар замхарчдгийн.

Энэ жил чинь нөгөө ертөнцийн төгсгөл болно гэдэг жил биддээ. Би ч тооддоггүйм лдаа. Гэхдээ тэр үнэн болчуул хайртай дотны хүмүүсээсээ хол, ингэж цаг нартай уралдаж гүйгээд байгаа маань ассссар утгагүй чумшиг. Тэхдээ маргааш дэлхий сөнөх байсан ч өнөөдөр алимны мод тарь гэсэн нэг үг бий шүү бий. Надаас үр аваад алим тарьцгаа, таанууд...

5 comments:

Ухна унасан баатар said...

мань ч бас оронодоо орох завгүй олзлон булаалдаж байна

тээр хэлээгүй юу? сээгий бичих зуур л миний2 жоомыг олзолчихлоо
балдан муу туучий

Монгол бүсгүй said...

хэээ сайийийин л явжийина уу, УУБ-аа?

хавь ойр үүгээр түүгээр үзэгдэж харагдаагүй хүн явжаах чинь, жоом булаацалдаад л балдантай байлдаад байгаан биддээ...

Ухна унасан баатар said...

одоо тийм л болж таарлаа

Aamregled said...

алимны модны үр үнэгүй өгөхийнмуу тэгэд эхэх

Монгол бүсгүй said...

энэ бичлэг өөрөө үр болно гсн, кккк