Monday, 2 January 2012

Канадын Санта өвөөгөөс бэлэг ирээдээ

Хэлэх үг үнэндээ олддоггүй ээ, тулгамдаад. Оройн хоолны цагаа ашиглаад дэлгүүр орж хүнсээ авч тавьчихаад сургууль дээр иртэл ширээн дээр минь нэг ууттай юм байж байх нь тэр. Юу билээ гээд хартал Canada гэсэн бичиг байхыг хараад зог тусав юу билээ гээд. Монита маань Тэмээчин бүсгүй байна гэж ер санаагүй. Энэ хавиас л байгаа болов уу гэж бодож байсан. Тэсэлгүй шууд задалчихсан. Захиа уншаад маш их сэтгэл хөдлөв. Гараар бичсэн захиа авалгүй хичнээн ч их удсан юм. Бас монгол бичгээр бичсэн ил захидлыг хараад монгол хүн гэсэн омогшил минь өөрийн эрхгүй төрлөө. Ээрч муурч эг маг хийж байж бүрэн утгыг нь гаргалаа, мартжээ монгол бичиг ээ. Монгол бичгээ марталгүй ийнхүү хэрэглэж байгаа тэмээчин бүсгүйгээрээ маш их бахархаж байна. Апраат маань гэрт байгаа болохоор одоогоор зураг дарсангүй. Гэртээ харьж байгаад л баахан зураг дарья, тэгээд маргааш зурагтай бээгий оруулнаа.
Захианаас бусдыг тухтай үзэж чадсангүй. Захиа асар их таалагдав, сайхан ч бичдэг юм байна, монгол, кирилл аль алинаар нь. Тэр холоос сэтгэл гарган, ажил хичээлийнхээ цагаас хумслан монита зохион байгуулж сэтгэлээ шингээсэн бэлэг илгээсэн анд чамдаа маш их баярлалаа.

5 comments:

chuups said...

goe yumaa

Гуталчин said...

ongorson ch gsn shine oni mend.

neg hun hdn hun sugalsiin bol kk hun davhardsan um bolovuu hehe

Монгол бүсгүй said...

@ chuups
хэ хэ :-)

@ Гуталчин
сайн уу, бүсгүй? баярлалаа.
яасан канадаас бас бэлэг очсон уу?
тэгвэл тэмээчин бүсгүй өөрөө бүгдийнх нь монита болчиж дээ, аягүлол

ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ ХҮН ШҮҮ said...

peesh tanuud monita zohiosiimuu bi haguur ni ungurtsiiin tanuus ter haviaraa bulagnatsiimuu????/ aimar gomt=dtson bichij bgaaa/

Монгол бүсгүй said...

@ siilen
хэхэ, Тэмээчин бүсгүй маань блоогтоо зар тавьсан шд. Чи минь энүүгээр тэрүүгээр орж гарах бүү хэл гэртээ ч үзэгдэхгүй байсан шүү дээ.