Thursday, 26 January 2012

Маш их санаж байна ...

Гэрийнхнээ ямар их санаж байнаа. Аавыгаа, ээжийгээ, ахыгаа, эгч нараа, дүүгээ, тэднийхээ хүүхдүүдийг, хамаатан саднуудаа гээд л энэ биенийхээ мах цусаар холбоотой энэ дэлхий дээр байгаа миний гэж өмчилж чадах, өмчлөх бүрэн эрхтэй бүхнээ маш их санаж байна. Хайр халамж, халуун дулаан сэтгэл гээд өөрт байгаа хамаг сайхан бүхнээ шингээсэн ээжийнхээ гарын хоол цайг идэж уумаар байна. Хааяа нэг балчир хүүхэд минь эрхлүүлдэг аавдаа үнсүүлмээр. Халуу дүүгсэн гал голомтдоо тухалмаар.

Жилээс жилд жижгэрээд л байгаа ачит аав ээж хоёрыгоо эрхлүүлмээр, тэвэрч үнсмээр...

Өглөө болгон цайг нь чанаж өгч, үдэш бүр хөл гарыг нь дулаацуулан хаяа дэрлэн амьдрах замыг л сонгодог байжуудээ...

7 comments:

Тэмээчин бүсгүй said...

Үе үе яг ингэж бодогдоод байды ш дээ тээн.

Гудиггүй эр said...

Намайг ч гэсэн үе үе санадаг. Тийм үү?

A.Амарсайхан said...

Эмэгтэй хүн нөхөртэйгөө хамтарч бий болгосон гэрээ өөрийн гэр гэж үзэхгүй, хүний юм шиг л санаад байдаг сэтгэл зүй байдаг бололтой. Төрсөн гэрээ л үгүйлээд байдаг юм шиг ээ. Нөхрөөсөө нууж "гэр" лүүгээ юм хүм зөөгөөд л хэ хэ. Гэтэл одоо амьдарч байгаа нь өөрийнх нь буй болгосон, өөр хэнийх ч биш, өөрийнх нь гэр байдаг.

Гуталчин said...

bi ch gesen geree sanaad bainoo eejdee hurdan ochood araar n semeerhen shurgaj orood untmaar l baina. bi yer neg ih erhleed baidaggui bolohoor odoo hariad tegj unthimsan gej l bodjiin hehe.

Amarsaikhan ahin hun um zoodog bololtoi gehgui yu hehe joking shuu!!! oo teed er em geltgui bugd l um zoono shtee gesen haha. gui teed ert deer uyed n er ni gal golomtoo beldej, em ni ergeneg yugaa belddeg bsan yos odoo ch heveeree um blhr er nohor hoovol teed torson gereedee harihgui oor haachih ch bilee dee gesen hehe. erchuud yer ni ger ornoo sanadaggui dongio sht haha

би said...

Монгол бүсгүй минь хүнтэй сууж өөрийн гэрээ бий болгоогүй гэж би ойлгоод байдым гүй ийн боловуу?

Эр нөхөр нь сайн сайхан хүмүүс нээх тэгж гэр орон луугаа гүйгээд юм хум зөөгөөд байдаггүй байх өө. Аав ээжийгээ гэлгүй өөр яаахав дээ.

Монгол бүсгүй said...

@ Тэмээчин бүсгүй
Урьд нь ч үе үе боддог байлаа. Сүүлийн үед үргэлж бодогдоод байх болов.

@ Гудиггүй эр
санана даа би шамайг сананаа гээд дуу байдаг шд нөгөө Харанга хамтлагийн Жаргалсайхны дуулдаг (хошин шог дуурайв)

@ Амарсайхан
Одоохондоо ч хүний хүн болж өөрийн гэрийг овоолж амжаагүй болохоор юм хум зөөхийн жаргал зовлонг мэдэхгүймөө, амьдралаас харжийхад манай хоёр эгч лав гайгүй шд, тэхээр би бас гайгүй байх байх оо... Гэхдээ хичнээн гоё гэртээ боллоо ч төрж өссөн аавын минь гэрийг гүйцэхийн бол уу гэчүүл ирээдүйн нөхөртөө алуулдын бол ууу :р...

@ Гуталчин
Би ч бас ээжтэйгээ унтдаг, ижийгийхээ үнэрийг амьсгалаад унтах сайхан шүү...
Харин Амараа ахын үг нилээн хаширсан хүний үг шиг байшүү, ккк

@Бөбөг
зөв ойжээ, мань чинь төр улс төвхнүүлэх гэж гүйгээд гэрээ засаж амжаагүй л байшд, ккк.
манай хоёр эгч лав тэгээд юм хум ил далд зөөгөөд байгаам харагддаггүй шд, хүнээсээ л болдог байх даа ...

Aamregled said...

санаад байдынмаа хэх э