Найруулагчгүй жүжиг үзэж үзэгчийн суудалд сууж ханалаа бас залхлаа.
Үзэгчгүй байсандаа ч хамаагүй тайзан дээр гарч гол дүрд тоглох цаг минь нэгэнт болжээ.
Энэ жил хийх зүйл маш их байнаа. Хувь хувьсгал гээд ар араасаа эгнэж, оочероо дайран зүтгэлдэх тэднийг хэрхэн зохицуулж эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй гэсэн зарчмыг барьж барианы газар бүгд нүүр дүүрэн баяртай орж ирүүлэх талаар оны эхнээс л толгой гашилгаж эхлэв.
Цаг гэж ямар үнэтэй болохыг энэ махан биеийнхээ ёроолд хүртэл ойлгож байна. Хамаг ажил зуун задгай жаран хагархай мэт санагдаж бачуурна, заримдаа. Сэтгэлд агуулгадах хүсэл бүхнийг гүйцээж үл чадах хойно сорчилж хэдийг сонгоод, элдэв бодлыг эмхэлж нэг цэгцлээд оройхон гараад ширүүхэн үзэлцэхээр хамрын нусаа шурхийтэл нэг татаад, хамуутай бор даагандаа хулсан ташуурын амтыг үзүүлээд холоо бүртийх уулсын зүг давхиж одлоо, баяртай найзуудаа тэр нэг тэргэл сартай өдөр мөрөөдлийн ууландаа хүрчихээд гаансанд улалзах тамхиныхаа галаар дохио өгнөө. Тэр үед уулзан учралдаж, хоёр усаар нэрсэн шимийн архийг хээрийн гал дээр халааж сар шиг мөнгө аягандаа мэлтэлзүүлэн сартай хамт залгилан хорвоогийн сонин хачныг хүүрнэцгээе.
Гээд энэ блогоо хаачихмаар санагданаа. Гэвчиг чадашгүй нь...
8 comments:
Битгий хаагаарай.
waaaaw alga tashilt alga tashilt tunchig uran yaruu saihan bichleg hiih umaa. haaya oroosoo ichsendee 2 hatsar chas ulaimaar l bolhim da gej...
zurh savluulaad hayachihdag bn shtee haalaa maalaa geh gj bgan bh gesen suriig uzuulj ntr ain kk
chi nom bichee, oguullegiin nom ch boltugai garga!!!
яг зөв бүрэн дэмжиж байна би ч бас энэ жил тэс өөрөөр амьдрахаар шийдээд эхлэлийг нь тавьчихсан
Блогоо бичих цаг гаргаж чадвал жинхэнэ цаг хугацааны эзэн болж байна гэсэн үг. Чаднаа гээд л үзээд ѳг.
Блогоо хаагаад үзээрэй чи. Тэгвэл нэг уншигч чинь ахиж танайхаар шагайхгүй болсон гэж мэдээрэй....
:P
Бөбөг
хичээеээ
@Гуталчин
заримдаа нээрээ блоогших нь дэндэх гээд байхын.
ном гаргахаа, за тэгэж онигоонд ороод юүүх вээ найз минь.
@ Lorlya
Аа тэгвэл чамдаа ч бас мжилт гүсчийнаа :-)
@ Тэмээчин бүсгүй
Хэр цаг хугацаагаа захирч чадаж байгааг минь блогийн бичлэгүүдээр минь хянаж болох юм байна.
@ Хүн санаа
наад чинь тэхдээ онигоо биз дээ гэдэг үг санаанд орчлоо гссс.
ingeed l haachij bgaan bh geed aij btal harin ugui blaa. BI humuusiig blogoo haalaa gehleer l bie evguurheed yavchdiin boduul edr minii amidraliin ngegeehen heseg boltson boltoidog shuuu
@siilen
харин яах аргагүй нэг хэсэг мөн болтоймаа, блог бичихгүй бас уншихгүй байж чадахгүй юм шиг байгаан..
Post a Comment